Uncategorized

АРВАН ХАНГАЛ догшдыг тахин баясгаж хэрэг үйлсээ даатгаж тарни маанийн уншиж бай хадгалаад аваарай

АРВАН ХАНГАЛ
Монголын сүм хийдүүд сар бүрийн 29-ны өдөр бурхан багшийн өмнө бурханы шашныг сахих ам авсан арван хангал догшдыг тахин баясгаж, хүсэл эгээрэл, хэрэг үйлсээ даатгадаг, их буяны өдөр өнөөдөр тохиож буй.
Эдгээр бурхадын мөн чанар хэдийгээр энэрэл нигүүсэл мөн боловч шашны дайсан, хорт нисваанисыг дарахын тухайд догшин дүрийг үзүүлсэн арван их бурхадыг тахил шүтээний оронд урин залж, уншлага урилга, яруу эгшгийг өргөн баясгаж үйлсээ даатгаж, хамаг амьтан амгалан жаргалантай байх улмаар нэгээхэн амьтан бээр ч үл хоцрон бүгдээр бурханы хутгийг олж сэхээрч гэгээрэхийг даатган үйлддэг зан үйл, хурал уншлага юм.
Арван хангал хэмээх бурхад нь: 1. Жигжид (Ямандага) 2. Очирваань 3. Гомбо (Махагала)4. Гонгор. 5. Дамдинчойжоо. 6. Лхам. 7. Шалши.
8. Намсрай. 9. Жамсран (Улаан сахиус) 10. Цамба буюу Эсүра нар болно. Хорин есны сахиус буюу арван хангалыг өглөө 7 юмуу 8 цагаас бүтэн өдрийн турш олон лам нар хурж орой 19, 20 цагийн үед гадаалдаг. Арван хангал хурахын урд өдөр хурал хийдийн тахилч лам нар тус бүрийнх нь таалдаг тус бүрт нь зориулсан тахилыг бэлдэх ба онцлог хурлын балинг Чойжилын дүгжү хэмээх балингийн хамтаар хийж бэлтгэнэ.
Эхлээд дээрх арван бурхадыг тахил өргөлийн оронд урин залах бөгөөд тахилгын зан үйл дараах хэсгүүдээс бүрдэнэ.
1. Ондог буюу Илт онох хэмээх тухайн бурхан ямар дүр байдалтай, ямар үйлийн тухайд ямар зэр зэвсэг, уналга хэрэгсэл, туслах нөхдийн дагуулан заларч буйг дүрслэн төсөөлсөн хэсгийг уншина. 2. Жандэн хэмээх хамаг амьтны тусын тулд энэрэл нигүүслээр тахилын оронд залрахыг даатган урин зална.3. Шагба хэмээх залран ирсэн дээрх бурхадын өмнө алдас унал, гэм нүглээ наминчлан залбирч хойшид алдас уналыг үл үйлдэхээ өчин залбирч тангараглана. 4. Гансо хэмээх дээрх залсан бурхадынхаа тааллыг хангахын тухайд
таалдаг идээ, эд зүйлсийг нь өргөнө. 5. Гүллэх буюу шавдуулан дуртгах нь хүсэл эгээрлээ даатган, түргэнээ бүтээхийг даатган сануулан айлтгана. 6. Дайв буюу дээрх бурхадын зүрхэн тарнийг хамаг амьтны тусын тулд амгалан жаргаланг даатган уншина.
7. Магтаал буюу дээрх бурхадын эрдэм үйлс, энэрэл нигүүсэл, хүч чадлыг магтан уншина.
8. Ансол буюу тус тусын оршдог оронд нь эргүүлэн залах бөгөөд хамаг амьтны тусын тулд хэрэгтэй үес, урин залахад нигүүслээр үл уйсан түргэнээ заларч байхыг гуйн залбирч уншина. 9. Даш буюу өлзий хутгийг үгс, сайны ерөөлийг айлтган уншсанаар арван хангал тахих зан үйл өндөрлөнө. Гүл хэмээх хурал уншлагын тавдугаар хэсгийн хойно Эрлэг номун хан буюу Дамдинчойжоо бурханы хүч чадал, адис авралд шүтсэн хамаг амьтнаа учрах 64-н төрлийн гай зэтгэр, өвчин ад, хэл ам тэргүүтэй үл зохилдох зүйлийг арилгаж амарлиулахын тухайд нийт лам нар хурж, балин гарган тусгайлан бэлдсэн галд муу цээр бүхий зүгт шатаадаг. Энэ үест мөргөлчид сүсэгтнүүд ихэд сүсэглэн залбирч үр хүүхэд, ач зээ, ахан дүүс, түмэн олныг даатган залбирдаг. Сүсэгтэн хүмүүст дээрх догшин бурхад яагаад ийм хэрцгий дүр байдалтай, энэрэл нигүүсэхүйн чинадад хүрч бурханы хутгийг олж гэгээрсэн атлаа яагаад ийм догшин хэрцгий нүд амаа эргэлдүүлэн, араа шүдээ ярзайлгаж, цус гоожсон хүний гавлыг хэлхэн зүүсэн зэрэг нь гайхмаар санагдах нь зүй юм. Хангал догшдын мөн чанар нь хамаг амьтныг энэрч хайрласан, өчүүхэн төдий ч хор үл хүргэх хэмжээгүй энэрэл нигүүсэл юм. Гэсэн хэдий ч ийм догшин дүр байдлыг үзүүлсэн нь шашны дайсныг даран сөнөөхийн тулд ийм дүрийг таалсны учир тэр болой. Бурханы шашны дайсан гэж хэн бэ? Бөө мөргөл, Христ, Муслим, Хиндү, Шинто юу?
Бурханы шашны дайсан нь аливаа шүтлэг бишрэл, хувь хүн, итгэл үнэмшил бус бөгөөд шунал, уур хилэн, атаа хорсол зэрэг хүний сэтгэлд орших 84000 хорт сэтгэл юм. Хэрэв тэдгээрийг дүрсэлж үзүүлбээс чөтгөр шулам, ад зэтгэр зэрэг хамаг амьтныг хорлогчдын дүр ургана.
Чухам ийм учир энэрэл нигүүсэл, билиг ухааны бурхан Манзушир Ямандага, энэрлийн дээд Жанрайсиг бурхан Махагала, хамаг амьтныг цор ганц хүү мэт энэрэн нигүүлсэгч Дарь-Эх зэрэг арван бурхад энэрэл нигүүслийн эрхээр, хамаг амьтанд туслах сэтгэлээр догшин дүрийг таалж чөтгөр шулмын дүрд урваж хувирах хорт нисваанисыг дарахын тулд догшин дүрийг үзүүлсэн байдаг ажээ. Сэтгэл ариун бол ертөнц ариун гэдэг. Арван хангал хурж буй буяны өдөр бурхан шүтээндээ зул хүжээ өргөн, тарни маань уншиж, өгөөмөр энэрэнгүй сэтгэлийг үүсгэн бусдыг энэрч нигүүлсэх сэтгэлээ дэвжээвээс зохистой. Багш дээд Махагала ялгалгүй түүндБишрэнгүй ихээр би итгэмүй
Би бээр хамаг амьтны Буртаг нисваанисыг арилгах болтугай.

Шалши
Ум шири задра моха саваари вара ум а хум Монголоор “Дөрвөн нүүрт” хэмээнэ. Шашныг хамгаалагч Арван хангал бурхдын нэг бөгөөд Дэмчог бурхнаас хувилан төрсөн номын сахиус ажээ.Шалши бурхан нь догшин дөрвөн тэргүүнтэй, тэргүүн бүр нь улаан, цагаанаар эргэлдсэн гурван мэлмийтэй, ам тус бүрээс нь дөрвөн соёо нь цухуйсан, хөмсөг сахлаас нь оч бадарсан, тэргүүнийх нь үс дээшээ боссон, тус бүрдээ таван хохимойн толгойн чимэгтэй, хохимойгоор хэлхсэн эрхин зүүлт хүзүүндээ өлгөсөн, бэлхүүсээрээ хорт могойг бүслэн хүлсэн, барсын арьсан хормогч соёрхож, зах хязгааргүй хоосон чанарын агаарын төв дунд хар бараан гурвалжин хүрээн дотор дайсны цусан далайн дунд бадам цэцэгт наран мандалт дэвсгэр дээр тэрсүүд муу зүгийн амьтныг даран гишгэж заларна. Гурван ертөнцөд дуулдахаар нүргэлсэн их дуутай бөгөөд түүнийг нь сонссон дайсан чичрэн дагжиж номхордог хэмээн үзэж шүтсээр ирсэн. Түүнийг бурхны гурван хүлгийн дайсныг дарагч, гурван хүрдний номын доройтлыг үгүй хийгч, гурван ухааны үндсийг аврагч, хамаг амьтны амгалан тайвныг хангагч хэмээн шүтэн тахидаг. ШАЛШИ БУРХАН” Хар цагаан хэлний ужиг мунхаг улбааХараал хорслын дэв бузрыг устгагч
Ган сэлмээ барин хамгаалагчДэмчиг ядмуудын дээд хувилгаан Дөрвөн Шалши танаа мөргөмү
Гарьдын зулзага өндгөндөөИдэрхэн хүчээ төгсөөгөөдӨндгөө дэлбэрэхийн цагтОгторгуй дээгүүр нисдэгГурван биеийн эрдмийг сэтгэлийн дэгээр төгсөөдөгИлбийн биеийг орхиодБусдын тусаар төгсдөгАчит зургаан үсгийг хөгжөөл болгон залбиръя
Ачит ламын зарлиг амьтан бүгдэд болох болтугай.Ум ма ни бад мэ хумТолгой өвдөхНойр хулжихСанаа сэтгэл тавгүйтэн муу совинЁрЛус савдагХэл амны ад дондБаригдахын гай барцадаас зайлуулж хайрла.Та гурван ертөнцийн хамаг амьтан бүгдийн амгалан тайван байлгах үндэс үүднээс гурван цагийн бурхны зарлигийг ёсчлон биелүүлГурван хөлгөний шажны дайсан хулгайг дарж өгГурван үндсийг сахигч та хэрцгий дайснаас гэтэлгэж өг
Гурван шүтээнийг эвдэгч дайсныг дарж өгГурван үндсийг сахигч та гурван язгуурын номын биеийг доройтуулагч нарыг үгүй хийж өг
Гурван ариун сургаал төгөлдөр хуврагийг хорлогч дайсныг устгаж өг.”ШАЛШИ БУРХАН”62х48 см, даавуу, шороон будаг
Да.Энхболд зураачийн бүтээсэнээр

Related Articles

Back to top button
error: Content is protected !!