Uncategorized

Ч.Хүрэлбаатар Увсын “Хотгор шанагын уурхай”-г гадныханд зарсан. Хятадын талаас манайд “шахсан” зээл болгоны ард энэ хүн байдаг

Хуулийн хулгай!!!!
Хятадын банкны “захиалгат хууль”-ийг дандаа уул уурхайн лицензтэй УИХ-ын гишүүд лоббидож байна
Bank of China-д Монголд салбараа нээх эрхийг олгох гэж буй “Хөрөнгө оруулалтын тухай” хууль УИХ-аар хэлэлцэж буй. Тус банк Монголын жирийн иргэд, жижиг аж ахуй эрхлэгчидтэй харьцахгүй. Зөвхөн уул уурхайн том төслүүдэд л хөрөнгө оруулна. Үүгээр дамжуулан ашигт малтмалын лиценз эзэмшигч компаниудын хувьцааг эзэмших замаар Монголын баялаг буюу орд газруудад ЭЗЭН сууна. Ингээд нийт ард түмний өмч болох байгалийн баялаг нэг хоёрхон монгол хийгээд Хятадын төрийн өмчит банкны мэдэлд очно гэсэн үг. Ийм ноцтой хуулийг УИХ биднийг шинэ жилдэж байх хойгуур, хулгайгаар батлуулах гээд арай амжсангүй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулган дээр “Хятадын банкны захиалгат хууль” гэж хашгирч байж нэг юм торгоолоо. Одоо намрын чуулганы хаалт гэж баахан хууль дундуур чимээгүй шургуулах биз: Уг хуулийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор дэмжсэн гишүүдийн нэрсийг хар. Дандаа хувьдаа уул уурхайн лицензтэй, орд газар олборлох гэж буй УИХ-ын гишүүд байна. .
1. Д.Бат-Эрдэнэ Орон нутгийн Таван толгойг эзэмшдэг 2. Х.Булгантуяа Хятадуудыг 2 өрөө байрны мөнгөөр Монголд оршин суух эрх олгох хууль санаачлагчдын нэг. Одоо боомтын сайд болж бүр олноор нь оруулж ирэх биз3. Х.Ганхуяг Дорнод аймгийн хил дээр нүүрсний орд ухаж эхэлсэн “Меланж” компаний нууц ноёнтон
4. Ч.Хүрэлбаатар Увсын “Хотгор шанагын уурхай”-г гадныханд зарсан. Хятадын талаас манайд “шахсан” зээл болгоны ард энэ хүн байдаг.
5. Ц.Цэрэнпунцаг Хөвсгөлд Тэсийн голын эхэнд нүүрс ухахаар улайрагч “Аспайр майнинг” компаний эзэн
Эндээс Хятадын банк зөвхөн уул уурхайд зээл олгоно. Тэр хуулийг нь уул уурхайн ордын лиценз эзэмшигч УИХ-ын гишүүд шинэ жил, баяр ёслол далимдуулан батлах гэж зүтгэх чинь цэвэр ашиг сонирхолын зөрчил мөн биз дээ. “Хулгайн хууль “гэж үүнийг хэлдэг юм. Эдгээр гишүүдийн УИХ-д суусан зорилго нь ард түмний аж амьдралыг сайхан болгоё. Монгол улсаа хөгжүүлье. Огтоос биш. Ердөө л хувийнхаа компаниудад төрийн эрх мэдлээр яаж давуу байдал олж авах вэ? Кнопоо хэнд үнэ хүргэх вэ? Ердөө л энэ 2016 онд өргөн баригдаж, боловсруулах шатанд гацаж байсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл ан өргөн баригдсанаасаа яг зургаан жилийн дараа /2016.XII.28, 2022.XII.28/ УИХ-аар орж, энэ долоо хоногт батлагдах гэж байна. Хууль батлагдсанаар манай банк санхүүгийн салбарт гадаадын банк орж ирэх боломжтой болох учрыг уншигчид хэдийнэ дуулж мэдсэн биз ээ. Тиймээс ерөнхий мэдээлэл нуршилгүй шууд гол зүйлдээ оръё.

Гол нэр дэвшигч “Bank of China” гэдэг нь үнэн

Хууль гэдэг хэн нэгнийг ялгаж үйлчилдэггүй учраас нэг улс, нэг банкийг цохоод байж уг нь болохгүй. Гэхдээ энэ удаад яалт ч үгүй нэг банкийг онцлохоос аргагүй бөгөөд тэрхүү банк нь БНХАУ-ын төрийн өмчит “Bank of China” юм. 10 шахам жилийн өмнө Монголд анх төлөөлөгчийн газраа нээж, одоо хүртэл ажиллуулан, хууль эрхзүйн бололцоо нээгдэхийг тэвчээртэй хүлээж буй.

Б.Жавхлан нарын гишүүд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл өргөн барихаас ч өмнө Монголын зах зээлд орж ирэх оролдлого хийж, нийгмийг хоёр талцуулж байв.

Төлөөлөл болсон улстөрчид нь тэр үед “Арилжааны банкуудтай өрсөлдөхгүй”, “Монголчуудад үйлчлэхгүй” гэж хүртэл тайлбарлаж байлаа. Сүүлийнх нь цаанаа “Монголд бизнес эрхэлж байгаа хятад иргэн Хятадынхаа бага хүүтэй зээлээр Монголын өндөр хүүтэй зээлээр санхүүждэг бизнесүүдтэй өрсөлдөнө” гэсэн утгатай байсан ч олны амыг дагуулаад ингэж мэдэгдэж л байсан юм. “Үхэр монгол” гэж бодоогүй л байлтай. “Bank of China” манай улсад яаж ийгээд орж ирэх гэж, манай зарим улстөрчид БНХАУ-ын банкийг оруулж ирэх гэж яаж зүтгэж байсан нь эндээс харагддаг.

Одоо ч ялгаагүй, хууль батлагдвал шууд үйл ажиллагаа эхлэх боломжтой БНХАУ-ын хоёр, Японы нэг банк байгаагийн БНХАУ-ын хоёр банк нь төрийн өмчийнх юм. Тиймээс “Bank of China” гэж нэр цохолгүй БНХАУ гэж төлөөлүүлэх нь илүү оновчтой ч байж мэднэ.

Банкны салбараа найр тавих нь буюу БНХАУ-тай хамтрах эрх үү

БНХАУ, Монгол Улсын Засгийн газар 2014 онд 20 жилд тэрбум тонн нүүрс худалдах, худалдан авах санамж бичигт гарын үсэг зурсан. Дараахан нь “Bank of China” их л шуудхан маягтай орж ирээд төлөөлөгчийн газраа нээсэн байдаг юм. Тухайн үеийн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын ярилцлагад бий/.

Өнгөрсөн жил хоёр улсын Засгийн газар хооронд мөн том хэлэлцээр болж, ойрын 2-3 жилд эдийн засгийг 2-3 дахин тэлэх ач холбогдолтой яриа хэлэлцээрүүдийг өрнүүлсэн. Тэгэхээр, “Bank of China”-гийн Монгол дахь ашиг сонирхол хоёр улсын эдийн засгийн харилцааны идэвхжлийг илэрхийлдэг, өөрөөр хэлбэл, БНХАУ-аас сөргүүлж тавьдаг санал нь байж мэдэх юм.

“Дархлаа” сайжруулах нь үндэсний аюулгүй байдлын асуудал боллоо

2012-2013 онд Монголд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хэмээх нэлээд чанга хууль үйлчилж байлаа. Энэ үед гаднын банк орж ирсэн бол ямар ч асуудалгүй байх байв. Гэтэл уг хуулийг 2013 оны 10 сард хүчингүй болгож, Хөрөнгө оруулалтын тухай гэх ганц хууль болгож баталсан. Ингэхдээ манай улсын эдийн засгийн дархлаа байж болох зарим зүйл заалтуудыг хассан байдаг юм.

Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуульд стратегийн салбарыг уул уурхай, банк, санхүү, хэвлэл, мэдээлэл, харилцаа холбоо гэдгийг хэвээр үлдээсэн ч “5.2.Засгийн газар шаардлагатай гэж үзсэн салбарыг стратегийн ач холбогдолтой салбарт хамааруулах асуудлыг тухай бүр нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ” гэдэг заалтыг хассан. “Зөвшөөрөл авах” хэсгийг танаж, зүйл заалтууудыг цөөлсөн.

Хамгийн ноцтой нь, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өмнөх хуулиас хяналтын шинжтэй таван заалтаас:

22.4.1.хөрөнгө оруулагчийн аливаа үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинж чанар нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилсан эсэх;
22.4.2.хүсэлт гаргагч нь Монгол Улсын хууль тогтоомж, бизнесийн тогтсон хэм хэмжээг сахин биелүүлэх нөхцөл, боломжийг хангасан эсэх;
22.4.3.хөрөнгө оруулалт нь тухайн салбар дахь өрсөлдөөнийг хязгаарлах, давамгай байдал тогтоох шинжийг агуулсан эсэх;
22.4.4.хөрөнгө оруулалт нь Монгол Улсын төсвийн орлого, бусад бодлого, үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөл үзүүлэх эсэх
гэсэн дөрвийг нь оруулаад “7.3.5. Хөрөнгө оруулалт нь тухайн салбарын үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэх эсэх” гэсэн маш чухал заалтыг авч хаясан байдаг.

Үүний дараа л “Bank of China” Монголд орж ирэх асуудал хүчтэй яригдсан бөгөөд энэ нь одоогийн хуулиар банк санхүүгийн салбарт сөрөг нөлөөлөл үзүүлэх ч эрсдэлтэйг харуулна.

Нэг ороод ирсэн байхад арилжааны банкуудыг арчих нь цаг хугацааны асуудал

Хэрвээ УИХ Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталбал, зөвхөн банк санхүү ч биш, бүх салбарт гаднын хөрөнгө оруулалтын зохистой харьцааг тогтоох, мөрдүүлэх шаардлагатай. Энэ нь төр нүд чихээ хурцална гэсэн үг бөгөөд үүний тулд хууль, эрхзүйн орчин хэрэгтэй.

Учир нь, банк бүх салбарт санхүүжилт хийдэг. 100 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт уул уурхай, барилгаас өөр салбарт шингэхгүй гэж буй ч үнэндээ МАА, газар тариалан, хүнсний салбарт хэрэгжүүлэх 100 тэрбумаас дээш өртөгтэй нэг том төсөл л хэдэн мянган жижиг ААН-ийг сөхрөөх аюултай.
Энэ нь тэдгээр жижигчүүдэд зээл олгосон Додоодын арилжааны банкуудыг амыг шууд барина гэсэн үг.

Яагаад гэвэл, “Bank of China” орж ирэхээс өмнө “7.3.5. Хөрөнгө оруулалт нь тухайн салбарын үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэх эсэх” гэсэн заалтыг хуулиас аваад хаячихсан шүү дээ.

Дээрхээс гадна, БНХАУ-ын банкнаас зээл авсан ААН БНХАУ-тай бизнесийн харилцаа үүсгэх магадлал өндөр бөгөөд энд төрийн бодлого явчихыг үгүйсгэх аргагүй.

Хяналтын механизмыг төрийн байгууллага буюу хүн хэрэгжүүлж байгаа нь хамгийн том эрсдэл бөгөөд хязгаарлалтуудыг хуулинд шууд оруулж өгөх нь эрсдлээс сэргийлэх нэг боломж гэж харж байна. Энэ боломжийг бүрдүүлтэл гаднын банк оруулж ирэх асуудлыг азнасан дээр болов уу.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!