Uncategorized

ЭЭЖ: Өнөөдөр “Хүүхдийг нохой шиг цувуулчхаад жагсаж үхсэнээ хийгээд байгаа юм” гэдэг үг сонслоо

Хөдөө яваад ирсэн хүүхдийн мөнгөний асуудал босжээ. Бид нээрээ ямар арчаагүй байна аа. Монгол улс нийт 1.260.000 хүүхэдтэй айл юм байна. 100 мянган төг өнөөдөр 28 ам.доллартой тэнцэж байна. Монгол улсын ДНБ 44 их наяд төгрөг.
Норвеги улсад гадаад дотоодгүй, баян ядуугүй бүх хүүхэд мөнгө авдаг. 18 нас хүрэхээр нь зогсоодог. Дээр нь бүх шатны сургууль үнэгүй. Цэцэрлэгт хүүхдэд зарцуулж буй төсвийн 10 хувийг эцэг эх нь төлдөг. Энэ нь дунджаар эцэг, эхийн хоёулангийн цалингийн 5 хувьтай тэнцэх төдий мөнгө. Байгалийн баялгийн тэгш хуваарилалтын гол бодлого нь хүүхдийн мөнгө. Цалин хөлсгүй хүүхдүүдэд мөнгө олгосноор санхүүгийн эхний эрх чөлөөгөө эдэлдэг. Харин хувьцаа иргэддээ тараана гэдэг баялгийн тэгш хуваарилалт биш юм. Хувьцаа тараана гэдэг бол манайхны бодож олсон завхрал. Хувьцаа бол бизнес. Иргэн бүр оролцох, арилжаалах юм биш!
Баялгийн тэгш, шударга, зөв хуваарилалт бол: 1.Өндөр цалин хөлс, 2.Өндөр тэтгэвэр, тэтгэмж, 3. Өндөр халамж, тусламж байдаг. Хувьцаа бол бизнес, мөнгөн хөрөнгө оруулалт. Норвеги улсад өндөр цалин өгдөг болохоос нэг ширхэг хувьцаа иргэддээ өгдөггүй. Бирж дээр мөнгөө эргэлдүүлдэг баян хүмүүс бол зах зээлийн журмаар олон байдаг.
ХНХЯ: Хүүхдийн мөнгийг 9 хувьд нь олгохгүй байснаар сард 10 тэрбум төгрөг хэмнэж байгаа…гэнэ. Ийм жаахан мөнгө хэмнэж буй нэрээр үймүүлээд эхлэх ямар шаардлага байна?. Хулгайчдын гэрт эсвэл адууны хашаанд байгаа л мөнгө шүү дээ. Бүх хүүхдүүдэд 100% мөнгө олго! Др.М.Найданхүү. ЭЭЖ: Өнөөдөр “Хүүхдийг нохой шиг цувуулчхаад жагсаж үхсэнээ хийгээд байгаа юм” гэдэг үг сонслоо
ИРГЭН: Хүүхдүүдээс МӨНГӨ ХУМСЛААД байгаа дарга нар ханаж цаддаггүй юм уу⁉️

Ц.Оюунгэрэл: Монгол Улсад хүүхдийн мөнгө айл болгонд хэрэгтэй зүйл байсан. Ихэнх хүмүүс “Халамж хавтгайрлаа” гэдэг. Хамгийн хасаж, танаж болохгүй зүйл бол хүүхдийн мөнгө. Хүүхдийн мөнгө төсвийн хэмнэлтэд ороод цавчигддаг зүйл байх ёсгүй. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгөх шаардлагыг Засгийн газарт тавьж байна. Энэ шаардлагыг биелүүлж чадахгүй байвал ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Үе үеийн Засгийн газрын хийж ирсэн зүйлийг Л.Оюун-Эрдэнэ хийж чадахгүй байна гэж ойлгоно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!