Uncategorized

АТГ-аас 11 хүнийг нэмж зарлана гэх нэрс ил болжээ!!! С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар……гээд акулууд байна шүү

Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нар нүүрсний хэргээр өнөөдөр АТГ-т гэрчийн мэдүүлэг өгнө

АТГ-аас “нүүрсний хулгай” гэгдэх хэрэгт холбоотой байж болох 17 албан тушаалтны нэрийг зарласан. Уг нэрийг зарлахдаа хэвлэлийнхэнд хоёр байршилд гурван өөр цаг хэлж, өдөржин хүлээлгээд, эцэст нь АТГ өөрийн байрандаа мэдээлэл хийж танилцуулсан. Эл 17 нэр эхэндээ 70 байгаад, хасагдаж 50 болж, улам цөөрсөөр тийн зарлагдсан гэх яриа хөвөрч буй.

Тайлбар: Эхний зарлагдсан 17 нэрс

Тэгвэл АТГ-аас нэр нь зарлагдаагүй ч шалгагдах тойрогт орчихсон яваа улс төрчид хэн, хэн бэ.

Хөшигний ард АТГ-аас удахгүй 11 хүнийг нэмж зарлана гэсэн мэдээлэл бий. Бид нүүрсний хэрэгт холбоотой байж болзошгүй дараачийн нэрсийг эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн танилцуулж байна. Эл мэдээлэл нь эцсийн нотломж биш бөгөөд гүтгэх агуулгагүй юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022.12.19/ намын бүлгийнхээ хуралд орж “Гишүүд шалгагдахад бэлэн байгаарай” мессежийг өгсөн нь анхаарал татав. Мөнхүү ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өдөр бүр мэдүүлэг өгч, шинэ тутам улс төрчдийн нэрс хэлсээр буй гэх мэдээлэл бий. АТГ-аас овоо хараандаа аван шалгаж буй гэгдэх эрхмүүдэд доорх нэрсүүд багтаж байна. Үүнд,

1.УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан

Т.Аюурсайхан бол ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай хамгийн ойр харилцаатай байсан нэгэн юм. МАН-ын шинэчлэлийн хороонд хамт байсан бөгөөд Т.Аюурсайхан шударга тав албан тушаал ээлжлэн авахад ганцхан Б.Ганхуягийн ажлыг гуйсан гэдгийг эх сурвалжууд бататгадаг.

Мөнхүү Б.Ганхуягаас хувь, хувьсгалын юмс гуйсан улс төрчид үгэнд нь орохгүй болохоор Т.Аюурсайханаар дамжуулдаг байв. Ш.Раднаасэд гишүүн “Б.Ганхуяг чинь Т.Аюурсайханы хүн” гэж саяхан ил тодотгосон нь бий. АТГ-аас Т.Аюурсайхантай холбоотой агуулга дээр баримт цуглуулах ажлаа эхлүүлж, тодорхой сэжмүүд атгаад байгаа гэх мэдээлэл бидэнд ирэв.

2. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

ЭТТ-н өмнөх Гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг саатуулахад Ж.Мөнхбат хуулийнхныг бэлэн мөнгөөр лоббидсон гэж яригддаг. Тэр үед нүүрсний шагийн наймааны ашгийг хүртэгчээр Ж.Мөнхбат нэрлэгдэж, ЗГХЭГ-ын даргын өрөөнөөс тэнд хийгдэх голлох томилгоонууд явагдаж байв.

Ж.Мөнхбатад ЭТТ-д хамаарах ХХК гарч ирээгүй ч сүүлийн жилүүдэд бусдын нэр дээр ихээхэн хөрөнгө худалдан авсан, гадны орны казинод маш ихээр тоглосон зэрэг мөнгөн урсгалууд яригддаг билээ.

3. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг

Эргэлт.мн мэдээллийн сайт УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг өөрийн бизнесийн хамтрагчид, зөвлөхүүдийнх нь хамаарал бүхий “Голден фрейт”, “Арвин хишиг логистик”, “Шанх транс” зэрэг ХХК-иудаар нүүрс тээврийн гэрээ хийснийг анх зарлаж байв. Уг компаниудын нэрс саяхан зарлагдсан ЭТТ-гоос нүүрс тээвэрлэгчдийн жагсаалтад багтаад байгаа юм.

4.УИХ-ын гишүүн С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Л.Энх-АмгаланЧ.Хүрэлбаатар

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “MCS жагсаалыг улстөржүүлэх гэж оролдож байна” хэмээн тодотгоод амжсан. Түүнчлэн С.Ганбаатар “Нүүрсний хулгайч автор”-оор MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргалыг нэрлэсэн билээ.

Тавантолгой ордын анхны эзэмшигчдийн нэгээс ихтэй Сү фракци, MCS энэ өдрүүдэд зайлшгүй шалгагдах ёстой субьектээр нэрлэгдэж байна. Засгийн газарт Ч.Хүрэлбаатарын нөлөө өндөр байгаа энэ үед тэд өөрсдийгөө шалгагдах жагсаалтаас хасах лобби хийж, мэдээллийг илт үгүйсгэсэн гэх логик харагдана.

MCS нь “Эрдэнэс Монгол” ТӨХК-д барьсан замаа концессоор зарсан кэйс, эдүгээ ч охин компаниуд нь ЭТТ-н худалдан авалтын тендерүүдэд ихээр оролцсоор байгаа зэрэг нь татан шалгах учиг үүсгэхээр харагддаг.

Сайд нараас Б.ЧойжилсүрэнХ.Болорчулуун

Л.Оюун-Эрдэнийн танхимаас нүүрсний акциа зарласан хэдий ч доторх сайдууд нь шалгагдах бодит нөхцөл үүссэн гэх мэдээлэл анхаарал татах өнцөг юм. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд транс” тээврийн компанитай нь холбон шалгахаар яригдаж байгаа аж.

Харин ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ ЭТТ-н ТУЗ-ийн гишүүнээр улиран сонгогдож, тодорхой эрх ашгуудыг шингээж ажилласан логикоор хуулийнхан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Х.Болорчулуун нь Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайд байхад төрсөн дүүгийнхээ компаниар дамжуулан, тендер авсан байдаг.

Бусад: Хэн хэн нэрлэгдэв

Хуулийнхны гаргаж, нэг өдөржин цөөлсөн нэрс дунд “Таванбогд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Голомтын Д.Баясгалан, ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, сайд нараас Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, Х.Нямбаатар, гишүүдээс уул уурхайн салбарт бизнестэй Б.Дэлгэрсайхан, Ш.Адьшаа нар, хотын дарга Д.Сумъяабазар, хотын дарга асан Ц.Батбаяр нар багтсан гэх мэдээлэл бий.

Хэргээ хүлээгээд, торгуулаад өнгөрдөг Хялбаршуулсан журмыг сая УИХ дээр төрийн өндөр албан тушаалтнуудад үйлчлэхгүй байхаар хаачихсан. Цагаан захтнуудыг өршөөлийн хонгилоор алхуулаад байсан эл зүйлчлэл нөгөө талдаа мөрдөгчдөд хэргийн задлан шинжлэх боломж өгч байсан талтай. Эл зүйлчлэлд найдагсад одоо үгүй болчхоор төчнөөн гэрчийн мэдүүлэг алга болчих нөхцөл байдал үүсчээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!