Uncategorized

Шүүдэрцэцэг: Нялх биетэй бүсгүй нөхөр насанд хүрээгүй охидтой араар тавиад бн гэхээр

Нялх биетэй бүсгүй нөхөр насанд хүрээгүй охидтой араар тавиад бн гэхээр чи гэрээ цэвэрлээч, гэр чинь ийм заваан байхад явалгүй яахав гэцгээх нь манай монголчууд нийтдээ хэр хоцрогдсон, алив асуудлын гол утгыг ойлгодоггүй, юуг чухалчилдаг нь харагдаад байх юм.
Дэндүү гунигтай!
Хамт амьдардаг орон гэр нь юм бол нөхөр бас гэр орноо цэвэрлэх үүрэгтэй шүү та минь! Өөрийнхөө үр хүүхдийг арчилж асрах нь ч бас аавын үүрэг! Гэр орон юу юм? Зочид буудал юм уу? Хаа нэг орж гарах гадны хүн амьтанд гоё цэвэрхэн харагдах ёстой загварын байр юм уу?
Ер нь манай монголчууд гэр орноо цэвэрлэхдээ хүнд муухай харагдахгүй юм сан гэсэндээ үзүүлэн мэт байлгадаг атал босго даваад л орцондоо хогоо орхино. Орцонд, гадаа бөөлжинө, шүлс цэрээ хаяна.
Гэр хорооллын гудамж угаадас, хогондоо дарагдсан байдаг нь бүр утгагүй үнэлэмж! Тэр заваан гудамжаар явж нөгөө цэвэрхэн гэртээ ордгоо мэддэг л баймаар.
Ингэхэд, эмэгтэй хүн л ганцаараа гэр орон цэвэрлэх, хоол хийх, хир угаах, үр хүүхдээ асарч өсгөх ажлыг үүрэх гэж хүнтэй суудаг юм бол зүгээр ганц ганцаараа өөрсдийгөө аваад явсан нь дээр санагдчихлаа!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!