Uncategorized

ЗГ: Баруун гар талдаа жолооны хүрдтэй болон хуучин автомашины импортыг хориглоно

Засгийн газрын хуралдаанд баруун гар талдаа жолооны хүрдтэй болон хуучин автомашины импортыг хориглох асуудлын талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар танилцуулна. Монгол Улсын хувьд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь автомашины жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг. Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогүйгээс баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоо эрс нэмэгджээ.Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал бөгөөд баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах хийх үед харах талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг аж.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!