Uncategorized

Монголын анхны тэрбумын хулгай ингэж эхэлсэн!!! “Хадгаламж” банкны 14 тэрбумыг хуваалцсан хүмүүс хэн бэ?

14 тэрбум төгрөгийн хохиролтой “Хадгаламж” банкны хэргийн мөрдөн байцаалт сая нэг дууслаа. Хэргийг прокурор хянаад шүүхэд өчигдөр шилжүүлэв. УИХ-ын нэр бүхий гурван гишүүн энэ хэрэгт холбогдождуулиан болжбайсан бол одоо чухам энэ хэрэгт яг хэн хэн Холбогдож үлдсэнийг дор жагсаая.
“Хадгаламж” банкны орлогч нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн. Түүнд аж ахуй нэгж байгууллага, иргэдийн эд хөрөнга өмчийг үрэгдүүлэн шамшигдуулсны улмаас онц их хэмжээний бусдадхохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 150.150.3-дзааснаарэд хөрөнгийгньхураах, 5-10жил хүртэл хорих ялын зүйл ангиар ял төлөвлөжээ.Банкны ня-бо Д.Энхтуяаг энэ гэмт хэрэг үйлдэхэд оролцсон гэж үзэн мөн дээрх зүйл ангиар ялласан байна.
Эрхэлж байсан байгууллагынхаа дансыг ашиглуулсан, Ц.Чимэдцэрэнд их хэмжээний мөнгө гарган өгч байсан “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Асестес” компанийн захирал Я.Цогтбаяр, эгчийнхээ компанийн нэр дээр мөнгө гаргасан Г.Хүрэлтогоо нарыг хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзжээ. Тэд мөн ЭХ-ийн 150.150.3-ааряллагдажбайгаа.Мөн ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан албан тушаалтны хэргээр банкны ажилтнууд буюу “Хадгаламж” банкны захирал асан Г.Цэрэнпүрэв, гүйцэтгэх захирал Ц.Базар, газрын дарга Ц.Батболд, Ө.Эрдэнэхүү нарт Эрүүгийн хуулийн 272.272.2 буюу тодорхой албан тушаал эрхлэхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хасах, эсвэл хасахгүйгээр гурван жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэсэн зүйл ангиар ял төлөвлөжээ.Мөн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх 11 сая төгрөгийн Фургон машиныг “Хадгаламж” банкны мөнгөөр хувьдаа завшсан хэмээн буруудаж ЭХ-ийн 150.150.3-аар, “Алтай констракшн” компанийн нягтлан Мөнхзул болон захирал Х.Бат-Эрдэнэ нарыг албан татвараас зайлсхийсэн гэж буруутгаж байгаа юм байна. Ийн “Хадгаламж” банкны хэрэгт 12 хүн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж тооцогджээ.Харин УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Т.Бадамжунай нарын хэргийг прокуророосхэрэгсэхгүй болгожээ. Учир нь Ц.Чимэдцэрэнтэй хамтарч “Хадгаламж” банкны мөнгөөр казино тоглосон байж болзошгүй гэсэн сэжиг мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй гэж үзэж байгаа аж. Ц.Чимэдцэрэн өөрөө казино тоглосон гэдгээ хүлээдэг ч нэр бүхий УИХ-ын гишүүдтэй банкны мөнгөөр тоглоогүй гэж гүрийдэг гэнэ.Анх энэ хэрэгт 26 хүн сэжигтнээр татагдсан. Тухайлбал, Ц.Чимэдцэрэнгийн найзууд болох хамт казино тоглосон байж болзошгүй, Ж.Нямгэрэл, Ц.Бат-Энх, О.Болормаа, О.Баярбилэг, Т.Галбадрах, Х.Хэрлэн нарыг шалгаад гэмт хэргийнбүрэлдэхүүнгүй гэжүзжээ.”Хадгаламж” банкны мөнгөөр боссон байж болзошгүй гэж “Алтай констракшн”-ы барилга болох “Бугат хаусыг шалгасан боловч яг банкны мөнгөөр баригдаж байгаа нь нотлогдоогүй гэдэг үндэслэлээр мөн л холбогдолгүй болжээ.
Ц.Чимэдцэрэн нь хувьдаа нэг орон сууц, зуслангийн нэг байшин, эхнэр болон өөрийн нэр дээрх хоёр машиныг эс тооцвол хувьдаа гэх хөрөнгөгүй шахам нэгэн бололтой. Ийнхүү энэ хэрэг мөрдөн байцаалтад жил гаруй үргэлжилж Нийслэлийн прокурорын газарт хянагдаад өчигдөр шүүхэд шилжлээ.-“Хадгаламж” банкны хэрэгт Улсын Их Хурлын гурван гишүүн холбогдон шалгагдаж байгаа. Энэ яаж шийдвэрлэгдсэн бэ?-“Хадгаламж” банкны орлогч нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн банкны онц их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэрэгт шалгагдаад мөрдөн байцаалтын ажиллагаа дууслаа. Прокурор энэ хэргийг өнгөрсөн долоо хоногоос хянаад өчигдрийн байдлаар шүүхэд шилжүүлээд байна. Чимэдцэрэнгийн учруулсан хохирлын хэмжээ нь аудит болон шинжээчийн дүгнэлтээр 14,2 тэрбум төгрөг болох нь нотлогдсон байна.
Ц.Чимэдцэрэнд холбогдох хэргийг шалгах явцад УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгах сэжиг гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэр бүхий гурван гишүүн “Хадгаламж” банкны мөнгийгЦ.Чимэдцэрэнтэй хамтарч ашигласан, завшсан байж магадгүй гэсэн сэжиг байсныг нотлох зорилгоор Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан.Энэ хугацаанд УИХ-ынгишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллагаас Их Хуралд тавьж байсан. УИХ-аар хэлэлцээд дээрх гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэхгүйгээр холбогдох хэргийг шалгаж шийдвэрлэх боломжтой гэсэн шийдвэрийг гаргаж байсан.-Шалгах явцад УИХ-ын гурван гишүүн “Хадгаламж” банкны Ц.Чимэдцэрэнтэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон юм уу?-У.Хүрэлсүхийн хувьд банкны 11 сая төгрөгөөр хувьдаа Фургон машин авсан нь тогтоогдсон тул шүүхэд шилжиж байна. Харин Т.Бадамжунай, Г.Занданшатар нар Ц.Чимэдцэрэнтэй хамтарч бүлэглэж “Хадгаламж” банкны мөнгийг ашигласан болох нь нотлогдоогүй учир холбогдох хэргийг прокурорын зүгээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.-Тэдний Солонгосын казинод Ц.Чимэдцэрэнтэйхамт тоглож байсан бичлэг хэрэгт баримт болж чадаагүй хэрэг үү?-Мөрдөн байцаалтаар цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг бид шийдвэрлэсэн байгаа.-Тэгвэл нэр бүхий гурван гишүүн олон сая төгрөгөөр казино тоглосон гэж үнэн үү?-Үүнийг дэлгэрүүлж ярих боломжгүй байна, хэрэгт авагдсан баримтууд тодорхой хэмжээгээр нууцлагддаг. Энэ тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тодорхой заалт байдаг.-Тэгэхээр одоо энэ гурван гишүүн хэрэгт ямар ч холбогдолгүй болж байгаа гэсэн үг үү?
-Хадгаламж банкны Чимэдцэрэнтэй холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ. Нөгөө талаас нь үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шинэ нөхцөл байдал, өөрөөр хэлбэл өөр шинэбаримт гарч ирвэл хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж шалгажболно.-“Хадгаламж” банкны хэрэгт нийт хичнээн хүн холбогдсон бэ?-Энэ хэрэгт 25 хүн холбогдож шалгагдсанаас 12 хүн одоо гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр шүүхэд шилжсэн. Тухайлбал, Ц.Чимэдцэрэнд ийм их хэмжээний мөнгийг ашиглах боломж олгож байгууллагынхаа дансыг ашиглуулж мөнгийг гаргаж өгсөн Х.Бат-Эрдэнэ, Я.Цогтбаяр, Г.Хүрэлтогоо нар банкны мөнгийг Ц.Чимэдцэрэнтэй бүлэглэж завшсан хэргээр шүүхэд шилжсэн. Түүнчлэн албан үүрэгтээ хайнга хандсан Г.Цэвээнпүрэв, Ц.Базар нарыг албан тушаалын хэргээр шүүхэд шилжүүлээд байна.-Энэ 14 тэрбум төгрөг чухам юунд зарцуулагдсан байдаг юм бэ. Үүнийг шалгаж тогтоосон уу?-Ц.Чимэдцэрэн 10 гаруй тэрбум төгрөгөөр Солонгосын казинод тоглож тэр мөнгөө алдсан гэж мэдүүлдэг. Мөрдөн байцаалтаар Ц.Чимэдцэрэн Солонгосын хэд хэдэн казинод тоглосон нь тогтоогдсон байдаг.-Ц.Чимэдцэрэнгийн хөрөнгийг битүүмжилсэн үү?-Тоглоод алдчихсан гэж ярьж байгаагаас нь үзвэл 14 тэрбум төгрөгтэй дүйцэхээр хөрөнгө Ц.Чимэдцэрэнд байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ хэрэгт гурав орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн, банкинд учруулсан хохирлыг төлөх ёстой.https://gogo.mn/r/16353

Б.Долзодмаа

Related Articles

Back to top button
error: Content is protected !!