Uncategorized

Койнд алдсан мөнгөө олж авхаас гадна сэтгэл санаа, олж болох байсан, өмгөөлөгчийн зардалаа нэмж нэхэмжилж болно!

Койн Токенд мөнгөө алдсан залуучууд өнөөдөржин мессэж, сэтгэгдэл ирүүлж байна. Тэр бүхэнд хариулж амжихгүй тул энд шууд бичлээ.
1. Гэмт хэрэг мөн үү⁉️⁉️⁉️Мөнөөсөө мөн. Койн Токен бол шууд Залилан мэхлэх, итгэл эвдэх, бусдын өмч хөрөнгөд халдах гэмт хэрэг. Бүлэг, зохион байгуулалттай, үгсэн хуйвалдсан гэж эрүүгийн хуулийн хүндрүүлсэн нөхцөлүүд хэрэглэж болох заалтуудтай онц хүнд гэмт хэрэг юм. Үүн дээр нэмэгдээд ихэнх нь санхүүгийн зохих мэдлэгтэй, гадаадад зарим нь гараад явчихсан байх тул “Мөнгө угаах” гэдэг зүйл анги баталгаатай нэмэгдэнэ.
Учир нь гэмт хэргийн улмаас олсон орлогыг мэдсээр байж нуун далдлах, байршилийг өөрчлөх, татвараас зугтах зэрэг олон зүйл ангиудыг ахиад нэмж болохоор байна.
Үүнээс гадна ихэнх Койны эзэд оргон зайлсан, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад саад учруулсан байх нөхцөл байдал хангалттай харагдаж байгаа нь Койны эзэдэд ял нь л нэмэгдээд байгаа бөгөөд эсрэг талд нв таны хуурагдаж алдсан мөнгөө олж авахаас илүү үнэнээс айх, нэрэлхүү зан чинь их гай болох юм.
2. Алдсан мөнгөө олж авч болох уу⁉️⁉️⁉️Олж авах бүрэн боломжтой. Мөнгө мөртэй. Мөнгө алга болдоггүй. Мөнгө нэгнээс нэгэнд шилжиж байдаг.
Койны эзэн хаус авсан байсан ч машин авсан байсан ч уг эд зүйлсийг хураан авч таны хохиролыг барагдуулах хууль зүйн хангалттай үндэслэл Монгол Улсын хууль эрх зүйн орчинд маш тодрхой заагдсан байгаа.Гол нь та өөрийгөө хохирогч гэдгээ нотлох хангалттай баримтуудаа гаргаж хамгийн ойр байх эсвэл Эрүүгийн цагдаагийн газарт мэргэжлийн өмгөөлөгчдийн тусламжтайгаар нэхэмжлэлээ цаг алдалгүй гаргаарай. Гэмт хэрэгтнүүдийг гадаадад гарсан ч барих боломжтой байдаг бөгөөд Гадаадын улс орнуудруу гарсан гэмт этгээдүүдийг Монгол Улс “Эрх зүйн харилцан туслалцах” гэрээний үндсэн дээр олон улсын цагдаагийн байгууллага Интерполоор эрэн сурвалжилж олж авах боломжтой байдаг. Үүнээс гадна гадаад улсруу шилжүүлэн гуйвуулсан угаасан мөнгийг ч тухайн улсаас нь эргүүлэн авч хохирогчдыг хохиролгүй болгож байсан тохиолдлууд байна. Зураг дээр АНУ-аас цахим залилан хийдэг этгээдийг Монгол Улсын Эрүүгийн цагдаагийн ажилтнууд АНУ-ын цагдаагийн байгууллагатай хамтран илрүүлж Монголын тал хүлээн авч буй үйл явдлыг орууллаа. Тухайн этгээд нь MNFT ард улс төрийн нөлөө бүхий этгээд байгаад гадаад улс руу зугтаачихдаггүй тэндээ улс төрийн орогнол авчихдаггүй л юм бол бариад л ирнэ. Одоо гадаадруу зугтаасан эдгээр луйварчид нь улс төрч болох гэж зүтгээд нэмэргүй бөгөөд тухай улсууд нь улс төрийн орогнолыг УИХ-ын гишүүнээс дээш түвшинд л маш нарийн судалгааны үндсэн дээр олгох боломжтой юм. Дүгнэлт : Залуусаа хуурч мэхлэгдсэндээ бүү бухимд бүү нэрэлхэж нэгнээсээ нуу! Зүгээр л цагдаад ханд өмгөөлөгч ав‼️‼️‼️Мөнгөө олж авцгаа. Цахим залилан, цахим гэмт хэрэг, цахим булли, цахим тролл бүгд энэ гэмт хэрэг бүгдээрээ 100% Facebook Instagram аар явжээ.Жич : Крипточдын группуудээр SHARE хийгээд өгөөрэй. Бусдад буян бол‼️?

Related Articles

Back to top button
error: Content is protected !!