Uncategorized

Хотоос хөдөө очсон иргэдэд мал олгож, барьцаагүй, хүүгүй зээл олгоно

Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг хэлэлцэж байна. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг хөндсөн хэлэлцүүлэг болно. ХХААХҮЯ-наас орон нутаг руу шилжин суурьшсан иргэн, ААН-ийг НӨАТ, ХХОАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл бэлдэхээр судалж байна. Мөн орон нутагт ажлын байр бий болгосон ААН-үүдийг хөнгөлөлттэй зээл олгох замаар дэмжин, газрын хүсэлтийг нь тэргүүн ээлжид шийдэх юм байна. Хотоос хөдөө очсон иргэдийг малжуулна. Иргэдэд 5 хүртэл сая төгрөгийн зээлийг хүүгүй, барьцаагүй олгоно, нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлнө. Эдгээр нь төвлөрлийг сааруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна. ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь илтгэл тавив: -Орон нутгийн үйлдвэрлэлийн 85 хувь нь ХАА-д суурилдаг. Хоршооны хөгжлийг идэвхжүүлнэ. Иймд энэ оныг хоршооны хөгжлийн жил болгон зарласан. Хоршооны гишүүдийн төмс хүнсний ногоог хадгалах агуулах барина. Цаашид мах, сүүгээ 100 хувь дотоодоос, өндөгний 90 хувийг дотоодоос хангах зорилт тавьсан. “Ханбогд кашмер” компанийн захирал дэлхийд алдартай Burberry, LV брэндүүдэд ноолуур нийлүүлжээ. Тус компани хоршоодтой хамтран ажилладаг. Хоёр хоршооноос авсан ноолуураа эдгээр брэндүүдэд нийлүүлсэн байна. Тус компанийн захирал Ч.Ганцэцэг “Монгол ноолуур дэлхийн томоохон брэндүүдийн стандартыг хангах хэмжээнд хүрсэн” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!