Uncategorized

ХҮҮХДИЙГ УЙЛЖ БАЙХАД НЬ АВДАГГҮЙН УЧИР!!!

ХҮҮХДИЙГ УЙЛЖ БАЙХАД НЬ АВДАГГҮЙ
Хүүхэд тэврүүлж байгаад тавихад, унтаж байгаад сэрэхдээ, өлсөхөөрөө, хэн нэгэнтэй тогломоор харьцмаар байгаа үедээ уйлдаг.
Бидний хийдэг үйлдэл: Энэ үед ээжүүд, гэрийнхэн хүүхдийн уйлахыг болиулахын тулд гүйж очоод тэвэрч аван тайвшруулдаг. Тэгээд буцаагаад тавих гэтэл хүүхэд ахиад л уйлна. Заримдаа бүр өөрөө цайгаа ууж, бие засах завдалгүй өдрийг хүүхдээ тэвэрсээр өнгөрөөнө.Юу хийх ёстой вэ: #Уйлж эхлэхэд өөрийнхөө байгааг мэдрүүлж хүүхэдтэйгээ ярих#тайван дөхөж очоод ямар нэг байдлаар хүүхдийн анхаарлыг татаж, өөрлүүгээ харуулах#харц тулгарах үед анхаарлыг нь удаан барихыг хичээнэ#эхний ээлжинд 1-3 минут ярихад хангалттай бөгөөд үүний дараа та хүүхдээ хөхүүлэхээр тэвэрч болно.
#гол нь хүүхэд уйлахаа больж бүрэн тайвширсан байх ёстой#хөхүүлж дуусаад хүүхдийг хэхрүүлсэний дараа буцаан орон дээр нь тавина
#дахин 3-5минут ярилцаад, саатуулаад өөр зүйл хийхээр орхиж болно#гэнэт нүднээс нь холдолгүй, эхлээд нүдэн дээр нь юм хийж харагдана
#мэдээж би таныг хүүхдээ битгий ав гэж ятгаагүй бөгөөд ердөө 2 3хан минут ярилцаад, сатуулаад тайвширсных нь дараа аваарай гэж байгаа юм. Энэ нь хүүхэд том болоод бусдын дэмжлэггүй өөрөө өөрийгөө тайвшруулж сурахад тустай#сар нэмэгдэх тусам та хүүхэдтэйгээ илүү их харилцаж, илүү их тоглох шаардлагатай болдог тул аль болох бага сартайгаас хэрэгжүүлж эхлээрэйЗа тэгээд энэ байдлаар 2-3 7 хоног тууштай явчихвал таны хүүхэд авхуулах гэж уйлахгүй бөгөөд та хүүхдээ сэрүүн байсан ч хийх юмаа тайван хийж, бас унтаж болно үг дээ.#нярай_хүүхдийн_сэтгэлзүйӨмнөх бичлэг инстаграммаас дамжиж орсон болохоор дутуу оржээ. Ахин орууллаа. Шинэхэн ээжүүддээ амжилт хүсье
Хураах

Related Articles

Back to top button
error: Content is protected !!