Uncategorized

Н.Оюунбат: Би гэр орох замдаа Хулан дээрээ орлоо…. Чи чинь ширүүн хүн шүү.Хатуу хэлдэг.Хатуу хэлжээ,хашгирч өгчээ

Уржигдар оройхон дотны нэгэн дүү маань месенжерт Ху-г барьжээ.Охин нь уйлсаар утас ч үгүй гүйж орж ирлээ гэсэн мсж үлдээсэн байв.
Тэр баригдлаа .Тэр шоронд .Тэр хулгайч ,тэр луйварчин ,тэр тагнуулч ийм мэдээ сонссоор дөжирч орхисон би сэрт хийж ,сэтгэл эмзэглэж ,гол харлаж ,байж сууж чадахгүй болсон . Яруу найрагч яруухан Хулан минь яачих нь энэ вэ ?Яагаад ,яагаад юу болов ?Сэтгэл сэмэрч нойр хулжив .Цурам ч хийхгүй хонолоо.Найз минь ямар гээчийн Адын Хорлолд холбогдов.Яагаад ийм юм болов.Үнэн үү худал уу.?Хэлмэгдүүлэлт үү ?Хэмлэлт үү ?
Гайхаж хоцорсон би чаддагаараа хэдэн найздаа хэлэв.Дотно үзмэрч найздаа үзүүлж Дарь Эх баахан уншуулав.???
Таньдаг мэддэг хуульч өмгөөлөгч хүмүүс рүү залгав.✅️Сошилд ойр ,санаа зөв сэтгүүлч дүү нар лууграа гүйв. ✅️
.Цагдаад ажилладаг сэтгүүлч дүүтэйгээ ч холбогдов ✅️Тэд маань мэдэх юм алга,таны л мэдсэнийг ганц 2 сайтаас л харлаа гэцгээнэ .✅️
Уулзахуу хэдүүлээ ,яахуу найзуудаа ч гэж сандрав .✅️Дэмий л пэлбэгнэж дээр доор гишгэх юм.Өчигдөр ингээд дуусав ?
.Өнөөдөр харин эргэцүүлж бодлоо.Эмээх зүйл байгаа юу.?Хардах эрх хэнд ч байдаг л байх. Хардах ,сэрдэх ,бодож болгоомжлох санаж сэрэх зүйл энэ Улсын Хууль Хүчний бодлогод байдаг л байх .⁉️Тэд ажлаа зөв хийж шудрага үнэнийг дэнслэнэ буй за.?
Харин Миний муу найз ерөнхийлөгчийн шашин бодлогын зөвлөх хийж бсан .Өөрөө ч шашны тухай өргөн мэдлэгтэй ,түүх ,уран зохиолд гоц гойд ,гаргуун сийрэг мэдлэгтэй ,онцгой сэргэлэн оюунлаг хүн дээ?.Ц.Хулан гэдэг хүнтэй найзалж нөхөрлөөд 10 гаран жил болсоон.Залуу халуун насандаа түүний шүлгэнд уярч,зохиосон дууг нь аялаж эрээн даашинзыг нь??? шүтэж ,эрэвгэр сормуусыг нь харж ,час улаахан уруул,цангинасан гоё хоолойг нь шүтэж явсан л нэгэн .✅️Ойртож дотносоод ,найзлаж нөхөрлөөд чамайгаа ямар чамин уран хийцтэй,нандин гоё найз болохыг мэдэрсээн .Чи минь найрын ширээний гоёл ,найраг шүлгийн хатан шиг л амьдардаг .Бусдын л адил унадаг босдог ,алдаатай,аархуу хүн.Би яахав дээ.Энэ хүн намайг яаж тоосон юм .Наргиан цэнгээнд маруухан ,найраг дуунд таг ,ари уудаггүй ,айлгүйтэж гүйдэггүй хэнэггүй ярьдаг ,ажлын мал ,(хөдөлмөрч гэж бгаа юм ?)ийм л хүн.Намайг яаж тоосон юм яг үнэндээ.Үнэнгээсээ байдаг ,уйлж чаддаг ,уярам сэтгэлтэй гэж л нөхөрлөсөн байх бодвол…Далимд нь өөрийгөө магтсанд уучлаарай.Сүүлийн үед өөрийгөө магтаж байхаар шийдсээн.Хүн ер нь өөрийгөө мэдээд ,сайнаа үнэлж,муугаа дарж явах нь чухал гэж боддог болсон.Ухаарч яваа нас юмуу,уймарч гүйдэг үе юмуу хэн мэдхэв.Одоогоос 9 жилийн өмнө том хүүгийн минь хурим болоход Хулан найзаараа л гоёсон.Уянгат шүлгээ уран яруунаар уншиж урьсан зочдыг уяраан догдлуулж билээ.Бас найз минь дугтуйтай мөнгөтэй.Би найзаасаа авахгүй гэж мөн ч их гуйсан даа.Чамд өгөөгүй ээ,залуу хосод нэмэрлэе ,таваг хоолныхоо мөнгийг ч болтугай өгнөө гээд 300.000 төг өгч билээ.Уул нь одууд хичнээн найз бгаад шүлгээ уншаад ,дуугаа дуулаал явдаг даа.Хуримд ирсэн ахмад настан ,аймаг сумаас ирсэн гэж ялгалгүй танилцаж,зургаа авахуулая гэсэн болгонтой патер татуулж ,залуу хосд ерөөл хэлж Хуримийн генерал,хувиршгүй сэтгэлт Хулан байсан.Хүний амьдрал Жаргал ,зовлон ээлжилдэг хойно доо.??Хүний нутагт Хайртай бяцхан зээ минь хүнд хагалгаанд орж үхэл амьдрал булаацалдан тэмцэж ээж аав эмээ өвөө нь айж сандарч,уйлж бархирч байхад чи минь ганданд сууж ном уншуулж,аргадан тайвшруулж хүн чанар,эрхэм чухалаа харуулж байсан даа.Ийм л нандин нөхөрлөл надад ч чамд ч бий.Найз чиний минь нөхөр Хорт хавдар тусч чи минь хамаг байдгаа зарж үрэн амьдралын төлөө тэмцэхэд найз нь чадлаараа л туслаад явж байв.Чи бид 2-ын дунд хүн ёсны нөхөрлөл бий.Нэг өдөр чи залгав .Найзаа чи хаагуур бна гүйгээд ороод ирээч гэсэн ?Их л орой болсон байсан даа .Ажлаа тарсан би гэр орох замдаа Хулан дээрээ орлоо.Найз минь сайхан борцтой лапша хийгээд аагтай цай чанаж намайгаа бондойлгоод авав.Тэгсэнээ аавын шүлэгнүүдээс уншихуу алив нааш суу гээд л ,ааруул ээзгий,тавьж Дөнгөтийн Цоодолын номыг барин суув.Хачин гоё уншинаа чи.Би Харамчынхны дууль уншаач гэхэд энэнээс гоё жинхэнэ Шедеврийг уншья гээд л Хадаг Дулмааг хангинатал уншив .Хачин ихээр уярсаан би.Хамаг байдгаа заран , орсон гарсанд хадаг өгч золгодог Хадаг Дулмаа агуу бүтээл.
Харин найз минь энэ хооронд гал дээр яс чанаж байн байн банны өрөө рүүгээ гүйнэ.Бага багаар зөөсөөр(усанд ордог) ваннаа дүүргээд авлаа.Баахан суусан би харихаар боссон юм.Тэр их шөлөөр яах гэсэн юм бэ гэхэд Батааг одоо орууланаа гэжүү.(нөхөр Батаагаа хавдрын дараа ингэж асарч тойглож байсаан) Ай даа асгарсан хайртай,айхтар халамжтай гэж.?Гэр рүүгээ явж байхадаа баахан уйлсаан би .Би гэдэг чинь энэ хүний дэргэд бүдүүн бааргар амьтан юм билээ. Одоо ч хүртэл ясны шөл банн дүүртэл хийж бага балчируудаа ч оруулаагүй монгол ахуй ,монгол халамж мэдэхгүй хэнэггүй мангуудуу хүн шүү дээ.Нандиан миний найз нандин.Өнгөрсөн жил Хөгжлийн банкны хэргээр зарим нэг заримдагуудаар нүдээ ухуулж нүүрээ ширлүүлж суухад найз минь харин Чи минь тэвчээрэй,хийсэн чадсан ,бүтээсэн биелүүлсэн хүн хэзээ ч ялагдахгүй шүү.
Хэдхээн хүн л чичлэнэ,юу ч гэж хэлнэ тэсээд гараарай гэж зоригжуулсан. ✳️Чамайгаа өмөөрөөд нийтлэл бичлээ нилээдгүй хэдэн сайтад өгнө гээд чанга дуугаар харин уншиж байнаа.Чи чинь ширүүн хүн шүү.Хатуу хэлдэг.Хатуу хэлжээ,хашгирч өгчээ .
Би баахан шийрэгнэв.Байж бай.! хэрэггүй ХУЛГАЙЧ Хүн л ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ гээд ХАШГИРЧ ГУАГЧДАГ гэсээн жаахан хүлээцтэй байяа.
Хууль Шүүх шалгаж байнаа.Тэднийг жаахан ажья гээд найз нь харин болиулсаан.Харин тэгэхэд найз минь тэгээд би яаж туслах юм .Хүн хартай уулзая дарга дорго сураглая гээд.л❓️⁉️Цайгүй цүүгүй явав ,царай алдав гундав гутрав гээд л…Шөл уучих ,цай цүү чаначихаад бариад гүйгээд ирнээ..Өмөөрөх найзтай,өндөлзөх нөхөдтэй хүн сэтгэл өег байдаг даа.Хамаг данс карт хаасан бензин авах мөнгөгүй гэхэд л байз байз найз нь Дудуулайгийн(охин Удвал) сургалт төлбөрийг хадгалсаан гээд …Энэ мөнгийг найз нь өөрийнхөө карттай өгье гээд .Ээдээ мөн нэмэртэй эгэлгүй нэгэн шүү чи минь .Юу гэж би чиний охины ирээдүйг хамах билээ гээд найз нь харин аваагүй.5 сая бгаа намар өвлөөс өг гээд ?Уярам шүү миний найз Утгатай амьдардаг шүү чи минь .Намар харин 4 хөөрхөн ач маань Хил даваад явах нээ .Хий дэмий л уймраад хэцүү бнаа л гээд байсан.
Чи минь Олон ч найзтай байх ,олон ч дайсантай байхдаа.?”Амьдрал хэмээх том мөрөнд урсгал даган урс. Зарим газар хог новш,яртай мод урсаж байвал харин тэндээс холдон сэл ” гэж хэн ч юм нэгэн ухаантаны хэлсэн үг надад байнга бодогддог.Урсгал даган урс.Сөрж биш ,сөхөрч биш шүү.
Хааяа даа хатуу ширүүн л харагддаг хамаа намаагүй хэрэлддэг .Энэ чинь гай боловуу ? Эмээж л сууна даа найз нь .Эвий дээ чи минь элдвийг л бодож байгаа байх тэнд.? ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨЖ ,ТӨВШИН ЦАГ ИРНЭЭ найзаа.?????????✳️✴️Хүлээцтэй тайван байж өөрийгөө хамгаалах ,үнэнийг батлах хэрэгтэй. Найзыгаа өмөөрөн ,бид хоёрын нөхөрлөл ямар үнэ цэнэтэй болохыг хэлэх гэж хэдэн үг сараачлаа.Зав гаргаад уншвал баярланаа Та нартаа.✅️Шүүх яллаж, шийдвэр гаргаагүй байхад шүлэнгтэж найзыг минь битгий мэрээрэй.‼️?
Унасан хүнийг түлхдэг үнэхээр хуншгүй араншин шүү⁉️? За ингээд найзынхаа шүлгээр уртын урт энэхүү постоо төгсгөе.
2023 .01.20 Шөнө дунд Н.Оюунбат Ийм л шүлэг бичдэг Эх оронч найрагч шүү.ЭРХ ЧӨЛӨӨ.(Ц.ХУЛАН)
Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай!Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай!Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай
Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай!Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүйХазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй
Эрх чөлөө гэж хичнээн ч хашгирлаа гэсэнЭнэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай!Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдогЭнгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг хорьдогЭлгэн садан ард түмэн, Эх орон минь намайг хорьдог
Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ? Хулан тагнуул хийжээ. Баригджээ. Хоригджээ. Яав ийв болоод асууж сураглалаа. Тэгсэн яалт ч үгүй тагнуул хийчихсэн юм байнаа. Манай эрдэмтэд модны насжилтийг хурдасгах судалгаа хийж байгаад нээлт хийсэн байна. Мод он удаанаар ургадаг амьтан. Багадаа дөчин жил ургаж байж амь нас нь баталгаатай мод болно. Таатай уур амьсгалтай газар оронд дөрвөн жил ургаад л модны амьдрал баталгаатай болдог бол эрс тэс уур амьсгалтай Монголд тийм биш. Ийм учраас дөрвөн өдөрт дөчин настай модны хэмжээнд очтол ургуулах аргыг нээж олсон юм байна манай эрдэмтэд. Энэ нь гадны нууц албадын анхаарлыг татаж багагүй мөнгө хармаалсан нөхөд манай эх оронд ирж янз бүрийн хүн амьтантай уулзаж учирсны эцэст Хулан л яг тохирох юм байна гэж шийдээд уулзаж Хулан ч зөвшөөрчээ. Ингээд Хулан модны түргэн ургалтын технологи ноу хауг тэдэнд олж өгөх цаадуул нь Хуланд дөчин тэрбум доллар өгөхөөр болж эхний дөрвөн тэрбумыг бэлнээр өгсөн юм байна. Энэ технологийн бас нэг нууц нь ингэж ургасан мод маш хатуу бат бэх болдог бөгөөд сансрын хөлгийн гэрлийн хурдыг даах чадвартай төдийгүй гэрлийн хурдаар нисэх нууцыг өөртөө хадгалдаг юм байна. Аргагүй шүү дээ. Дөчин жил ургах ёстой мод дөрөвхөн өдөр ургачихаж байгаа юм чинь маш их хурдыг өөртөө шингээсэн байж таарнаа даа. Ийм модоор хийсэн сансрын хөлгөөр дөрөвхөн өдөр нисээд л далай ван гарагт хүрчихнэ ямар вэ дээ. Ийм л юм болсон юм байна. Хулангийн гэрээс нь нэг тэрбум доллар хурааж авсан бөгөөд үлдсэн гурван тэр бумаа хаана нууснаа хэлэхгүй байгаа тул нэг сар хорьж мөрдөхөөр болсон юм байна шүү. Худлаа хэлэхгүй хүмүүсээс энэ мэдээллийг авсан болно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!