Uncategorized

Ордонд нэг сайд 2 өдөр согтуу явж байна!!! Ордны паарны завсараас левчик гарч ирчээ!!! УИХ, Засгийн газрын гишүүн”-ний ДОХ-ын халдвар авсан… гээд л аймар хүмүүс

УИХ, Засгийн газрын гишүүн”-ний давхар албан тушаалтан ДОХ-ын халдвар авсан гэдэг нь тогтоогдсон

Э.Бат-амгалан гишүүн ч яахав нэг сайдыг яг 2 өдөр согтуу байхыг ордонд хардаг би мөн нүгэлтэй хүнээ? УИХ, Засгийн газрын гишүүн”-ний давхар албан тушаалтан ДОХ-ын халдвар авсан гэдэг нь тогтоогдсон Өнгөрөгч 2019 оны аравдугаар сард “манай улсын 60 орчим насны нэгэн улс төрч Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ өвчин авсан. Тэрээр 2019 оны есдүгээр сард БНСУ-д шинжилгээ өгөөд ДОХ-ын халдвар авсан гэдгээ мэдсэн” тухай мэдээлсэн юм.

-НЭР БҮХИЙ УИХ-ЫН ГИШҮҮН “НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХ”-ЭЭР
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДЖЭЭ-

Харин түүний дараа нэр бүхий УИХ-ын гишүүнийг ДОХ туссан байж болзошгүй талаар зарим хэвлэлүүд мэдээлсэн. Харин тэрээр “нэр төрөө сэргээлгэх”-ээр хуулийн байгууллагад хандсан байна. Ингээд хуулийн байгууллага тус улс төрчийн гомдлыг шалгаад “гомдол гаргагч нь ДОХ-ын халдваргүй, тэр биш” гэдгийг нь тогтоосон байна. Харин тус шалгалтын үеэр ДОХ-ын халдвар авсан жинхэнэ улс төрчийг олж тогтоосон гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна.

-ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШАЛГАЛТЫН ЯВЦАД ДОХ-ЫН ХАЛДВАР АВСАН
УЛС ТӨРЧИЙГ ОЛЖ ТОГТООСОН Ч, НУУЦАЛЖ БАЙНА-

Тухайн улс төрчийн “эрүүл мэнд”-ийн талаарх мэдээллийг манай хуулийн байгууллагаас албан ёсоор зарлах нь хуулийн хувьд хориотой юм. Учир нь “Хувь хүний нууцын тухай хууль”-нд эрүүл мэндийн нууц нь хувь хүний нууцад хамаардаг байна. Ямартай ч одоогийн парламент /2016-2020 он/-д сууж байгаа УИХ-ын нэгэн гишүүн хуулийн байгууллагын шалгалтаар ДОХ-ын халдвар авсан гэдэг нь тогтоогдсон гэх албан бус мэдээлэл байна. Мөн зарим эх сурвалжууд “энэхүү улс төрч нь УИХ, Засгийн газрын гишүүн”-ний давхар албан тушаал хашдаг эрхэм байж болзошгүй гэж мэдээлж байна.

Ямартай ч тэрээр өдөрт 200 орчим ам.долларын өртөгтэй дархлаа дэмжих эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тус мэдээллийг зохих төр, хуулийн байгууллагууд ихээхэн нууцалж байгаа гэх албан бус мэдээлэл ч байна.

Манай улсад мөрдөгдөж байгаа “Хувь хүний нууцын тухай” хуулиар “иргэний эрүүл мэндийн асуудлыг олон нийтэд мэдээлэх нь” хориотой тул хэн гэдэг улс төрч ДОХ-ын халдвартай гэдэг албан ёсны мэдээлэл хуулийн болон төрийн бусад байгууллагуудаас олон нийтэд мэдээлэгдэхгүй нь бололтой.

-ДОХ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ-

Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирусээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин бөгөөд мөн бусад зүйлийн амьтдад үүнтэй төстэй вирусүүд байна. Энэ өвчний төгсгөлийн шат нь тухайн хүнийг аливаа халдвар болон халдварын өвчний эсрэг хамгаалах чадваргүй болгодог. ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирусийн хөгжлийг саармагжуулах л төдий байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ байхгүй байна. Эх сурвалж Wikipedia.org https://isee.mn/n/7711

Related Articles

Back to top button
error: Content is protected !!