Uncategorized

Ундрам гишүүн одоо ч хүч.ирхийлэл үйлдсээр явна!!! Хөндлөнгийн хүн хүүхдийг минь зодож, цохиход бид цагдаад ханддаг

Чинбатын Ундрам аа!!! Хүүхдүүдтэйгээ утсаар ч болтгуай ярьмаар бх юм. Утсыг нь салгахаа болиочээ! Энэ бол хүүхдийн эрхэнд халдаж байгаа нэг хэлбэр шүү! Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Ч.Ундрамаа!!! Хүүхдүүдийн утсыг нээ, хүүхдүүдтэйгээ ярьмаар байна. Энэ үйлдэл чинь бас хүчирхийлэл шүү!!!

Чинбатын Ундрам аа!!! Хүүхдүүдтэйгээ утсаар ч болтгуай ярьмаар бх юм. Утсыг нь салгахаа болиочээ! Энэ бол хүүхдийн эрхэнд халдаж байгаа нэг хэлбэр шүү! Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Ч.Ундрамаа!!! Хүүхдүүдийн утсыг нээ, хүүхдүүдтэйгээ ярьмаар байна. Энэ үйлдэл чинь бас хүчирхийлэл Хүүхдээ зодох нь айл гэр доторх хувийн асуудал биш. Хаалттай хаалганы цаадах хүчирхийлэл, шийтгэл хүлээхүйц гэмт хэрэг шүү!!! гэх постыг оруулжээ. Болохгүйг мэдсээр байж хийсээр байдагийн учир нь яагаад болохгүй вэ гэдгийг сайн ойлгоогүйд бас байдаг байх.
Хүүхдээ зодож болохгүй гэж мэдсээр байж, зодсоор цохисоор, манайд энэ хэвийн шдээ гэж эвлэрсээр л яваад баймааргүй байнаа.
– Хөндлөнгийн хүн хүүхдийг минь зодож, цохиход бид цагдаад ханддаг. Гэмт хэрэг гэж үздэг. Гэтэл бид өөрсдөө зодхоороо энэ талаас нь боддог ч үгүй. Адилхан л хүүхдийн сэтгэл, биеийг өвтгөж гэмтээж байгаа, гэр бүлийн доторх хүчирхийлэл. Хөндлөнгийн хүн биш хамгийн ойр дотны гэж бодсон хүн нь зодохоор бүр ч илүү эмзэглэж, шархалдаг. ш
– Би хүүхдээ зодоогүй, ганц л алгадсан, нэг л цохисон, зүгээр л түлхсэн гэж байгаа бол та төсөөл дөө. Таны эхнэр, нөхөр, хадам, хэн нэг хүн таныг ганц л алгадаж, эсвэл нэг л хүчтэй угзарсан, түлхсэн, цохисон гэж. Танд ямар байх вэ, юу мэдрэх вэ? Ялгаагүй л хүн болохоор хүүхэд бидний мэдэрдэгийг л мэдэрдэг. Тэр авсан мэдрэмж хадгалагдаж үлддэг. Дорхноо мартаад уучилчих юм шиг байна уу? Уучлаарай, чамайг ингэхээр чинь уурлаад цохичихлоо гэж хэлээд тэврээд, үнсвэл тайтгарчихаж байна уу? Огт уучлал гуйгаагүйгээс дээр юм даа тиймээ. Эсвэл бүр цохичихоод, уйлж байхад чинь юу ч болоогүй юм шиг яваад өгвөл ямар байна? Эхнэртээ, нөхөртөө, надад зодуулахгүй хаа явах гэсэн юм гэж хэлвэл ямар санагдах уу? Энэ бүхний дараа таны тэр хүний талаарх бодол, та 2-н харилцаа өмнөх шигээ хэвээрээ байх уу? Бодоорой. ш
– Хүүхдүүд ээж аавыгаа намайг гадны аюулаас хамгаалах баатар гэж хардаг, итгэдэг. Гэтэл бусдаас хамгаална гэж итгэж байсан тэр баатар нь өөрийг нь зодохоор хүүхдийн суурь итгэл ганхдаг. Би байгаагаараа л хайрлагдах эрхтэй биш юм байна, хайрыг хүртэхийн тулд би ээж аав бусдын үгэнд орох ёстой, тэдний хүссэнийг хийж байж л таалагддаг юм байна гэсэн итгэл үнэмшлүүд эндээс суудаг. Энэ суурь итгэл, ирээдүйн эхнэр нөхөр, хосын харилцаанд нь ч нөлөөлнө. ш
– Ээж аав бүгдийг мэддэг, тиймээс эдний зөв байх ёстой гэж боддог учраас зодуулж, цохиулж байгаа хүүхдүүд би муу хүүхэд, би болдоггүй, миний л буруу гэж тусгаж авна. Бид төрөхдөө би бол ийм хүн шүү гэсэн итгэл үнэмшилтэйгээр төрдөггүй. Ээж аав, эргэн тойрныхны үг, үйлдэл, харц, харилцаанаас баримжаа авч, өөрийн үнэ цэнэ, үнэлэмжээ бүрдүүлдэг. Бидний өнөөдөр хүүхдэдээ хэлж байгаа үг, тэдний маргаашийн өөрийнхөө талаар боддог бодол нь болдог. Хүүхэд насанд энэ бүхэн зөв, эерэг тавигдсан байсан бол өнөөдөр бид хэрхэн өөртөө итгэлтэй, ийм тийм болох вэ гээд сургалт, багш, туслах хүн хайгаад, энэ сэдвийн номнуудыг бэстсэллэр болтол нь уншаад явахгүй байсан байх.
– Ганц нэг цоxих байх шүү дээ гэж байвал та өөрөөс тань 2-3 дахин том биетэй хүн тань руу маш ууртай царайгаар орилж, хашгираад таныг цохиод авч байна гээд төсөөлөөрэй. Өөртэйгээ адил хүнтэй тулахаас илүү их айхгүй гэж үү. Өвдгөн дээрээ суугаад хажууд чинь зогсож байгаа том хүн рүү хараад үзээрэй. Хүүхдийн нүдээр бид ямархуу харагддагийг төсөөлөх байх. ш
– Тиймээс бага насны хүүхэд ээж аавыгаа цохиход ихээр айдас мэдэрдэг. Дараагийн удаа алдаа гаргахдаа ахиад цохиулах вий гэж айна. Байнга ийм айдаст байх нь хүүхдийн тархи, хөгжилд асар хортой. Наанаа инээж хөхрөөд, тоглоод гүйж байгаа ч нойр, хоолондоо муу, зан ааш нь эвдрээд амархан уурладаг уйлдаг, дархлаа муудаж өвдөх нь хурдан болох, хичээл номондоо муудах гэх мэт олон сөрөг үр дагавартай. Өөрөө зодуулаагүй ч ах эгчийгээ аав ээжийгээ зодуулж байгааг харах нь мөн л ийм айдаст өртүүлнэ.
– Эцэг эх хүүхдийн харилцаа хайр, итгэл дээр биш айдас дээр суурилхаар хүүхэд айсандаа үгэнд орно, өөрийн бодол, хүсэл, мэдрэмжээ дарна. Алдаа гаргасан бол одоо яах вэ гэж асууж тусламж авах биш яавал мэдэгдэхгүй байх вэ гэж нууна, худлаа хэлнэ, хүн гүтгэнэ. Ээж аавын өмнө сайн охин, хүүгийн дүрд тоглож, бусад газар өөр дүрд хувирна. ш
– Байнгын зодуур хүчирхийлэл амсахаар тэр мэдэрч байгаа өвдөлт, шаналалаас зүрх сэтгэлээ хамгаалахын тулд бидний тархи мэдрэмжийн тэр хэсгийг унтраачихдаг (хүүхэд насаа бараг санадаггүй гэх хүмүүс өөрийн зүрх сэтгэлээ хамгаалахын тулд тархи нь дурсамжуудаа устгасан байх магадлалтай гэдэг). Зодуулж л байдаг ч тэрийгээ нэг их тоохгүй байгаа биш өөрийгөө мэдрэхээ байсных. Гуниг шаналал ч бус баяр хөөрийг ч мэдрэхээ байна. Зөвхөн өөрийгөө ч бус бусад хүмүүсийн сэтгэлийг ч мэдрэхээ байна. Эмпатигүй хүнээс юу гарч болохыг та төсөөлж байгаа байх. ш
– Том болох тусмаа ээж аавдаа зодуулахдаа өөрийгөө үнэ цэнэгүй, сул дорой, хэн ч бишээр мэдэрч гомдол, сэтгэл гутралд өртөх юмуу үзэн ядалт, өшөө авах хүсэлд автана. Хүчтэй нь хүчгүйгээ зодож, үгээрээ байлгадаг юм байна гэсэн ойлголтыг авч, дүү нартаа уураа гаргана, гараад өөрөөсөө хүч бага гэж үзсэн хүүхдүүдийг дээрэлхэнэ. Үнэндээ дээрэлхүү муудаа биш дандаа сул дорой хүчгүй байхыг мэдэрмээргүй байгаа учраас, гэртээ авч чаддаггүй өөрийнхөө хүссэнээр байх гэсэн хэрэгцээгээ хангах гэсэн оролдлого. Эсвэл энэ уур гутралаа өөр лүүгээ чиглуулж амиа хорлох хүсэл төрнө, оролдоно.
– Чиний л төлөө, чамайг л зөв яваасай гэж зодож байна гэж ээж аав тайлбарладаг учраас намайг өвтгөх нь хайрлаж байгаагийнх нь илрэл гэж ойлгосноос ирээдүйд хүчирхийлэлтэй гэр бүл сонгох, тэнд үлдэх магадлал өндөр. ш
– Зөрчил маргааныг ярьж ойлголцож биш зодож, цохиж шийддэг юм байна гэсэн үлгэр авна. Ирээдүйд гэр бүлээ хүчирхийлдэг хүмүүс өөрсдөө зодуулдаг байсан байх нь элбэг.
– Хүүхдийн биенд хүч хэрэглэнэ гэдэг нь тэдний хувийн хил хязгаарыг хүндээр зөрчиж байгаа хэрэг. Тэдний хил хязгаарыг хүндлэлгүйгээр өөрийнхөө хил хязгаарыг хүндлүүлэх гэдэг нь шударга бус.
– Буруу юм хийсэн болохоор нь л зодсон, цохисон гэж өөрийгөө өмөөрхөө болино уу. Тийм бол бид буруу юм хийсэн том хүн болгоныг цохиж зодоод байж чадах билүү? Үнэндээ бид өөрсдийн хүчээр илүүгээ, миний өөдөөс яаж ч чадахгүй, надад уурлаад хаачдаг юм гэсэн далд бодлоор буюу бидэнгүйгээр амьдарч чадахгүй, хамааралтай байдлыг нь л ашиглаж уураа гаргаж байгаа явдал. Эцэг эх насанд хүрсэн хүнийхээ эрх мэдлийг буруугаар ашиглаж байгаа минь л энэ. ш
Тиймдээ ч хүүхдээ зодох нь айл гэр доторх хувийн асуудал биш. Хаалттай хаалганы цаадах хүчирхийлэл, шийтгэл хүлээхүйц гэмт хэрэг. Хэт сүржигнэлээ, тэр гадаадад л гэмт хэрэг гэж үздэг юм байгаа биз, манайд бол ингэж хүмүүжүүлэхээс өөр аргагүй гэж байгаа бол өнөөдрийн бид, нийтлэг Монголчууд маань ямар байгаа билээ бодоорой. Ингээд л яваад байх юмуу. Үгүй байлгүй дээ тээ. ш

Related Articles

Back to top button
error: Content is protected !!