Uncategorized

Лагерьтаа байшин барьж байгаа бол үүнийг заавал уншаарай! Маш хэрэгтэй мэдээлэл байна шүү

Нээрээ л лагерь дээрээ гэр бүлээрээ агаарт гарч байгаа айл хөршүүдийн маань байшингийн хана ийм дсп хавтан харагдах болсон. Гэтэл мэргэжлийн хүмүүсийн зөвлөснөөр барилгын материалууд дундаас дсп хавтан олон төрлийн химийн нэгдэл агуулсан байдаг учраас хүний биед хортой байдаг гэнэ. Цахим орчинд энэ тухай нийтэлсэн нэгэн залуугийн постыг онцоллоо. Сүүлийн үед лагер дээрээ байна гэсэн пост болгон дээр айлуудын хана нь ийм харагдах боллоо.Ийм хавтан хүнд маш хортой гэдэг нь тогтоогдчихоод байхад яагаад энийг заруулаад байдаг юм болоо? Хүмүүс үүнийг нь мэдэхгүй зуслангийн байшингаа энүүгээр битүү доторлоод үр хүүхдээ агаарт биш, хорлуу аваачаад байна.  Нэгэнт хийлгэсэн айлууд үүнийг сайн будах, сайн гипсэн хавтангаар давхарлах зэрэг шаардлагатай арга хэмжээ авахыг найз нөхөд, хамаатан садангууддаа сайн сануулж байгаарай. Модны үртэс гэхиймуудаа энийг хавтан болтол нь наадаг цавуу нь ацетонтой лак гэх мэт нилээн хэдэн төрлийн химийн нэгдэл агуулсан байдаг бөгөөд тэдгээр бодисууд хавтангийн зай завсраар агаарт дэгдэж өрөөний агаарыг бохирдуулахаас гадна амьсгалын замаар дамжин хүний биед аажмаар нэвчин ороод уушиг болон бусад эрхтэнгүүдэд нөлөөлж хорт хавдар үүсгэх магадлалтай байдаг. Иймд насаараа амьдрах байшингаа барихдаа эрүүл мэндэд хоргүй, байгалийн органик бүтээгдэхүүн сонгохыг зөвлөе.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!