Uncategorized

Казакстан улсын Алмата хотод тансаг орон сууцны хороолол барьж байгаа гэх “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн газрын дарга асан Х.Нурлатыг суллажээ

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн газрын дарга асан Х.Нурлатыг эрүүл мэндийн шалтгаанаар суллажээ
Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллагдагчаар татаж, нэг сарын хугацаанд цагдан хорьсон байсан юм. Тэгвэл түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллажээ.

2-5 сая төгрөгийн цалин авдаг ч, ажилдаа ирдэггүй 52 хүнийг ажлаас нь халж, 14 алба нэгжийг татан буулгасан байна. 52-оос 13-н албан тушаалтныг сахилга хариуцлага алдсан, 25 хүнийг бүтэц сайжруулах ажлын хүрээнд хэмээн чөлөөлжээ.

Эхний ээлжинд ажлаас халагдсан 16 хүний нэрс задраад байна.

Компанийг бодлогын хэмжээнд 24 цагийн турш удирдлагаар хангаж ажиллах шаардлагатай тул ажлын цагийн уян хатан зохицуулалтаар ажиллах:

  • Х.Нурлат-Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга
  • Б.Отгонжаргал-Дотоод аудитын албаны ерөнхий аудитор
  • Х.Батсайхан-Захиргаа удирдлагын газрын дарга

Олон улсын байгууллагуудтай цагийн зөрүүтэй хугацаанд 24 цагийн турш холбогдож ажиллах, харьяалах нэгжийг удирдлагын бодлогоор хангаж ажиллах шаардлагатай тул ажлын цагийн уян хатан зохицуулалтаар ажиллах:

  • А.Чинзориг-Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга
  • Б.Мөнхбаатар-Уул уурхай, технологийн газрын дарга
  • С.Энхтөр-Барилга, дэд бүтцийн газрын барилга, төсөл хариуцсан ахлах шинжээч
  • Э.Батжаргал-Нийгмийн судалгаа, хөгжлийн төвийн дарга
  • Д.Миесүрэн-Захиргаа, удирдлагын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч
  • Д.Гантөгс-Орон нутаг хариуцсан шинжээч
  • Д.Батсайхан-Хангамж, үнийн судалгааны хэлтсийн ахдах шижээч
  • Н.Дэмбэрэл-Тэрбум мод төслийн нэгжийн дарга
  • Э.Дөлгөөн-Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн

Салбар болон төв оффисын ажлын уялдаа холбоог түргэн шуурхай, цаг алдалгүй хангаж ажиллах шаардлагатай тул ажлын цагийн уян хатан зохицуулалтаар ажиллах:

  • Б.Батнасан-Салбарын шуурхай удирдлагын хэлтсийн жолооч
  • Г.Энхмандах-Салбарын шуурхай удирдлагын хэлтсийн жолооч
  • Ц.Сайнням-Салбарын шуурхай удирдлагын хэлтсийн жолооч
  • Д.Жамъяан-Салбарын шуурхай удирдлагын хэлтсийн жолооч

гэсэн нэрс байна.

Эдэн дээр нэмээд Уул уурхай, технологийн газрын дарга Д.Уужимсанаа, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар, Худалдан авалтын газрын дарга М.Бат-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг чөлөөлсөн билээ.

БЭТ Ж.Ганбат ажлаа авуутаа тэднийг чөлөөлж байв.

Ингээд цалин авдаг ч ажилдаа ирдэггүй байсан гэх тодотголтой 52 хүнээс одоогоор 19 нэр ил болоод байна. Тэд хэний хэн бэ гэдэг нь анхаарал татна.

Х.Нурлат БА “Ажнай” Д.Бат-Эрдэнэ:

Х.Нурлат бол Казакстан улсын Алмата хотод орон сууцны хороолол барьж байгаа хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Түүний хувьд УИХ-ын гишүүн асан А.Бакейн хадам дүү З.Сырымбектэй хамт шалгагдаж буй. Энэ утгаараа Баян-Өлгийдөө бөхийн дэвжээний тэргүүн, уяач гэж явсан хүнийг улсын хар алтны авдар болох “Эрдэнэс тавантолгой”-д оруулж ирж, дэвшүүлсэн хүн нь тухайн онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан А.Бакей байж болзошгүй гэх хардлага. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн “Ажнай” хэмээгддэг Д.Бат-Эрдэнэтэй Х.Нурлат ойр дотно. Тэднийг ойртож, дотносуулахад “Ажнай” корпорацийн бөх гэж цоллогддог Ч.Санжаадамба аварга гол үүрэг гүйцэтгэдэг гэгддэг.

Б.Отгонжаргал БА Т.Аюурсайхан:

Б.Отгонжаргалын гэрээс их хэмжээний мөнгө олдсон гэх асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа. Хэвлэлд бичигдсэнээр түүнийг Т.Аюурсайхан сайдын хүн гэгдэж байна. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр сонгуулийн штабт хуулийн зөвлөх, 2017-2018 оны хооронд УИХ-ын гишүүний зөвлөх статусаар ажилласан. Улмаар Б.Ганхуяг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болох үетэй давхцан тус компанид ажилд орсон байна. Т.Аюурсайхан, Б.Отгонжаргал нарын тухайд 2016 онд “Хохирогчдын эрхийг хамгаалах шударга ёсны холбоо” нэртэй ТББ-ыг хамтран үүсгэн байгуулж байснаас гадна 2017 онд Т.Аюурсайхан МАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооны даргаар томилогдоход Б.Отгонжаргал мөн тус хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байсан аж.

Э.Батжаргал БА Д.Батлут

Оюутны холбооны Э.Батжаргал гэдгээрээ эчнээ нүдлэгдсэн. 2010-2014 оны хооронд МОХ-нд ажиллаж байсан. Түүнийг ажиллаж байхад оюутны автобусны карт бүрээс 5700 төгрөг зувчуулдаг гэх хэл аманд өртөж байв. 2020 оны сонгуульд Эрдэнэтийн тойрогт МАН-аас ээр дэвшиж байсан. Өвдөг шороодож, нутаг нэгт ах УИХ-ын гишүүн Д.Батлутын зөвлөх болсон гэдэг. Чухам тэр үеэс л “Эрдэнэс Тавантолгой” ХК-д орж МОХ-ных гэдгээрээ Б.Ганхуягтай дөрөө харшсаных аж.

Н.Дэмбэрэл БА Х.Баттулга

Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгын дараа ЭТТ ХК-д “Тэрбум мод” төслийн нэгж хүртэл байгуулагдаж даргаар нь Н.Дэмбэрэл болж байв. ЭТТ ХК 180 сая мод тарина хэмээн ТЭЗҮ боловсруулсан байдаг. Н.Дэмбэрэл нь 2012 оны аравдугаар сараас МАН-д Улс төрийн бодлогын хэлтэс, Олон нийт, хэвлэл мэдээллийн газрын даргын албыг тус тус хашсан. Улмаар 2015 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, 2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Улс төрийн бодлогын газрын дарга, 2018 оны гуравдугаар сараас Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилласан. 2020 онд МҮОНРТ-ийн дарга болуутаа хэл аманд өртөөд буусан. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад МҮОНРТ-д урьж “тавилттай ярилцлага хийлээ” хэмээн шүүмжлүүлж байв. Н.Дэмбэрэл Баянхонгорынх. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар хоёртой нэг нутаг. Мөн одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хэд хэдэн удаа хамтарч ажиллаж байсан.

Х.Батсайхан БА Б.Ганхуяг

БЭТ Ж.Ганбат томилогдонгуутаа их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр бусад компани руу шилжүүлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөн таван хүний нэгт Х.Батсайхан багтдаг. Тэрбээр “Зохиомж” дээд сургууль төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Мөн л МОХ-гоор овоглогдож эчнээ танигдсан нэгэн. 2015-2017 оны хооронд Монголын Залуучуудын Холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилласан. 2018 оноос ЭТТ ХК-д орж, Захиргаа удирдлагын газрын дарга болтлоо крандуулсан шалтгаан нь Б.Ганхуяг гэгддэг. Түүний ойрын хүн байсан хэмээн бичигддэг аж.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!