Uncategorized

Нүүрсний хулгайн хэргийн гэм буруутай этгээдүүдийн хэргийг нь шийдэхгүй байгаа АВЛИГЖСАН ШҮҮГЧ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОР

?Иргэн: Шүүгчид баян байх ёстой гэж үзээд цалинг нь нэмдэг, хүний хүслийг гүйцээнэ гэж байхгүй ээ харин сэтгэлтэй хүн л шүүгч хийх хэрэгтэй. Монголын шүүх тогтолцоо бол ямар ч хэрэг алга, чадвар ч алга!

Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг хурааж 48 цагийн хугацаатай баривчилсан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Тэгвэл өчигдөр С.Батдөлийг өмгөөлөгчгүй гэдэг үндэслэлээр Баянгол дүүргийн шүүхээс суллах шийдвэр гаргасан гэх мэдээлэл байсан бол өнөөдөр шүүхээс уг асуудлаар хариу тайлбар хийж “С.Батдөлийг анхнаасаа хорьж цагдаагүй буюу 48 цагийн хугацаатай баривчлаагүй. Түүнийг цагдан хорих эсэхийг маргааш 10 цагт шийднэ” хэмээн мэдэгдсэн юм.

Зөрүүтэй мэдээлэл өгч буйд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд өнөөдөр Сүхбаатарын талбайд болон Улсын дээд шүүхийн гадна шүүгчид авлигачдыг хамгаалахаа зогсоохыг шаардан жагсаж байна.

Олон нийтийн зүгээс Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьчилсан хэрэг, Хөгжлийн банкны чанаргүй зээл, Нүүрсний хулгайн хэргийн гэм буруутай этгээдүүдийг шүүхээс хэргийг нь шийдэхгүй удааж, ял завшуулах боломжийг олгож байгаа нь шүүх засаглал худалдагдсан болохыг харуулж байна, тиймээс худалдагдсан шүүгчид ажлаа өг хэмээн жагсагчид шаардаж буй юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!