Uncategorized

ТЭНГЭР ОДСОН ААВ ЭЭЖ ХАЙРТАЙ БҮХЭНД ЭЭ УНШДАГ МОЛОН ТОЙНЫ МААНИ ВИДЕО ХУВИЛБАР ХАДГАЛААВ АВ

Бурхан багш бол эрхэн хоёр шавьтай байжээ. Манай Монгол оронд голдуу 2 шавьтай нь хамт бүтээн тахидаг. Өвгөжөөр дүртэй шавийг нь Шарбудра, залуу дүртэй шавийг нь Монголживуу хэмээн нэрлэдэг. Монголживуугийн нэрийг энэтхэгийн хэлээр Мана Модгаляна, Хятадын хэлээр Мулян хэмээн Тансан лам орчуулжээ.

Монголживугийн намтар бол Тан улсын үед хятад хэлээр орчуулагдан хятад хэл дээрх бурхны шашны ном судрын дотор ихэд дэлгэрсэн байна.Түүний намтрыг англи болон дэлхийн бусад хэл дээр өргөн дэлгэр орчуулж, уншдаг болсон байна.

Түүний намтарт юу гардаг вэ? гэвэл тэрээр Бурхан багшийг даган ном эрдэм суралцаж явах цагт ээж нь нас баржээ. Ээж нь бурхны шашинд шүтдэггүй буруу номыг шүтдэг байсны үйлээр тамын оронд очжээ. Ингээд Монголживуу Бурхан багшаас эрдэм сурч, ээжийгээ тамаас гэтэлгэн, диваажинд хүргэжээ.

Ингээд буцаж ирж явах замдаа хэсэг уруу номтонтой таарч, тэдэнд “Та нарын багш тамд тарчилж байна. Буруу үзлээ орхиж, үнэн номыг үз” хэмээн хэлсний тул тэдгээр буруу номтонд зодогдон нас баржээ. Ер нь тийм эмгэнэлтэй амьдрал туулсан хүн юм.

Юан улсын үед Мулян буюу Монголживуугийн тухай маш олон жүжиг дуурь тоглогдох болсон бөгөөд энэхүү уламжлал Тогоонтөмөр хаанаар дамжин Монголын хааны ордонд олон жилийн турш тасралтгүй уламжилсаар иржээ.

Хамгийн сүүлд Халхын Сэцэн хаан Шолой убаши бол бурхны шашинд орж, увш цол хүртсэн боловч, ээж нь бөөгийн шашинтан байсаар таалал болжээ. Ингээд ээжийнхээ хойтын буянд зориулан энэхүү МОЛОН ТОЙНЫ МАНИ-ийг зохиосон бөгөөд авга, үзэмчин аймаг Манж чин улсад дагаар орон урагшаа нүүснээр Өвөр Монголын нутагт дэлгэрчээ.

Одоо Ар халх болоод Өвөр Монголын нутагт 6 өөр янзаар энэхүү мани-ийг уншиж байна. Энэхүү мани-ийг голдуу ээж болон эмээгийнхээ нас барсны хойно, сүнсний хөтөлбөр болгон 49 хоногийн турш хөгжөөж иржээ.

Молон тойны мани

(Баруун цахар хувилбар) 15 бадагЭрхэм гурван эрдэнэЭх хамаг амьтанИх нигүүлсэхийн тулдМиний ээжийг үзэв үүУм мани бадмэ хум (4 удаа)Молон тойны мани-ийгМолом хатан сонсов ууШарибудра ананд ааМиний ээжийг үзэв үүУм мани бадмэ хум (4 удаа)Арван сар үүрсэнАнгир уургаан хөхүүлсэн
Ач төгс ээж миньАльхан оронд хүрэвУм мани бадмэ хум (4 удаа)Хорин сар үүрсэнХонгор уургаа хөхүүлсэнАч төгс ээж миньАлихан оронд хүрэвУм мани бадмэ хум (4 удаа)Гучин сар үүрсэнХувцаслаж өсгөсөнЭнэ гурван ачийг таньГурван богд өршөөУм мани бадмэ хум (4 удаа)Унтсаныг минь сэргээгчУнасныг минь босгогчАч төгс ээжийг миньАварч туслан өршөөУм мани бадмэ хум (4 удаа)Өлссөнийг нь цатгагчУндаассаныг минь хангагч
Ач төгс ээжийг миньАварч туслан өршөөУм мани бадмэ хум (4 удаа)Элдвээр чимэв чигЭнэ бие нь хоосонЭдэлж жаргав чиг
Эрлэгийн орноо хүрнэУм мани бадмэ хум (4 удаа)рлэг хаанд золгоодэж юугаа асуулааАчтай буурал ээж минь
Альхан орноо хүрэвУм мани бадмэ хум (4 удаа)Эрлэг хааны тамыг Эндэл үгүй эргэвАрван найман тамыг
Алдал үгүй эргэвУм мани бадмэ хум (4 удаа)Хилэнц нүгэл ихийн тулХалуун тамд унавАч төгс ээжийг миньУчруулан соёрх ооУм мани бадмэ хум (4 удаа)Аръяабалын хувилгаан Хорин нэгэн Дара эх ээАч төгс ээжийг миньУчруулан соёрх ооУм мани бадмэ хум (4 удаа)Арван зүгийг сахигчЕсөн догшин бурхад ааАч төгс ээжийг миньАварч өршөөн соёрх ооУм мани бадмэ хум (4 удаа)Тамын орноос тонилоодБирдийн оронд хүрэв
Бирдийн орноос тонилоодАдгуусны оронд хүрэвУм мани бадмэ хум (4 удаа)Ач төгс ээж миньХилэнц юугаан бараадДиваажингийн орондооДөтлөн хүрэх болтугайУм мани бадмэ хум (4 удаа)Молон тойны мани (Бүтэн хувилбар)Эрхэм гурван эрдэнэ
Эх хамаг амьтанЭнэрэхүйн үүднээсЭэжийг минь үзэв үүУм мани бадмэ хум (4 удаа)Молон тойны мани-ийг
Молор хатан сонсов ууШарибудра ананд аа?Миний ээжийг үзэв үүУм мани бадмэ хум (4 удаа)
Эрлэг хааны тамд ньЭндэл үгүй эрлээЭрхэм ачит ээжийг миньДиваажинд удирдааУм мани бадмэ хум (4 удаа)Арван найман тамд нь
Алдал үгүй эрлээАгь буурал ээжийг миньДиваажинд удирд ааУм мани бадмэ (4 удаа)Хорин нэгэн Дара эх
Хонсимбодисадуа нарХойт мөрийн сүнсийгДиваажинд удирд ааУм мани бадмэ хум (4 удаа)Алтан мөнгөн ээмгийг
Ачит богддоо өргөеАчилсан ээжийг миньДиваанжинд удирд ааУм мани бадмэ хум (4 удаа)Бадамласан хорлыгоо Баруун гартаа бариадБанчин Далай ламыгааОрой дээрээн шүтьеУм мани бадмэ хум (4 удаа)Зуун найман эрхийг Зүүн гартаан бариадЗургаан үсэг мани-ийгээЗүрхэндээ шүтье Ум мани бадмэ хум (4 удаа)Цал цагаан үстэйЦаглаш үгүй настайЦагаан буурал ээжийг миньДиваажинд удирд ааУм мани бадмэ хум (4 удаа)Шагжамунийн шашиндШагшаабадын оронд
Шарбудраа Ананд ааЭэжийг минь хөтлөөрэйУм мани бадму хум (4 удаа)Гүн зургаан үсгийг нь Гүнзгийрүүлэн уншаадХүйтэн тамын оронд ньХүргэл үгүй авраарайУм мани бадмэ хум (4 удаа)Мани-ийн зургаан үсгийг Магад сайтар уншаадМаш халуун тамд ньХүргэл үгүй авраарайУм мани бадмэ хум (4 удаа)Зуугийн хол замд ньЗориглонхон мөргөөдЗуурдынх нь аюулаасЗуурч авран гэтэлгэеУм мани бадмэ хум (4 удаа)Энэ бол 12 бадаг Молон тойны мани.Мани хөгжөөх уламжлал хэсэг тасраад, дахин сэргэх үест үг нь балархайшиж, утга нь гажсан тохиол олон гарсан бөгөөд энэхүү мани-ийн түүхийн тухай та бүхэнд тун удахгүй хүргэх болно .

Related Articles

Back to top button
error: Content is protected !!