Uncategorized

Х.Нямбаатар:ШҮҮГЧ НАРЫН ЦАЛИН ТИЙМ Ч ӨНДӨР БИШ, ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагад орон хэд хэдэн асуудлаар дэлгэрэнгүй тайлбар хийж, мэдээлэл өгчээ. Түүний ярилцлагын онцлог хэсгийг хүргэж байна.Шүүгчээр тавих шалгуурыг хангаагүй хүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулаад Ерөнхийлөгч рүү явуулсан тохиолдолд Ерөнхийлөгч томилохгүйгээр татгалзах эрхтэй болж байгаа юм.Шүүгч нарын цалинг би тийм ч өндөр гэж хэлэхгүй. Дунджаар 3 сая төгрөгийн цалин авдаг. 2013 онд шүүгч нарын цалин, ангилалыг ахиулах ажил хийгдсэн. Үүнийг дагаад прокурорын цалин нэмэгдсэн. Мөрдөх байгууллагын алба хаагчдын цалин дорвитой нэмэгдээгүй байгаа. Бид цалин нэмээд авлигын асуудлыг цэгцэлж чаддаг бол энэ бол маш хялбар арга. Бид шүүгчдийн ажиллах орон зай, зарчим, үйл хөдлөл бүрийг хуулийн хайрцганд оруулж байж үр дүн гарна гэсэн агуулгаар шүүхийн шинэчлэлийн тухай хууль бичигдсэн. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!