Uncategorized

Ц.Цэрэнпунцаг: 3 сая хүн 10-хан мянган төгрөг өгөхөд л Богд Зонховаг барьчихна

Богд Зонхова төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг энэ сэдвээр хэвлэлд байр сууриа илэрхийлэхээс цааргалдаг. Харин өнөөдөр Zarig.mn сайтад лайв тодруулга өгөхдөө тус төслийг хандиваар барьж байсан гэж онцолсон байна.Харин ямар хандив гэдгийг мэдэхгүй гэлээ. Түүнчлэн “Энэ төсөл эдийн засагт үр өгөөжтэй. Агаарын бохирдол ч эерэг нөлөөтэй. 7-8 жилийн дотор өртгөө нөхчих төсөл юм билээ. 32 тэрбум төгрөгийг 3 сая хүндээ хуваавал Нэг хүний 10 мянган төгрөг л болно. 10 мянган төгрөгөөр өнөөдөр та юу хийх вэ. Зарим гайгүй рестораны хоол 30, 40 мянган төгрөг байгаа биз дээ. Засгийн газар хангалттай л халамж өгч байна шүү дээ” гэлээ.Ард түмний элч төлөөлөгч болж, сонгогдсон, төсвийн мөнгийг захиран зарцуулагч хүн ийм тайлбар хэлж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!