Uncategorized

Цоодолын Хулан ГАЗРЫН ТУХАЙ БАГЦ ХУУЛИНД ГАР ХҮРВЭЛ ЧИНЬ … Бид яаж ч мэднэ шүү❗️❗️❗️

Цоодолын Хулан ГАЗРЫН ТУХАЙ БАГЦ ХУУЛИНД ГАР ХҮРВЭЛ ЧИНЬ … Бид яаж ч мэднэ шүү❗️❗️❗️ ОЛУУЛАА ИРЖ ЖАГСАНА! ТУСГААР ТОГТНОЛОО БИД ХАМГААЛНА гээд ноцтой зүйл бичижээ

АНУ-ыг би шүтдэг! Тэр их олон үндэстний нэгдлийг гүрэн улсын давуу тал болгон хувиргаж, хүчирхэгнөмөр нөөлөг, Америк мөрөөдөл, соёл иргэншлийг бий болгосон эрдэмтэд, гялалзсан одууд, инээд наргиан халгисан эгэл ард түмнийг нь гайхан биширдэг! Харин дэлхийг даяаршил нэрээр хамж, хуваан идэх гэсэн шуналт хорон улстөрчдийг нь үзэн яддаг! Монголыг маань хавхнаасаа суллаасай гэж залбирсаар, тэдэнтэй бол тэмцсээр дуусна!
????БНХАУ-ыг би бас шүтдэг! Хэдэн мянган жилийн агуу түүх, Цагаан хэрэм, өнөөгийн хятад суурин соёл иргэншлийн далайц! Ийм хөршийг дайснаа биш андаа болгох ёстой! Муусайн хятад хужаа гэж доромжлон , дүрэлзсэн галаас айж пүү пай болсноос цоргисон илчийг нь шүтэж, гал тойрон бүжиглэх ойр холын зайгаа зөв авах л хөрш бидэнд чухал гэж боддог! Ажилсаг хөдөлмөрч, ов самбаатай хятадууд бол намуун зөөлөн дорнынхон, тэдэнтэй эртний ваарны хагархай ярьсан ч урт түүх дэлгэдэг, уламжлал заншилдаа үнэнч, ухаан далай! Энэ л ухаанаар тэд төрөө байгуулдаг! Манай хоёр улсын харилцаа эвгүйрсэн цаг үед зохиолч Ч. Ойдов, найруулагч Д. Жигжид нар “ Ардын элч”киног бүтээжээ. Ариунаа Тулга хүү хоёрыг бүрэнхий шөнө хооллож, өвөрт нь мантуу чихээд гаргадаг хоёр хятад өвгөнийг зүгээр ч нэг тохиолдлоор оруулаагүй байх, Төр улс дайтсан ч, эгэл түмэн энхийг хүсдэг! Нэгэндээ туслах ёстойг манай сонгодгууд чимээгүйхэн ингэж сануулаад үлдээсэн ганцхан жишээ! Дайнч дарангуйлагч улстөрчид биш, ард түмнүүд найрамдалтай байг! Тиймдээ ч би, уусгах гэсэн зарим улс төрч хятадын бодлогод толгой бөхийн найр тавигч Монголын үе үеийн, ялангуяа орчин цагийн урвагч улстөрчдөө хятадуудаас ,илүү үзэн яддаг!
????ОХУ-ыг бол би үнэхээр шүтдэг!Хоёрдугаар дайны тухай кинонуудаар нь өсч ,өр минь нимгэрсэн байх. Дэлхийг яг өнөөгийнх шиг, фашизмаас аврахаар боссон ОХУ-ын төрийн бодлого, үй олон Саша ,Маша, Иван ,Надяг ойлгож,тэдэнтэй нөхөрлөхийн тулд л би долоохон настайгаасаа эх хэлийг нь сурч, Пушкин, Есенин, Достоевский, Чеховыг нь уншиж оюун сэтгэлдээ , наддаа хангалттай, зул дэнлүү асаасан юм. Сталины хэлмэгдүүлэл өвөг дээдсийг минь жалганд буудаж хороосон ч, оросууд өөрсдөө ч энэ мангас идолынхоо гарт үй олноор үрэгдсэнийг мэддэг тул амаа хамхидаг, ихэнхдээ. Дээрэнгүй хямсгар зантайгийх нь ухамсрын нармайг нээх хэмжээний боловсролыг, Москва, Эрхүү, Ново, Петербургт төгссөн ахмадууд маань ч олоод ирсэн тул, “ ах нар” -тай бол монголчууд бид амархан ойлголцоноо! Ойлгож эс чадах нь аанай л орчин цагийн манай мунхаг улстөрчид ! Гэрээ хэлэлцээгээ буцдаг, мурьдаг, доллар юаниар амаар сагатал чихүүлж, О үсэг ч хэлж чадахаа больсон ЗО жилийн олиггүй түүх монгол орос ард түмнүүдэд халтай явж ирлээ.
Ингээд товчлоход, дайсан ба нөхөр гэж юу юм, хэн юм? Америк, Хятад, Орос, Монгол… украйн, беларусь, англи, герман, япон, солонгос …олон үндэстэн, ард түмнүүд хэзээ ч дайсан биш ээ! Биднийг турхиран хооронд нь дайтуулаад, олз хүртдэг хаад түшмэл, харгис төр засаглалууд, тэдний аалзны тор шиг нэхсэн э/з , улс төрийн сүлжээ… л бидний цорын ганц жигшүүрт дайсан юм, мэдэв үү?! Муу төр, хүнд суртал, фашизм,хорт хавдар, байгалийг устган сөнөөгчид – эл бүгд л бидний дундын, хамтран тэмцэх ёстой адгийн дайсан болохоос үндэс угсаа огт биш шүү! Үхэж байсан орос, өмхий хужаа, новшийн америк гээд байдаг бол ердөө л энэ! Ялгаж салгаж, авах гээх ухаанаар ярьж, үүнийг л эс мэддэг бол муусайн улстөрчдийн зиндаанд доош унаж, худлаа том том бурах хэрэггүй дээ, анд минь! Хорин нэгэн зууны цус нулимс , сургамж хоолойд тулчихсан ч цөмийн зэвсгээр айлгадаг зандалчид шиг , чулуун зэвсгийн үеийн талцлыг дэвэргэхгүй шүү, нөхөөр!
МУ-ын Хилийн бэлтгэл ахмад, ЗХ -ний бэлтгэл хошууч Ц. Хулан Цоодолын Хулан шиг чанга дугарчихдаг, чин зүрхнээсээ сэтгэл зовнидог нь хэнсэн билээ!
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг л хүсч байна бид!
Төр нь цэгцтэй цэлмэг байгаасай л гэж найрагч бүсгүй цүлхийтэл хэлдэг нь буруутаагүй байлтай!Яагаад Ц.Хуланг гэж? Яагаад жинхэнэ хулгайч, эх орноо худалдагсадыг биш гэж Яруу найрагч Цоодлийн Хуланг тагнуул байсан гэхэд хэн итгэх юм. Түүний шүлэг яруу найраг дандаа эх орноо магтан дуулсан үзэл санаагаар баялаг. Монголын төр заримдаа их сонин юм. Эх орныхоо үнэт өвийг хил давуулж наймалцсан хүнийг захирал болгож дэвшүүлэх атлаа эх орон өв соёлоо гэдэг хүнийг хорьж буй нь эмгэнэлтэй. Төр нүдтэй байгаасай, яруу найрагчид нь дуугараасай билээ. Ц. ХУЛАН ЧАМАЙГ БУРУУГҮЙ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.
Эх орон хэмээн дуугарсан бүхнийг тортой хаалга руу чирдэг юм
Эх орноо худалдагсад харин том хаусанд амьдардаг юм
Цагтаа намайг ч бас хужаануудтай нийлсэн луйварчид энэ хаалга руу чирчихсэн юм шүү дээ.
Надад ЗАЛИЛАН хэмээн алх тогшиж байлаа. Чадлаараа бусдад туслахыг хичээж явсанаас биш хүн хохироож явсангүй. Хуланд ТАГНУУЛ хэмээн алх тогшихыг завдаж байна. Эх орноо зарах тийм хүмүүжилтэй бүсгүй биш ээ.Хэрэг хийгээгүй хүн харин хурц болж ЗОРИГИЙГ МИНЬ ХУРЦАЛСАН ДАЙСАН ЧАМД БАЯРЛАЛАА хэмээн шантарал үгүйгээр ҮНЭНИЙ ТӨЛӨӨ тэмцдэг юм шүүЧухам үнэнийг мэдэхгүй нэг нь муулна бах таваа хангана. Үүнд гутрахгүй ээ. Харин Хулан ч тэр би ч тэр эх орныхоо төлөө гэх чин сэтгэлтэй буурлуудын үр сад юм шүү.БАРИВЧЛАГДХААСАА ӨМНӨ АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ЦООДЛЫН ОХИН ХУЛАН ИНГЭЖ БИЧИЖ ҮЛДЭЭЖЭЭ…ӨӨДРӨГ БАЙЯ ЯРШИГ ӨНӨӨДӨР ШИГ ГУТАРЧ ГУНЬЖ БАЙСАН УДАА ХОВОР ТҮРГЭНИЙ ТЭРГЭЭР ИРГЭДЭЭ БАРИВЧИЛСАН ТӨР ЦАГДААД ХАНДАЖ ХЭЛЭХЭД:ХУЦАЦГАА ДАХИАД ЖАГСАНА ЭВ НЭГДЭЛТЭЙ ОЛУУЛАА ИРЖ ЖАГСАНА ТЭР БОЛТОЛ ГАЗРЫН ТУХАЙ БАГЦ ХУУЛИНД ГАР ХҮРВЭЛ ЧИНЬ…БИД ЯАЖЧИЖ МЭДНЭ ШҮҮ ТУГАА ХИЙСГЭХ ТЭНГЭРТЭЙГЭЭ ТУЛААД БОСОХ ГАЗАРТАЙГАА Л БОЛ ТУСГААР ТОГТНОЛОО БИД ХАМГААЛНА ӨӨДРӨГ БАЙ ‼️‼️гэжээ.
Сэтгүүлч найруулагч Д.Батцэцэг

???ӨӨДРӨГ БАЙЯ. ЯРШИГ! ӨНӨӨДӨР ШИГ ГУТАРЧ ГУНЬЖ БАЙСАН УДАА ХОВОР???ТҮРГЭНИЙ ТЭРГЭЭР ИРГЭДЭЭ БАРИВЧИЛСАН ТӨР, ЦАГДААД ХЭЛЭХЭД: ХУЦАЦГАА! ДАХИАД ЖАГСАНА, ЭВ НЭГДЭЛТЭЙ , ОЛУУЛАА ИРЖ ЖАГСАНА! ТЭР БОЛТОЛ ГАЗРЫН ТУХАЙ БАГЦ ХУУЛИНД ГАР ХҮРВЭЛ ЧИНЬ … Бид яаж ч мэднэ шүү❗️❗️❗️ТУГАА ХИЙСГЭХ ТЭНГЭРТЭЙГЭЭ, ТУЛААД БОСОХ ГАЗАРТАЙГАА Л БОЛ ТУСГААР ТОГТНОЛОО БИД ХАМГААЛНА…?ӨӨДРӨГ БАЙ!!!!
ЭХ ОРНООСОО УРВАСАН АРСЛАН ТАЙЖИЙН ТОЛГОЙГ АВСАН НЬ ЗӨВХӨН КИНОН ДЭЭР ГАРДАГ ҮЙЛ ЯВДАЛ. АРСЛАН ТАЙЖ ҮҮНЭЭС Ч ДОРД МУУ ТАВИЛАНГААР ЗОВЖ ҮХСЭН БАЙДАГ. ЦӨӨН ХҮНИЙ ХАМТААР ТӨВДИЙН КАМ НУТАГ, ОДООГИЙН БНХАУ-ын БАРУУН ХОЙТ ХЭСЭГ РҮҮ ДҮРВЭН СУУРЬШИХДАА ШООВДОРЛОГДОН ДОРОМЖЛОГДСООР, ЯДУУРАЛ ГУЙЛАНЧЛАЛ ДУНД НАС ЭЦЭСЛЭН, ТЭДНИЙ СУРАГ ТАСАРЧЭЭ. ХАХУУЛЬ АВЛИГААР АМАА ҮДҮҮЛЖ, ХАМАГ МОНГОЛОО ХАРИЙНХНЫ ХӨЛД ХАЯЖ ӨГЧ, ЭЦЭГ ДЭЭДЭС, ЭХ ОРНООСОО УРВАГЧИД МЭДТҮГЭЙ! Цогт Тайж киног дахин үзлээ, үг бүр нь ирээдүйн бидэнд илгээсэн захиа занаас ажгуу! ? Цоодолын Хуланг эрүүгийн хуулийн 19.4.1-р зүйл ангиар тагнуулын газраас өнгөрсөн шөнө 01 цагийн үед саатуулжээ. Түүнийг хорих 461-р ангид саатуулсан бөгөөд хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Эрүүгийн хуулийн 19.4-р зүйл: гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах. 1. Монгол улсын иргэд гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан: гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Ц.Хулан нь Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын соёл, шашны бодлогын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан юм

Related Articles

Back to top button
error: Content is protected !!