Uncategorized

Сэтгүүлч Б.Отгон: Нүүрсний хамгийн том хулгай нь Сү.Батболд, Ажнай Д.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Д.Сумъябазар гээд ил цагаан байхад үхсэндээ жинхэнэ хулгайч хайгаад жүжиглээд байгаа юм бэ?

Нүүрсний жинхэнэ хулгайчийн нэг нь Д.Сумъябазар шүү дээ!!!

Жинхэнэ хулгайчийн эрэлд мордоод буй нүүрсний хулгайг чинь жирийн хүмүүс хүрздээд,хормойлоод хил давуулчихдаггүй юм аа. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд УИХ, Засгийн газрын тогтоолоор хуйвалдаж, хулгайлдаг юм. Хулгайч нар чинь өнөөдөр бүгд төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж байна. УИХ-ын гишүүн, хотын дарга магадгүй 3 өндөрлөг…. Нүүрс хэрхэн хулгайлдагийг өнөөдрийн хотын дарга Д.Сумьяабазар Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойд хэрхэн гар дүрсэн ганцхан жишээн дээр тайлбарлая. 2019 оны наадмаар биднийг морь, бөх гээд наргиж байх хооронд буюу 2019.07.09-ны өдөрУ.Хүрэлсүхийн Засгийн газар 296-р тогтоол гаргажээ. Уг тогтоолд :- “Эрдэнэс Тавантолгой “ компаний дэргэд шинээр охин компани байгуулах- Шинээр байгуулагдах охин компанид Тавантолгойн ордын MV-011943 тоот Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Цанхийн зүүн хэсгийг шилжүүлэх- Охин компаний хувьцааны 30 хүртэлх хувийг гадаадын хөрөнгийн биржээр / IPO /арилжаалах тухай заажээ
Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” компаний охин компаниар “Эрдэнэс Тавантолгой Майнинг” гэх компанийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Х.Наранхүүг томилжээ.“ Эрдэнэс Тавантолгой майнинг” нь охин компани боловч “Эрдэнэс таван толгой” компаний бүтээгдэхүүн экспортлохоос өгсүүлээд бүх эрхийг шилжүүлэн авахаар заажээ. Шинээр байгуулсан охин компанид өгөх Зүүн цанхи бол Тавантолгойн өрөм нь буюу дээд зэргийн чанартай нүүрсийг хамгийн бага зардлаар олборлох хэсэг нь юм.Нэг ёсондоо Тавантолгойн хамгийн ашигтай хэсгийг нь охин компани байгуулж байгаад дээрэмдэх ажлыг Д. Сумьябазар гардан хийхдээ “Эрдэнэс таван толгой” компаний 30 хувийг эзэмшигч Монголын иргэдээс асуулгүйгээр, бүр нууж байгаад хийсэн юм. Энэ бол цэвэр НҮҮРСНИЙ ХУЛГАЙ. Харин ч Тавантолгойн ажилчид,Байгаль орчны хуульчдын холбоо шүүхэд өгч байж энэ хулгайг зогсоосон. Д.Сумъяабазар нүүрс хулгайлахад боомт нь хүрэлцэхгүй байгаа учраас Өмнөговийн урдуур Цагаан дэл уулаар шинэ боомт нээж байгаад хулгайгаа үргэлжлүүлэх гэнэ. Уг боомтын Монгол талын бүтээн байгуулалтыг хийх нэрээр төрсөн дүү Д.Сэржбүдээгийнхээ компаниар Хятадуудаас урьдчилгаа мөнгийг нь авсан. Ажлаа хийгээгүй. Дээрхи бүгд баримттай учир намайг гүтгэлээ гэж майлж чаддаггүй юм л даа.
Нүүрсний хамгийн том хулгай нь Сү.Батболд, Ажнай Д.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Д.Сумъябазар гээд ил цагаан байхад үхсэндээ жинхэнэ хулгайч хайгаад жүжиглээд байгаа юм бэ?Сэтгүүлч Б.Отгон 2022.12.16 Хур

Related Articles

Back to top button
error: Content is protected !!