Uncategorized

Таван Толгойн Б.Ганхуяг 2 Сайд,19 УИХ-ийн гүшүүний нэрийг байцаалтын үеэр нүүрсний хулгайчаар нэрлэсэн байна

ЭТТ ХК-ийн Б.Ганхуяг дээр УИХ-ын гишүүд, хуулийнхан, сайд, дарга нар бүгд очоод 100, 200, 500 мянгын гэрээ зураад өгөөч гээд

?Таван Толгойн Б.Ганхуяг 2 Сайд,19 УИХГ-ний нэр байцаалтанд нүүрсний хулгайчаар нэрлэсэн байна.
2 Сайд 19 ГИШҮҮН
ТЭД ХЭН БЭ⁉️ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.

Тэрээр “УИХ-ын гишүүн Т.Доржханд 6.4 сая тонн нүүрс хулгайгаар гарсан, өртөг нь 6.5 тэрбум доллар гэж хэлсэн. 6.4 сая тонныг 1000-аар үржүүлж байж 6.5 тэрбум доллар болно. Гэтэл 1000 долларын үнэтэй нүүрс гэж хаана байсан юм. Эрх баригчидтай нэгдээд өндөр тоо тавиад, араас нь эрх баригч нар 40 их наяд, 400 их наяд гээд ямар ч хамаагүй тоо яриад хулгайг замхруулах талдаа орж байна. 6.5 сая тонн нүүрсийг 64 мянган машин зөөж байж хилээр гаргана. Тэнд ажиллаж байгаа 9000 жолоочийг бүгдийг нь хулгайч гэж гүтгэх юм байна. Нүүрсний хулгайн ард эрх баригчид гурван зүйлийг нууж үлдэх гэж байна.
Нэгд, тээврийн хулгай. Цагаанхаднаас Ганцмод хүртэл хамгийн оргил үедээ 250 доллараар тээвэр хийсэн. Үүний 125 долларыг БНХАУ-ын компаниуд, 125 долларыг нь эрх баригчид олон хэлбэрээр авлига болгож өөртөө авсан. Энэ жилийн тээврийн зардлын зөрүү гэхэд долоо их наяд гарсан. Энэ талаар Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд Сангийн сайдаас асуусан ч хариулаагүй. Хоёрт, оффтейк хулгай. Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайтын гэрээ, Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээ, Тамсагийн нефтийн хоолойн гэрээ. Энэ гэрээнүүд бүгд үнийн дүнгээсээ хоёр дахин их байна. Ганц жишээ хэлэхэд, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг “Голомтын” Д.Баясгалан хоёр сая доллараар бариад 4.5 сая төгрөгийн оффтейк гэрээ байгуулсан. Дээрээс нь нүүрсээ 60 доллараар аваад үнэтэй болгож зарсан. Ямар их шунал вэ. Үүнийг зогсоо, төмөр замын өртгийг шалга. Чадахгүй шүү дээ, та нар.

Гуравт, ЭТТ ХК-ийн Б.Ганхуяг дээр УИХ-ын гишүүд, хуулийнхан, сайд, дарга нар бүгд очоод 100, 200, 500 мянгын гэрээ зураад өгөөч гэдэг. Нөгөөх нь яах гэж байгаа юм гэж асуухаар дундаас нь 2-5 доллар авмаар байна гэж ярьдаг. Ийм л юм хийдэг. 2017 оноос хойш 100 сая тонн нүүрс гарсан байна. Багаар бодоход 400 сая долларын асуудал яригдана. Тийм учраас Б.Ганхуяг чинь пээдийсэн хэвээрээ байна.

Ийм гурван хулгайн асуудлыг ганцаараа мэдэж байгаа хүн бол Б.Ганхуяг. Энэ бүх нэрсийг зарлавал ялыг багасгах талаар санаачилга гаргана. Хэлэхгүй бол чи удахгүй ээ. Та нар ялыг нь багасгаж байгаад тохиролцож магадгүй. 2024 онд Ардчилсан нам ялна аа. Тэр үед ясыг нь янгинуулж байгаад нэг талд нь гаргана. Манай нам БНХАУ-ын Коммунист намтай хамтран ажилладаг. Бид энэ талаар мэдээллийг авч чадна” гэлээ.

АТГ-аас ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорьсон байна. Өнөөдөр үүрээр цагдан хорих ажиллагаа явагджээ.
Нүүрсний хулгайн гэх асуудлыг анх хөндөж тавьсан 2022.10.26-ны өдөр ЭТТ ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Энэ өдрийнхөө орой тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн тамга, гарын үсэг зурах эрхийг БЭТ болох Сангийн яамны ТНБД Ж.Ганбатад шилжүүлсэн байдаг.
Энэ өдөр мөн АТГ-аас ЭТТ ХК-ийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн тухай мэдээлсэн юм.
Ташрамд, төв талбайд өрнөсөн иргэдийн жагсаалыг ЭТТ ХК-ийн удирдлагуудаас зориуд турхирсан гэж Ерөнхий сайд мэдэгдээд байгаа билээ.
Г.САНСАРМАА Сайн байцгаана уу. Сүүлийн өдрүүдэд надруу чиглэгдсэн ГҮТГЭЛЭГ-т захиалга хэрээс хэтэрлээ.
2022 оны 12.04-ны жагсаалыг надтай холбож байгаад эгдүүцэж байна. Нэр холбоод байгаа Тэр залууг танихгүй, амьдралдаа харж ч байгаагүй тул түүнтэй холбох шаардлага байхгүй. Ер нь жагсаалаар асуудал шийддэг үе дууссан гэдгийг зохион байгуулагч нарт дуулгачихья.
Мөн Миний бие болон ЭТТ ХК нь иргэдийн дунд яригдаад байгаа Нүүрсний хулгай гэх нүүрсний тээвэр, хил, гааль, хяналт, зөрүү мөнгөн дүнтэй холбоо бүхий ямар ч асуудалтай холбоогүй, хамаатуулах ч боломжгүйг албан ёсоор, хариуцлагатайгаар МЭДЭГДЭЖ байна. Учир нь ЭТТ ХК нь нүүрс олборлогч компани болохоос тээвэр, хил, гааль, үнэ тогтоодог байгууллага биш болно. Мөн ЭТТ ХК-д ямар ч хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэл байхгүй, бүртгэгдээгүй бөгөөд Олон улсын зээлжих эрх авч, аудит хийлгэснээс гадна дотоодын бүх шатны хяналтын байгууллагуудын (ҮАГ, МХЕГ, ТЕГ, АТГ, ТЕГ, ГЕГ, ЦЕГ, СЯ, ТӨХ, ТӨБЗГ, СЗХ, ТХААГ) байнгийн хяналт буюу жилийн 5-7 сарын хугацааны хяналт, шалгалт хийгдэж, зөрчилгүй нь тогтоогдож байсан. ЭТТ ХК ил тод, нээлттэй болж, ашиг орлого нэмэгдэж, иргэдэд ногдол ашиг өгч, нийгмийн хариуцлагаар Ковидын эсрэг хувь нэмэр оруулж, Үндэсний хэмжээний том бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлж, эрчимжүүлж ирсэн төдийгүй гадаад дахь нэр хүнд сайжирч, хөрөнгө оруулагчдын сонирхолыг татсан Дэлхийд өрсөлдөх Монгол мега төсөл ЭТТ болж танигдсаныг бүгд мэднэ.
Монголчууд биднийг байнгийн хэрүүлтэй байлгаж, хардлага, хов живэнд живүүлж, хөгжүүлэхгүй байх, хийснийг нь үгүйсгэх сонирхолтой этгээдүүд олширч байгаад харамсаж байна. Харин ч Монголын хөгжил дэлхийн хөгжлөөс хоцорсоныг гүйцээж, Аж үйлдвэржсэн, иргэд нь баян улс болгох гарц бол Үндэсний бүтээн байгуулалт, эв нэгдэл, гадаад дахь нэр хүнд, хамтын зүтгэл тул үүнийг эвдэхгүй байх нь бидний хойч ирээдүйд тустай. Б.Ганхуяг.
2022 оны 12-р сарын 03. Эрдэнэт хот

Related Articles

Back to top button
error: Content is protected !!