Uncategorized

Бар, луу, морь жилтэй эмэгтэй хүүхдийн 13, 16, 18 насанд нь ханийн даллага авахуулах хэрэгтэй

-Ханийн заяа хазгай, хүнтэй суухгүй яваад байдаг хүмүүс бий шүү дээ. Үүнд ямар учир шалтгаан байна? -Зурхайн ухаанд 12 жилийн зургаа нь эм, зургаа нь эр жил байдаг. Эр жил нь эмэгтэй хүнд хатуудах шинжтэй. Тэр хатуу гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл хань, нөхрийн тал дээр хатуу байдаг. Гэхдээ бүх эр жилтэй эмэгтэйчүүд гэсэн үг биш шүү. Эр жилээс гурван голлох хатуу жил байдаг нь бар, луу, морь юм. Эдгээр жил нь эр жил дотроо хиймортой байдаг учраас бар, луу, морь жилтэй эрэгтэй хүмүүс сайн явдаг. Бөхийн аваргууд, сайн лам нар ихэвчлэн эдгээр жилд төрсөн байдаг. Бурхан багш, Эзэн богд Чингис хаан л гэхэд морь жилд төрсөн байх жишээтэй. Харин эмэгтэй хүнд хатуудчих гээд байдаг юмуу гэх үүднээс бар, луу, морь жилтэй эмэгтэй хүүхдийн ханийн заяаг бага наснаас нь тэгшилж, 13, 16, 18 насанд нь ханийн даллага авахуулах хэрэгтэй юм шиг санагддаг.Энэ нь нийгэмд ажиглагдаад байх шиг. Нөгөө талаас хүүхдийн зурхай буюу дэмбэрэл, төөргийн зурхайг зуруулах нь хүүхэд өсөх насандаа өөрийгөө таньж мэдэх, ажил мэргэжлээ зөв сонгоход туслах сайн. Үүнийг хүмүүс мэдэхгүйгээс ажил мэргэжлээ буруу сонгох, 30, 40-н нас гартлаа, насаараа ганц бие байгаа, хүнтэй суусан ч сайн хүн таардаггүй, салж сарнидаг гэх мэт асуудлууд байна. Гэхдээ ном уншуулаад, засал хийлгээд зүгээр болчихно гэж амар хялбараар бодож болохгүй. Бурханы шашинд аливаа зүйлд хэтэрхий нэг тал руу нь туйлширч болохгүй гэж сургадаг. Тийм учраас сайн, муу сэтгэлээ таньж, явдал мөрөө засах нь ч бас ном заслын нэг тал нь юм. Зарим хүмүүс зурхай, мэргийг үгүйсгэх гээд байдаг.  Гэхдээ үүнийг үгүйсгэж болохгүй, туслах зүйлдээ ч бас тусладаг. Жишээ нь: Уламжлалт анагаах ухаанд 404 төрлийн өвчин байдаг гэж үздэг. Үүний 101 нь адаас шалтгаалсан өвчин гэж үзвэл 4 өвчин тутмын нэг нь адын шалтгаантай байдаг. ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд эмнэлгийн байгууллагад хандагсдын 25 хувь нь олон зүйл өвчний зовиур тоочиж байгаа боловч оношлогоо, шинжилгээгээр биеийн өвчин оношлогдохгүй байгааг дэлхий нийтээр психосоматик өвчин гэж үзэж байна. Үүнийг өвчний зурхайгаар үзэж, шалтгааныг нь олоод тухайн хүний бодол сэтгэлийг засах, засал номыг нь хийчихээд дараа нь эмчилгээ хийвэл бүрэн эдгэрнэ. Тэгэхгүй бол адын буюу сэтгэлийн шалтгаантай өвчтэй хүн хичнээн эмнэлгээр яваад ч, эм тариа хэрэглээд ч нэмэр болдоггүй. Ингэж явж, явж манай Манба Дацан Нэгдсэн эмнэлэг дээр ирээд эмчид үзүүлж, зурхайчаар шалтгаанаа олуулаад, засал номоо Манба Дацан хийдийн лам нараар уншуулснаар эмчлүүлж эдгэж байгаа хүмүүс олон бий. Манай эмнэлгийн тасаг болон амбулаторийн эмч нар адын өвчтэй хүмүүсийг ялгаж оношлохдоо маш сайн гэж би боддог. Бас тэдэнтэйгээ сайн хамтарч ажилласнаар эцэст нь хүмүүст туслаж байгаадаа сэтгэл өөдрөг байдаг. “Бурханы шашин гэдэг бол бусдын тус шүү дээ” гэж хэлсэн багш нарын маань үг одоо болтол мартагддаггүй юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!