Uncategorized

Япон бүсгүй Монголын эмч, сувилагч нарын тухай ийнхүү бичжээ

Томоко Ибукуро япон улсын иргэн Оюутан байхдаа Монгол орны талаар судалгаа хийх гэж анх ирээд өдгөө 21 жилийн амьдралаа монгол улсад өнгөрөөжээ. Анх ‘’FUJI’’ телевизээс дэлхийн зөгийчдийг танилцуулах нэвтрүүлэгт Монголын талаас зохицуулагчаар ажиллаж зөгийн балны аж ахуйн талаар мэдлэгтэй болсон байна. Тэр үеэс энэ салбарт хийх боломжтой олон боломжуудыг судлан бизнесийн гараагаа эхлүүлж ‘’Михачи’’ компаниа байгуулаад дөрвөн жил болж байна. 10 гаруй төрлийн зөгийн бал үйлдвэрлэж япон улс руу экспортод гаргадаг.Зөгийн аж ахуй, зөгийн балны бизнес, хувийн амьдрал, хобби, твиттерийн сонин хачин, япон, монголын улс төрийн ялгаа гэх мэт олон мэдээ мэдээлэл жиргэх дуртай жиргээч, хөдөлмөрч япон бүсгүй Tomoko Ibukuro өөрийн твиттертээ ийнхүү бичжээ: “Хавдарын эмнэлэг дээр миний танил бяцхан охин нac барсан. 13 тай. Эмчилгээгүй байсан гэхэд тэр жаахан охин маргааш амьд явах хүсэлтэй явж болох байсан. Эмч сувилагч “эмчилгээ байхгүй, хэдэн сар амьдрах нь бүү мэд” гэж охины хажууд хэлсэн. Өвчтөний сэтгэлийг бодохгүй”Монголд сайн, муу олон эмч, сувилагч байгаа боловч тэдэнд бусад орных шиг ёс суртахуунтай байх зан чанар алга бололтой. Өвчтөний сэтгэл зүйг боддоггүй эмч нар их болжээ. Хүний эрхийг дээдэлдэг, ёс зүйг багаас нь зааж сургадаг өндөр хөгжилтэй орноос ирсэн Tomokod энэ явдал хүнд тусаж өөрийн хуудаснаа үзэл бодлоо ийнхүү бичжээ Япон хүний хөдөлмөрч байдал, нийгмийн ёс зүй Японы хөгжлийн нууц байх. Алтан гартай эмч, сувилагч нар минь жоохон ёс зүйтэй байцгаая. Та нарт минь бусад орноос дутуугүй ур чадвар, мэдлэг боловсрол байгаа шүү.Насаараа эмч хийсэн 105 настай Япон эмчийн өгсөн зѳвлѳгѳѳ 1. Жингээ барь. (Жин нэмэх нь 10,000 өвчний эхлэл хэмээн Япончууд ярьдаг) 2. Эмчид бүү итгэ (Эмч, эмчилгээний ихэнх нь ашгийн төлөө бизнес байдаг) 3. Шинжлэх ухаан юуг ч эдгээгээгүй. (Тухайн үеийн өвдөлтийг намдаадаг ч, өвчний үндэс шалтгааныг эдгээдэггүй) 4. Ямагт урьдчилж төлөвлөж бай. (備えあれば憂いなし。Бэлтгэлтэй байвал уй гашуу үгүй. Япон зүйр үг) 5. Өвдөлт бол гайхамшигт зүйл. (Өвчин намдаагч бүү ашигла гэсэн үг) 6. Урам зоригийг дээдэлж бай. (Ямар нэгэн зүйлд хүчээ сорих, шинээр эхлүүлэхэд урам зориг нэн чухал) 7. Амьдралын бүх зүйлд үнэн сэтгэлээсээ таларх. (Өнөөдөр байгаа бүх зүйл танд байх албагүй. Хайртай хүн, эд зүйлс, ажил алба. Тиймээс байгаа зүйлдээ таларх) 8. Цахилгаан шат битгий ашигла. (Биеийн доод хэсгээ хөгжүүлэх нь урт эрүүл амьдрах нууц) 9. Санаагаа зовоохоо боль. (Болох юм болдогоороо л болно) 10. Мэддэгээ хуваалц. (Мэдлэг бол далай мэт. Далайгаас ус шанагадаж авч бусдад хуваалцсан ч далайн ус дундардаггүй)11. Мөнгөнд галзууртлаа бүү дурла. (Мөнгө бол хэрэглүүр. Аз жаргал тэнд байдаггүй) 12. Үлгэр жишээ болохуйц зүйлээ ол. (Өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээрээ бусдад үлгэр жишээ болох. Сайхан инээмсэглэл, бичих чадвар г.м) 13. Тэтгэвэрт гарахыг бүү бод. (Нийгэмдээ идэвхтэй оролц) 14. Тархиа үргэлж ачаалалтай байлга. (Биеэ хөгжүүлж бялдаржуулдаг шиг, Тархиа ачаалалтай байлгаж бялдаржуул) 15. Цадатлаа хэзээ ч бүү хоолло. (腹八分目。Гэдэсээ 80% хүртэл л ид.) 16. Улаан да.рс нэг аягыг өдөр бүр уу. (Өвчинөөс урьдчилан сэргийлэх, зүрх судасны өвчлөлийн эрсдэл бууруулдаг) 17. Сайн унтаж амарч бай. (Хүн амьтан талаасаа 8 цаг, ядаргаагаа тайлахын тулд дор хаяж 6 цаг унтах хэрэгтэй) 18. Чин сэтгэлээсээ инээж яв (Стрессийг ялах хамгийн зөв арга) 19. Хүнийг уучилж сур. (Гомдолтой хүн дотроосоо хэмлэгддэг) 20. Омега 3 аар баялаг хоол (Сэтгэл, оюунаараа залуу байх нь чухал, нас чухал биш)

Related Articles

Back to top button
error: Content is protected !!