Uncategorized

Сэтгүүлч Б.Отгон: Боксынхоны зо.дооны шалтгаан нь тэрбум, тэрбумаар хэмжигдэх энэ МӨНГӨ л юм байна!!!

Зо.дооны цаад шалтгаан нь ердөө л МӨНГӨ!!! Боксын холбооны хагас жилийн санхүүжилт нь ТЭРБУМ төгрөг. Хөлсөө урсгаж буй тамирчид нь ямар ядуу амьдарч байгааг Э.Цэндбаатар ярилаа. Гэтэл Боксын холбооны хагас жилийн санхүүжилт ТЭРБУМ давжээ. Энэ их мөнгө тамирчиддаа очдоггүй, харин холбооны нэр барьсан бүлэглэл үүнийг мэднэ. Олимпийн эрх, медаль авах нэрээр халхавчлан төр, төрийн өмчит компаниудыг дээрэмддэг улс төр болон спортын алдартнуудын бүлэглэл аль хэдийн бий болжээ. Карьер нь дууссан олимп, дэлхийн аваргууд аль нэг спорт холбоонд ХАЧИГ шиг наалддагийн учир нь ердөө л энэ бохир мөнгөнөөс хүртэх хувь юм. Улсын төсөв, ивээн тэтгэгч төрийн болон хувийн өмчит компаниуд, Олон улсын байгууллагаас ирж буй санхүүжилтийг тэд хувааж иднэ. 2021 оны 4-7 сар буюу дөрөвхөн сарын хугацаанд зөвхөн улсын төсвөөс боксын холбоонд ХАГАС ТЭРБУМ төгрөгийн санхүүжилт олгожээ. Он жилээр нь тооцвол ойгүй их мөнгө болно. Энэ хугацаанд Боксын холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан Салхитын мөнгөний орд буюу “Эрдэнэс силвер” Төрийн өмчит компаний захирал асан Т. Мөнхбаяр гэхэд Боксын холбоонд хагас жилийн дотор 500 сая төгрөг өгснөө тайлагнажээ. Хагас жилийн дотор ТЭРБУМ төгрөг олдог бизнес Монголд байна уу ? Боксынхоны зо.дооны шалтгаан нь тэрбум, тэрбумаар хэмжигдэх энэ МӨНГӨ л юм байна. Сэтгүүлч Б.Отгон 2021.09.15

Related Articles

Back to top button
error: Content is protected !!