Uncategorized

Жанрайсиг бурхaны зуун үсэгт тарни бусадаа түгээж буян хураа хадгалаад ав

Жанрайсиг бурхны зуун үсэгт тарни

Монгол хэлээр: Чухаг Дээд Гуравт мөргөмүй! Аръяабалын (хутагтын) чинад хязгаараа хүрсэн их билгүүний далай, Вайрочана Бурханы гайхамшигт дүрүүдийн хаан, Түүнчлэн ажирсан, Дайснаа дарсан, Үнэхээр төгс туулсан бурхан дор мөргөмүй. Хамаг түүнчлэн ажирсан, Дайснаа дарсан, Үнэн төгс туулсан бурхад дор мөргөмүй. Хутагт Авалокитешвара, бодьсадва, махасадва, Их нигүүлсэнгүй таалалт дор мөргөмүй.Тийн бөгөөс – Ум (та минь) барин соёрх, барин соёрх, барь, барь, барь, барьж соёрх оо! (Би бээр ) ид хүчийг хүсэмжлэн айлтгамуй. Түргэн, түргэн болгоо! Лавтайяа түргэн, лавтайяа түргэн болгоо! (Та бээр ) цэцэг барьж болгоо, тахилын цэцгийг барьж болгоо, арга хийгээд билиг, оройн дээд багш минь ээ! Cэтгэл шатан хуйхлагдмoй, үүнийг арилгаж болгоо, номхотгон дагуулж соёрх оо!

Санскрит хэлээр: Namo Ratna Trayaya / Namah Arya Jyana Sagara / Vairochana / Vyuha Rajaya / Tathagataya / Arhate / Samyaksam Buddhaya / Namah Sarva Tathagatebhyah / Arhatebhyah / Samyaksam Buddhebhyah / Namah Arya Avalokiteshvaraya / Bodhisattvaya Mahasattvaya / Mahakarunikaya / Tadyatha / Om / Dhara Dhara / Dhiri Dhiri / Dhuru Dhuru / Itti Vatte / Chale Chale / Prachalae Prachalae / Kusume / Kusume Vare / Ili Mili / Citi Jvalam / Apanaya Svaha www.budda.mn Анх 1911 онд VIII Богд Жавзандамбын мэлмий чилээрхэхэд Мэгжид Жанрайсиг бурхныг бүтээх, түүнд зориулан сүм босгох зарлиг буулгасан. Гандантэгчэнлин хийдэд барилгыг эхэлж, Монголын ард түмэн мөнгө, зэс аяга, шанагаа газарт хүргэлгүй ус зөөж, хийдийн суурийг тавихад гар бие оролцсон. Тухайн үед Их шүтээнийг зэсээр бүтээж, 1200 лан алт, 1500 лан мөнгө, 400 гаруй эрдэнийн чулуун шигтгээгээр чимсэн. Түүнийг тойруулан 1 түмэн Аюуш бурхан, зэс барын 1000 жадамба, Бурхан багшийн 8 сэлтийг тойруулан залснаар Жанрайсиг бурхны хийдийг 1913 онд барьж дуусжээ. Хэлмэгдүүлэлтийн үед 700 гаруй сүм хийд, хэдэн мянган бурхан, суваргыг устгасны дотор Жанрайсиг бурхан өртсөн. Дэлхийн 2-р дайны үед бурхныг буулгаж, судрыг тээвэрлэн, алт, мөнгө чимэглэлийг тонон, их биеийг Орос руу сумны үйлдвэрт хайлуулж, сум хийжээ.

Монголчуудын хандив, өргөлөөр 26,5м өндөр шинэ Жанрайсиг бурхныг 1991 оны 4 сарын 22-нд дахин бүтээхэд Эрдэнэтийн 20 тонн зэсийн цутгамал, 27 тонн ган оржээ. Бурхныг 5х5 см хэмжээтэй, 75600 ширхэг алтан ялтсыг зай завсаргүй нийлүүлэн бүрхэж, очир алмаз, маргад эрдэнэ, бадмаараг, индранил, молор эрдэнэ зэрэг 2000 гаруй төрлийн үнэт эрдэнийн чулуугаар чимжээ. Эдгээр үнэт эрдэнийн 300 нь зөвхөн титэмдээ чимэглэсэн байдаг юм.

Бурхны их биеийг тариа дээжис, төрөл бүрийн идээ ундаа, 27 тонн эмийн ургамал, арц, 332 Буддын сургаалын эмхэтгэл ба тайлбар ариун судар, Буддын ховор хувцас хэрэглэл болон 2 сая тарни бүхий ном мөн бүрэн тавилгатай гэр, морин хуур, 9 эрдэнийн чулуугаар дүүргэсэн. Бурхны гартаа барьсан хадгийг Энэтхэгийн 7 өнгийн хоргой, 500 м цэвэр торгоор урлажээ. Бурхны урд хуш модоор 9 эрдэнэ болон Буддын 8 тахилыг товойлгон хийсэн, Монголын хамгийн том буюу 1.65м өндөр тахилын ширээг сэнтийлсэн юм. Уг дүрийг 1996 оны 10-р сарын 27-нд залсан юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!