Uncategorized

Б.Жаргалсайхан: С.Баярцогтыг Монголын ямар эрх мэдэлтэн шүүх дээрээс нууцын зэрэглэлтэйгээр авч гарав

С.БАЯРЦОГТ ЯМАР “БУРХАНЫ” ИВЭЭЛД БАГТАВ АА…
С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэдэг хоёр улсыг интерполоор эрэн сурвалжилж бүх нийтээрээ үзэн ядаад 461-р анги руу илгээж байлаа. Гэтэл өдгөө АН-ын аврагчын дүрээр морилон ирээд илтгэл тавиад явж байна. Түүний хийсэн гэмт хэргийг хэн хаацайлав, хөөцөлдөв гэхээр Рио Тинто компанийн хуулийн фирм олон улсын шүүхэд нөлөөлсөн байж болох уу. Нөгөө талаар С.Баярцогтыг Монголын ямар эрх мэдэлтэн шүүх дээрээс нууцын зэрэглэлтэйгээр авч гарав гэдэг нь сонин. Шүүгч нар нь хүртэл нууцлаг хэвээр “Хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгав” гэдэг нь сонирхол татна. Шүүхэд нөлөөлөх хэмээний албан тушаалтан байж таарна гэсэн таамаг бий. Нөгөө талаар С.Баярцогтыг хэргээс мулталж АН-ын даргад зүтгүүлж буй нь ч сонирхол татна. Бараг л авсанд хийгээд оршуулчихсан С.Баярцогт бурханы хүчээр шахам хэргээ сэгсэрээд АН-ын дарга болох гээд байна вэ. Түүнийг МҮДН фракц дэмжиж гол тохироог хийсэн гэж үзвээс “Сахал” Эрдэнэбилэг тэргүүтэй эрхмүүд ажиллаж буй нь илт. “Соц” нийгмийн үед “Авгайн хүүхдүүд” нэртэй явсан пионерууд МАХН-аар дамжаад АН-ын лидерүүд болсон түүх тэднийг яаж хувирч амьд үлдэх аргаа олдог гэдгийг харуулна. Бурхан л шийдэх хэмжээний нүгэл хилэнцийг цайруулж шүүхийн “тусгай” горимоор шийдүүлсэн оньсого хэвээр үлдэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!