Uncategorized

Дугархүү эмч эмэгтэйчүүдийнхээ Дурын цэгийн талаарх мэдээлэлдээ уучлалт гуйж нэгэн ноцтой мэдэгдэлийг хийлээ

Өчигдөр гар хангалгын нэвтрүүлэг дээрээ сөрөг тал дээр ийм үр дагавар гарч болзошгүй гэсэн санааг хэлсэн болохоос бүх эмэгтэйчүүдийнхээ хэлбэр хэмжээг зөвхөн үүнтэй холбоотой гэж яриагүй шүү.
Эм бэлэг эрхтний бүтцийн онцлог төрөлх хэлбэр нь өөр өөр байлгүй яах вэ?
Бүсгүйчүүддээ буруу сэтгэгдэлд төрүүлсэнд Өнөөдөр монголд надаас том дайсан надаас том асуудал байхгүй болсон байна. Миний бие Сүүлийн 10 жилд тасралтгүй #Нийгмийн_эрүүл_мэндийн_боловсрол олгох чиглэлээр 700 гаруй эрүүл мэндийн нэвтрүүлэгийг өөрийн хүсэл мөрөөдлөөр хэн нэгнээс тусламж авахгүйгээр хүргэж ирсэн. Яагаад гэвэл:#Монгол_улс_дэлхийд#Элэгний хорт хавдар 1-рт#Ходоодны хавдарын нас баралт 1-рт#Умайн хүзүүний хавдар 3-рт#Улаан хоолойн хавдар 3-рт#Ази тивд таргалалтаар 1-рт#Сүреэгийн халдвар 1-рт#Тэмбүү 1рт #Зүрх судасны өвчнөөр 1 жилд 5000 гаруй хүн нас барж #Сахар өвчний тоо 100 мянга давсан.Энэ олон жил #Өвдсөн_хойно нь эмчлэх, эмнэлэг, тоног төхөөрөмж, эмч нарыг бэлтгэсэн ч энэ бүх өвчлөл буурахгүй байгаагийн цаад шалтгаан нь ард түмэнд #Өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл аль ч шатандаа хомсдолтой байгаа юм. Тийм ч учираас аль чадахаараа Ай Ёо Доктор нэвтрүүлгээрээ дамжуулан энэ өндөр статистикийг бууруулах гэж зорьсон билээ.
Эмч нар Эмя надрууд дайрах биш хамтраад энэ бүх өвчнийг бусдад ойлгуулах ЭМБ олгох ажлыг эрчимжүүлвэл Монголчууд маань урт наслах амархан шүү.
Намайг монголоосоо явсан гэж хуурамч акаунтаар мэдээлэл тавьсан байна лээ. Би монголоосоо явахгүй! Явах хүмүүс нь тэр нүүрсний хулгайчид чинь байх !
Үргэлжлүүлэн эрүүл мэндийн боловсролыг Төр болон нийгмийн Бүх шатанд хүргэх болно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!