Uncategorized

МОНГОЛ ЭХНЭРТЭЙ ХЯТАДУУД ГАЗРЫН ХУУЛЬ БАТЛАГДАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА!!! Газрын хуулийг эсэргүүцэж байвал

МОНГОЛ ЭХНЭРТЭЙ #ХЯТАДУУД ГАЗРЫН ХУУЛЬ БАТЛАГДАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА
Манайхан энэ царайг санаж байгаа байх. Энэ хүн бол УИХ-ын гишүүн асан Алтангэрэл гэдэг хүнийг Дорнод аймагт нутагтаа очоод явж байхад нь жийпээр гүйцэн ирж “миний газар дээр явлаа” гэж загнаж байсан хятад эр. Монгол эхнэрийнхээ нэр дээр том газартай гэж нутгийн хүмүүс ярьдаг. Монголчууд энэ хятад УИХ-ын гишүүн байсан хүнийг загнаж, монгол газар шорооноос нь хөөж байсан бичлэгийг хараад, жирийн хүмүүс бол бүр дээрлэхүүлэх юм байна гэж шуугиж байв. Тэгвэл одоо байдал өөрчлөгдөж, улам хүндрэх гэж байна.
Хятадаас тусламж авъя гэсэн хошин жүжигчний турхиралтад автаж байх хооронд Газрын ерөнхий хууль гэгч төсөл УИХ-ын хэлэлцүүлгээр орж байна. Энэ ямар аюултай хууль болохыг Sh Gansukh гэдэг аккаунттай иргэн ингэж бичжээ:
Үндэсний аюулгүй байдалд шууд харшилж буй заалтуудыг дотор нь 3 ангилахаар байна.
А. ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭРИЙН ДООР ДАРААХ ГАЗРЫГ ОЛГОХООР ХУУЛЬЧИЛЖЭЭ.
16.1.11. олон улсын болон үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар;
16.1.12. цөмийн төхөөрөмж барих, ашиглах зориулалтаар олгох газар;
16.1.13. аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар.
Тайлбар: Нэрнээс бүх зүйл ил тодорхой байгаа учраас дараах заалтуудад тайлбар хийх нь илүүц биз.
Б. ГАДААДЫН ИРГЭН, ХАРЪЯАЛАЛГҮЙ ХҮНД ГАЗАР АШИГЛУУЛАХ ЗАМААР
73 дугаар зүйл. Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газар ашиглуулах
73.1. Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд амины орон сууцны байшин, гэр, сууц барих зориулалтаар 0.05 га-аас илүүгүй газрыг гэрээгээр үнэтэй ашиглуулж болно.
73.2. Энэ хуулийн 73.1-д заасан газар ашиглуулах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулах бөгөөд гэрээний хугацааг гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгаж болно.
Тайлбар: Гадаадын иргэдэд 5 жилийн хугацаагаар газар ашиглуулдаг болж байна. Хугацаа нь дуусахлээр дахин 5 жилээр сунгаад яваад байж болно гэнэ. Энд нэг удаа сунгана гэсэн юм алга. Тэгэхлээр хэдэн удаа ч сунгаж болно гэж ойлгогдохоор байна.
В. ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НЭГДСЭН БҮРТГЭЛД ОРУУЛАХ ЗАМААР ГАДНЫХАНД ГАЗРЫН ЭЗЭН БОЛОХ БОЛОМЖ ОЛГОХ УЛМААР “ХЯТАД ХОРООЛОЛ” МЭТИЙН ГАДААД ЭЗЭДТЭЙ ХОРООЛЛУУД ҮҮСЭХ
5.1.6. газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх
4.1.5. “дундын мэдлийн газрын эрх” гэж хоёр, түүнээс дээш өмчлөгчтэй орон сууц, барилга байгууламжийн доорх болон орчны газрыг дундаа хэсгээр ашиглахаар өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ.
“58.8-д байгаа “ Дундын мэдлийн газрын эрх нь барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн салшгүй хэсэг бөгөөд дангаараа худалдах, худалдан авах, өв залгамжлах болон барьцааны зүйл болохгүй”
Тайлбар: Дээрх 3 заалт бол хоорондоо нягт холбоотой заалтууд юм. Өмнө нь Газрын ерөнхий хуулийг эсэргүүцэж байна II пост дээр дэлгэрэнгүй тайлбарласан. Товчхондоо гэвэл байшингаа зарахад байшин дагаад газар нь минийхээ л гэдэг заалт. Гадныхан үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахад энэ заалт үйлчлэхгүй гэж байгаа ч урт хугацаандаа энэ хамгаалалт нь үйлчилж чадахгүй. Гадаад улс орнуудад яг энэ зохицуулалтаар Хятад хорооллууд үүсдэг.
Дүгнэлт: Энэ гурван замаар олгогдсон газар нь ашиглах зориулалтаасаа хамааран нийгмийн амьдралд ч, байгаль орчинд ч хор хөнөөл учруулахаар байна. Газрын ерөнхий хууль төслөөрөө батлагдвал газар нутаг маань уул уурхайн там болох эрх зүй бүрдэхээр байна. Газар орноо тусгай хэрэгцээнд авч хамгаалдаг орон нутгийн эрх мэдлийг хумьж зөвхөн сум дундын отрын бүс байгуулах, хадлангийн талбайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах зохицуулалт бий болох гэж байна. Тодруулбал, бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах эрхгүй болох гэж байна. Түүнчлэн газрын асуудлаар орон нутгийн эрх мэдлийг нилээд хумьсан хуулийн төсөл болсон байна. Энэ төслөөр баталвал орон нутагт мал аж ахуй эрхэлж буй хүмүүст маш халтай хууль гарах нь ээ‼️

МАШ АЮУЛТАЙ ГАЗРЫН ХУУЛЬ БАТЛАГДАХ ГЭЖ БАЙГААГ Ц.ДАВААСҮРЭН АНХААРУУЛЛАА
За болох оо байлаа даа, монголчууд минь! Сая УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн лайв хийж, маш аюултай газрын хуулийн төсөл УИХ-аар орж батлагдах гэж байгааг ард түмэнд анхаарууллаа. Хэрэв энэ төсөл батлагдвал Монгол үндэстний оршин тогтнох үндэс болсон малын бэлчээр нутгийн асуудал ноцтой байдалд орох юм байна! Малчин хүн, монгол хүн бэлчээр нутгаа сахин хамгаалдаг эзэн нь байхаа больж, нэг муу “намчин” шууд мэддэг болох юм бол энэ улсын ирээдүй ямар болох вэ? Аймшигтай биш үү!
Ц.Даваасүрэн: Газрын ерөнхий хууль төслөөрөө батлагдвал газар нутаг маань уул уурхайн там болох эрх зүй бүрдэхээр байна. Газар орноо тусгай хэрэгцээнд авч хамгаалдаг орон нутгийн эрх мэдлийг хумьж зөвхөн сум дундын отрын бүс байгуулах, хадлангийн талбайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах зохицуулалт бий болох гэж байна. Тодруулбал, бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах эрхгүй болох гэж байна. Түүнчлэн газрын асуудлаар орон нутгийн эрх мэдлийг нилээд хумьсан хуулийн төсөл болсон байна. Энэ төслөөр баталвал орон нутагт мал аж ахуй эрхэлж буй хүмүүст маш халтай хууль гарах нь ээ.
Газрын хуулийн төслийн талаар Ц.Даваасүрэн гишүүн юу ярьсныг эндээс үзнэ үү: https://www.facebook.com/DavaasurenMP/videos/650163573481651

Related Articles

Back to top button
error: Content is protected !!