Uncategorized

Иргэд төрөөс зээлийг нэг удаа ТЭГЛЭХИЙГ гуйж эхэллээ!!! дэмжиж байвал шейр хийж түгээнэ үү!!!

Иргэдийн зээлийг нэг удаа ТЭГЛЭХИЙГ дэмжиж байвал шейр хийж түгээнэ үү!

https://www.facebook.com/photo/?fbid=704109451286919&set=gm.684171396543338&idorvanity=680207273606417

Манай төр, ард түмэн хоёр өндөг тахианы үлгэрийн сонгодог хувилбар мөөн. Нэг нь буруу бодлого захиалдаг, нөгөө нь тэрэнд нь тааруулаад популизм хийдэг. Ойрд ипотекийн зээлийн талаар бас юу гэлцээд бганбэ?! Хэдэн мэдээлэлд залруулга хийхээс.
1. Нэг байртай болох гэж 68 саяыг төлөөд 220 сая болгож өгөөд үхдэг газар Монголоос өөр байна уу гэнэ. Байгаа. Мөнгө гэдэг юм нэг газарт зарцуулагдсан бол нөгөө юманд хөрөнгө оруулах боломж хаагдаж байдаг. Хүн 68 сая төгрөгөө чиний ипотект зээлүүлэхийн оронд аль нэг улсын бонд авчихад л тэр нь 20 жилийн дараа 220 саяас их болно. Энэ дэлхийд хэн чамайг ая тухтай амьдруулах гээд мөнгөө хүүгүй зээлж өөрөө хохирох ёстойн бэ?
2. Монголд цалингаараа ипотекийн зээл төлөх хугацаа 20 жил, бусад оронд 5 жил гэнэ. Энэ бас тийм юм байхгүй. Японд лав моргэжийн зээл эргүүлэн төлөх дундаж хугацаа 28-32 жил байдаг. Монголд олон хүнд асуудал бий ч санхүүгийн систем дэлхийн дүрмээрээ л явж бн. Харин ч ипотек инфляцтай орон гэхэд маш бага хүүтэй.
3. Ипотекийн зээл тэглүүлье гэнэ. Зээл тэглэнэ гэдэг юм мөнгө санхүүд ямар ч боломжгүй. Нэг бол зээл авсан хүн төлнө, нэг бол бүх нийтээрээ хувааж төлнө. Өчигдөр шударга ёсны төлөө тэмцэж байсан ард түмэн өнөөдөр хамгийн гайгүй худалдан авах чадвартай, арай гайгүй орлоготой хэсгийн ая тухтай амьдрах зээлийн төлбөрийг бусад ядуу нь хувааж төл гээд явж байж болох уу даа айн?!
Эсэн бусын лаивчид, Цогтоо, BRB Ээдээ г.м талбай дээр попрохдоо сайн ч иймэрхүү буруу зөрүү мэдээлэл тараадаг хоосон толгойнууд олон нийтэд буруу сэдэл өгч, төрийн бодлогыг улам бүр хортой популизм руу түлхэж байдаг. Одоо нөгөө Ерөнхийлөгч нь үг хэлэх өдөр дөхөөд байдаг. Бантсандаа ипотекийн зээл тэглэнэ гэж лай болох вий дээ!!! Энэ хоёр гурав хоног эсэргүүцэж бичиж байсан нь дээр шүү.  

Сонгуулийн өмнө амлаж байсан зээл тэглэх асуудал юу болсон бэ?
Илүү их мэдээллийг эндээс: https://www.youtube.com/watch?v=UKNO5E4dLr8&feature=youtu.be

Тэтгэврийн зээл ТЭГЛЭХ мөнгөөрөө Гадаад өрөө ТЭГЛЭЖ , үндэсний аюулгүй байдлаа хамгаална уу!!!
Улс төрчдийн зөвхөн сонгууль бодож өөрийгөө таалуулах гэж амласан бэлэн мөнгөний амлалтууд ,”хувь”,”хишиг”, “тэглэлт” …. эргээд үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлж, цалин орлогыг булааж, валютын ханш өсгөж, ажилгүйдэл, ядуурлыг нэмж, баялгаараа барьцаалагдаж, гадаадын улс орнуудын өрийн занганд оруулдагийг бид биеэрээ мэдрээгүй гэж үү!! Өнөөдөр хөгшчүүдийн зээлийг тэглэсэн ч маргааш авдаг тэтгэвэр нь импляцид идүүлж, үр хүүхдүүдийнх нь цалин орлого амьдралд улам хүрэлцэхгүй болно. Бас тэтгэврийн зээл авалгүй, болгож ирсэн ахмадууд хохирно.
Өнөөдөр монгол улсын гадаад өр 30 тэрбум ам долларт хүрсэн. Бүтэн 7 -8 жилийнхээ төсөвтэй тэнцэх хэмжээний гадаад өрийг хүн амынхаа тоонд хуваавал нэг хүнд бараг 20 сая төгрөгийн гадаад өр оногдож буй. Их гүрнүүд буурай хөгжилтэй орнуудын баялгийг хяналтандаа байлгахын тулд зээл , тусламж нэрээр зориуд өрийн урхинд оруулдаг технологитой.
Гадаад өрөө төлж чадахгүйн эрхэнд газар нутгаасаа тастаад Хятадад өгсөн улс ч байна.
“ Зээл тэглэх “мэтийн улс төрчдийн “таалагдах”
өвчний бас нэг аюул нь бэлэнчлэх сэтгэлгээ, амар хялбар аргалж амьдрах, авсан зээлээ төлөхгүй байх хэмжээний хариуцлагагүй байдлыг өөгшүүлдэг. Дулаан сууцанд амьдарч, приусэнд залрах бүү хэл эсгий гэр, хөдсөн дээлтэй явахдаа өвгөд минь тусгаар тогтнолоо зарж идээгүй юм шүү. Улс төрчдийн хууран мэхлэлтийг тэвчлээ гэхэд үнэгүй юм авахын төлөө улангасагчид олон болсонд гутармаар…
Тэтгэврийн зээл биш Гадаад өр л үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал шүү!!! Доллар өсөхийн хирээр өр нэмэгдэж байна. Салхит байтугай ордуудаа өгөөд ч дийлэхгүйгээр өсч байгаа гадаад өрөө яах вэ? Ерөнхийлөгчийн амлалт үнэндээ улсаа хорлосон урьдын эрх баригчдын алдааг давтаж буйд харамсч байна. Нөгөө та нарын үзэн ядаад байдаг МАНАН мафиас ялгаа юу байна вэ?
Тэтгэвэр тэглэх мөнгөөрөө гадаад өрөө бага ч гэсэн багасга!!! Бидэнд эх орон, эрх чөлөө минь идэх хоолноос үнэтэй! Тэтгэврийн зээл голдуу ахуйн зээлд зориулагдсан билээ. Үнэгүй юм зөвхөн хулганы хавханд л байдаг.
Сэтгүүлч Б.Отгон 2020.01.01

Related Articles

Back to top button
error: Content is protected !!