Uncategorized

ХАВРЫН ЦАГТ ХОДООДНЫ ГАЛЫН ИЛЧЭЭ ХАМГААЛЖ,ТАМИРАА ДОРОЙТУУЛАХААС СЭРГИЙЛЭЭРЭЙ.

ХАВРЫН ЦАГТ ХОДООДНЫ ГАЛЫН ИЛЧЭЭ ХАМГААЛЖ,ТАМИРАА ДОРОЙТУУЛАХААС СЭРГИЙЛЭЭРЭЙ.
Хаврын цаг билгийн тооллоор 2 сарын 16 нд эхэлж 4сарын 15 нд дуусна. Аргын тооллоор 2023 оны 2 сарын 6 нд эхлэнэ.
Хавар цагт билиг буюу сарны хүч ихсэн,арга буюу нарны хүч буурч,цаг агаар хуурайшиж,салхи босож ирнэ.Хаврын цаг нь Хүйтэн улирлаас дулаан болж буй улирал руу шилжиж буй завсрын үе юм.Энэ үед хүний биеийн арьсны нүх сүвүүд нээгдэн,галын илч гадагшлан,ходоодны галын илч буурч,хоол шингээх чадвар муудна.Хүний бие махбодын тамир доройтно.Бидний орчин цагт хэлж заншсанаар биеийн дархлаа буурна гэсэн үгХаврын улирлын энэ цагийг монголчууд “Хаврын хахир цаг”гэдэг байжээ.
Монголдоо нэртэй маарамбуудын нэг Доржжанцан гэдэг хүн “Хавар цагт ус хүртэл эцдэг учир болж өгвөл хаврын цагт
1.Биеэ тэтгэж сайн амарч2.Шим тэжээлтэй,шингэх нь амар хоол ундаар биеэ сайн тордож байх хэрэгтэй гэж” шавьдаа захиж байсныг шавь нь дурсан өгүүлсэн байдаг.
Ийм учраас хавар цагт:1.Ходоодны галын илчээ хамгаалах2. Биеийн дотоод дулаанаа алдахгүй байхад анхаарч идээ ундаа явдал мөрөө зохицуулна.
Хаврын цагт ходоодны галын илчийг хамгаалж, тамирыг нөхөхийн тулд1.Ходоодонд ачаалал өгч,хэт цадтал идэхгүй,өөрийн гарын алганы 3/4-идээ ундыг тохируулан,1/4-ийг хоосон үлдээх зарчмыг барьж хооллоно.2.Мөн хонь,үхрийн махтай шөлтэй хоолыг голлон хэрэглэнэ. Намар идэш хийж “Үүц”-ээ бэлдсэн бол хавар цагт задлана.Сармистай бууз, хуушуур,банш идэж болно.Сармис ходоодны галын илчийг сэргээнэ.Сонгино сармисыг хольж хэрэглэхгүй.Дан дангаар нь хольц болгон хэрэглэнэ.
Мах голдуу хоолоо ходоодны галын илч сайн байх өдрийнцагаар, шарын цагтаа цадтал биш дээр заасан хэмжээнд тааруулан иднэ.
Хонины шөлийг үдээс хойш хийн цагтаа уувал тохиромжтой.Гэхдээ өвөл цагт идэж байсан махны хэмжээг багасгаж,шар идээ гэж нэрлэгдэх дор нэр дурдсан идээг түлхүү хүртэнэ гэдгийг анхаараарай.3.Ходоодны галын илчийг хамгаалан,тамирыг нэмэгдүүлэхийн тулд шингэхэд хялбар тэжээлэг шимтэй идээг хүртэнэ
Тэжээллэг шимтэй идээ:- шар тос,-зөөхий,–цагаан тос,-хайлмаг,-шар тос зөгийн балаар зуурсан арвайн гурил-болсон шар будаа /
-хоног будаа/нармий будаа/ зэргийг өглөөний цайндаа хүртэх хэрэгтэй.-ширгээсэн усзөгийн балтай усыг өглөө босоод ууна-цагаан гаатай буцалсан бүлээн усыг үдийн өмнө бадганы цагтаа уух зэргээр идээ ундааг тохируулан хүртэнэ.Хориглох нь:Хар цай, кофе, ногоон цай,дүрдэг цайнуудыг хэрэглэхгүй байвал зохино.
Мөн орой унтахдаа 4 толиогоо бүлээн чанартай тосоор тосолж, гүнжидийн тосоор биеэ тослоорой?By, Guluguu Myadagaa
AUM School of Yoga – АУМ иогийн сургууль Хураах

Related Articles

Back to top button
error: Content is protected !!