Uncategorized

Үхрийн элгэнд элгийг хамгаалах, эсийг хоргүйжүүлэх үйлдэлтэй хүчтэй антиоксидант “глютатион” ихээр агуулагддаг. Мөн витамин с агууламж өндөр байдаг!! ЦАСАН ЦАГААН…

“ЦАСАН ЦАГААН БА ҮХРИЙН ЭЛЭГ”
Хүүхнүүдийн дунд “Цасан цагаан” нэрээр хэрэглэгдэх болсон Солонгос улсаас орж ирдэг дусал тарилга байдаг. Элэгний үйл ажиллагааг дэмжих арьсыг цайруулах нөлөөтэй болохоор нь хүүхнүүд ихээр хэрэглэдэг билээ. Үр дүнгээ ч өгдөг учир нь витамин С өндөр агууламжтай тарилга бас глютатион гэх хүчтэй антиоксидантын найрлага байдагт оршино. Тэгвэл шаардлагагүй тохиолдолд элдэв дусал тарилга хэрэглэхээс зайлсхийхийг эмч нар зөвлөдөг. Гэхдээ хүнсээр “Цасан цагаан” -нд агуулагдах найрлагатай шим тэжээлийг авах боломжтой юм. Энэ бол үхрийн элэг.
Үхрийн элгэнд элгийг хамгаалах, эсийг хоргүйжүүлэх үйлдэлтэй хүчтэй антиоксидант “глютатион” ихээр агуулагддаг. Мөн витамин с агууламж өндөр байдаг. Үүний илрэл нь үхрийн элэг идсэний дараа шээс тод шар өнгөтэй гардаг нь хүнсээр авсан илүүдэл витамин с шээсээр гадагшилж байгаагын илрэл билээ. Иймд өдөр тутамдаа үхрийн элэг хэрэглэж байвал эс хоргүйжих, арьс өнгө орох мөн тэжээлийн эх үүсвэр глюкозоо бүрэн нөхөх боломжтой юмаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!