Uncategorized

Монголын бүх ерөнхийлөгч хулгайч байснаараа залуу үедээ үлгэр дууриал болсон.

Хулгайгаа бизнес, худалчаа лидер гэж хошгоруулан ард түмний тархийг угаасаар 30 гаран жил болов.
Монголын бүх ерөнхийлөгч хулгайч байснаараа залуу үедээ үлгэр дууриал болсон. Үр дүн өнөөдрийн шорон…

Хятадаас авсан “АВЛИГА” чинь энэ мөн үү?
У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр бүхий сайд БНХАУ-аас 1 сая долларын авлига авсан гэх дуулиан 2019 онд хэсэг дэгдсэн. Тухайн үеийн хэд хэдэн сайд хардагдсан ч хамгийн сүүлд уул уурхайн сайд Д.Сумьяабазарыг чиглэсэн ч тэгсгээд замхарсан. Тэгвэл уг мөнгөний асуудал өнөөдрийн дуулиан тариад буй “ Цагаан дэл уул”-аар нээх шинэ боомттой холбоотой бөгөөд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019.01.07-ны өдөр Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөрмонголын өөртөө засах орны Засгийн газарт албан бичиг илгээжээ. Уг албан бичигт “Цагаан дэл уул-Өлзий” боомтын бүтээн байгуулалтын ажлыг Гаалийн Ерөнхий газрын дарга Б. Асралтаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хоёр талын хилийн боомтуудыг ижил түвшинд барьж байгуулахаар болсон. Монголын талд баригдах “Цагаан дэл уул”-ын боомтын бүтээн байгуулалтыг Альшаа аймгийн 114.6 сая буюу монгол төгрөгөөр 42.8 тэрбум төгрөгөөр барихаар болсон. Энэ ажлыг Хятадын талын аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэхээр хоёр тал тохирсон гэдгийг дурдаад боомт барихад шаардлагатай санхүүжилтийг ойрын хугацаанд шийдвэрлэж өгнө үү гэжээ. Энэ дагуу БНХАУ-ын талаас боомт барих урьдчилгаа болгож, 9 орчим тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Уг мөнгийг “ Үлэмж “ гэх компани авсан бөгөөд уг компани тухайн үеийн уул уурхайн сайд Д.Сумьяабазарын дүү Д. Сэржбүдээтэй нэгдмэл ашиг сонирхолтой компани юм. Хамгийн гол нь Хятадын талаас авсан энэ мөнгөөр ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй юм.


Монголд өгсөн энэ мөнгөний уг сурвалж нь БНХАУ-ын нүүрсний томохон компани “Шинхуа” группээс гаралтай ажээ. Энэ компани төлөөний хүмүүсээрээ дамжуулан Өмнөговийн Хүрмэн суманд нүүрсний бүлэг орд эзэмшдэг.
Хятадын талаас боомт барих нэрээр мөнгө авсныхаа хариуд Хятадын хөрөнгө оруулалтаар Өмнөговийн урд сумдад өөрсдийн нь авсан лицензтэй талбайнуудыг дайруулан “Цагаан дэл уул” руу хүнд даацын зам концессоор барих гэрээг Хятадын хөрөнгө оруулалттай “Ундрахговь ” компанид өгсөн.

Уг концессийн гэрээнд Засгийн газрыг төлөөлж, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан гэгч гарын үсэг зурсан. Б.Баярсайхан нь Д. Сумьяабазарын хувийн банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь Сү.Батболдын фракцийн гишүүн бөгөөд Цагаан дэл уулын боомт барих ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт нь Сү.Батболдын хамаатны дүү юм. Өнөөдөр Өмнөговьчуудын эсэргүүцэлтэй тулгараад байгаа” Цагаан дэл уул” -аар боомт нээх шийдвэр нь хэсэг улс төрчдийн мөнгө авах, боомт барих нэрээр авсан авлигалын бай ажээ.
Эцэст нь Өмнөговьд үлдсэн цорын ганц онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтан, ургамал, нүүдлийн мал аж ахуйн түшиц нутаг Борзонгийн говь сүйдэж, олон малчид амжиргаанаасаа салахад хүрээд байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдууд хуйвалдаж Хятадаас олон тэрбумын авлигал авсан уу ? гэдгийг асуух цаг болжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!