Uncategorized

Өвөл царцсан машиныг асаах аргууд хадгаалаад аваарай

Хүйтэнд хонуулсны дараа хөдөлгүүр бээрч, асаалт мууддаг. Энэ үед доорх аргуудаас туршаад үзээрэй. Амьдрал дээр шалгарсан бодит аргууд тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна.

  • Машинаа асаалгүй түлхүүрээ АСС байрлал дээр тавьж их гэрлээ 30 сек асаагаарай. Ингэж царцсан аккумуляторт ачаалал өгснөөр доторх электроныг хөдөлгөөнд оруулж асаахад илүү хялбар болгодог.
  • Түлхүүр түлхэн стартерыг эргүүлэхдээ хэт удаан дарж болохгүй. Үүнээс болж аккумуляторын цэнэг болоод стартерын доторх ороомог халж муу нөлөөлөл үзүүлнэ. Тиймээс стартерыг 10 секундээс илүү эргүүлэх хэрэггүй.
  • Хүйтэнд машин асаах үйлдэл хийхээс өмнө хаазан дээр тултал гишгэж байгаад түлхүүрээ түлхэн асаах үйлдэл хийвэл хөдөлгүүрийн асаалт сайн байх болно. Учир нь бензин насосын даралтыг сайжруулж, түлхүүр түлхэхэд форсунк дээр бензин цацагдахад бэлэн болдогтой холбоотой юм.
  • Хүйтэнд асаах оролдлогыг хэт олон хийсний дараа заавал тосыг шалгаж байгаарай. Учир нь шатах камер дотор цацагдсан бензин тэсрэхгүй үлдсэнээр цилиндрийн ханыг даган урсаж, кастер дахь моторын тостой холилддог. Хэрвээ ямар нэгэн байдлаар бензин моторын тостой холилдсон бол тосны тослох чанар муудсан байдаг. Үүнээс үүдэн дараагийн удаа хүйтэнд хонуулахад хөдөлгүүр зуурч, асаалт муудаг.
  • Хэрвээ машинаа хүйтэнд асаах оролдлого хэд хэдэн удаа хийсэн бол заавал тосны шубээ авч бензин холилдсон эсэхийг шалгаж байгаарай. Шалгахдаа шуубны үзүүрт байгаа тосыг үнэрлэн бензин үнэртэж байгаа эсэхээр мэдэж болно.
  • Свечэ гэж юу вэ?
    Тэгэхээр машин асахын тулд моторт нэг талаас бензин агаарын холимог аа нөгөө талаас гал буюу оч өгч байж тэсрэлт явагдаж асдаг. Свечэ гэдэг бол моторт тэрхүү очийг хаяж байдаг хуруун чинээ зүйл юм. Монголоор бол очлуур гэдэг.
    Хэрэв свечэ муу ажиллаж байвал ямар нөлөөтэй байдаг вэ?
    Юун түрүүнд бензин их зарцуулдаг. Яагаад гэвэл свечэ муу ажиллахад мотор маань бензинээ их цацаж эхэлдэг. Ингэснээр жолооч нарын маань хэлдгээр бензин их идлээ гэдэг.
    Мөн мотор доголдох, асахгүй байх, утаа хаях, хүчгүй болох гээд олон шинж ажиглагдана. Машины зүрх нь болсон хөдөлгүүр маань дутуу ажиллаад эхэлж байна шүү дээ.
    Машины моторт гал өгч байдаг свечэний ажиллагаа яагаад мууддаг вэ?
    Аливаа зүйлд ажиллах хугацаа гэж байдаг тийм ээ?
    Жишээ нь амьдрал дээр бидний хэрэглэдэг гэрлийн шил буюу ламп, тодорхой цаг хугацааны туршид асаад шатдаг. Бид гэрлийн лампаа солиод хийчихдэг. Яг энэн шиг свечэнд маань ч гэсэн өөрийн ажиллах боломжит хугацаа гэж байдаг.
    Свечэний ажиллах дундаж хугацаа нь 20,000км гэж үйлдвэрээс тогтоосон байдаг. Манайд бол 1-3 жилд 20,000км туулаад байх шиг байгаан.
    Бид свечигээ муу ажиллаж байгааг яаж мэдэх боломжтой вэ?
    Жолооч нар маань хөдөлгөөнд оролцож яваад гэрлэн дохио дээр зогсох үед машин нь чичирдэг. Мөн хурд авах үед хүч муутай байх, өглөөд асаахад түлхүүрийг удаан даруулж байж асах, эсвэл бүр асахгүй байх тохиолдолд свечэгээ шалгуулах хэрэгтэй.
    Өөрсдөө шалгачих боломжтой юу?
    Тийм амархан авагддаг эд биш. Тийм болохоор мэргэжлийн газруудад хандах хэрэгтэй.
    Өвөл машин асахгүй байх нь свечэтэй шууд холбоотой юу?
    Өвлийн хүйтэнд гадаа хонуулсан машины асахгүй байх 2 шалтгаан нь нэг нь свечэ муу байх. Нөгөөх нь мэдээж аккумулятор цэнэггүй болох байдаг. Аккумулятор хэт хүйтнээс болж царцсан бол өөр машинтай холбоод асаачих боломжтой.
    Харин свечэ ажиллахгүй байгаа үед машинаа юун түрүүнд дулаан гражид оруулж гэсгээх хэрэгтэй. Түүний дараа асаах гэж оролдоод үз. Асахгүй бол шинэ свечэ хийх хэрэгтэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!