Uncategorized

Б.Бямбабаяр: Н.Төмөрхуяг бид хоёулаа ядуу болохоор “онцгой”. Гэлээ гээд мөнгө хөөхгүй, хөөцөлдөхгүй. Сайхан нөхөрлөл тэгээд сайхан шүү дээ.

Тэртээд одсон нэгнээ бид намраар л их санадаг юм шиг. Гэхдээ одоо энд өгүүлэх түүнийг хол одсон болохоор намраар дурссангүй. Ерөөс л тэр амьд ахуйдаа намрын дууч шиг л санагддаг байсан. Нартай биш зэвэргэн тийм нэгэн өдрөөр “Насны намар”, “Намрын дурсамж”-тай нь хамт байдаг болохоор Н.Төмөрхуяг гуайг дурсаад байдаг ч байж магад. Түүнийг “санахаар” урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярыг зорилоо. Жаргасан, гуньсан олон, олон намрыг түүнтэй “үнэнээр” туулсан хүн бол яалт ч үгүй Б.Бямбабаяр мөнөөсөө мөн билээ.Н.Төмөрхуяг гуай нэгэнтээ “Ид мандаж байсан үед найз шиг олон зүйл байгаагүй. Одоо ч надад сайн муу олон найз бий. Тэднийг Б.Бямбабаяртай адилтгахын аргагүй. Б.Бямбабаяр бол надтай үнэхээрийн сайхан нөхөрлөсөн, залуучуудын захиан дээр гардаг шиг үерхэлдээ үнэнч байсан найз минь. Бид хоёр бол дэндүү гэмээр дэндүү дотно үерхэж яваа найзууд. Учирч ханьсаж, уулзаж явсан найз нөхөд дундаас надад хань болж үлдсэн нь Бямбабаяр бас Ц.Чинзориг, Ё.Сүхбаатар. Даанч тэр хоёр минь байхгүй болчихлоо. “Найз минь чи ийм сайхан юм ав даа” гээд найздаа аваад өгөх мөнгө байхгүй ч миний найз дэргэд минь л байдаг” хэмээж байсан билээ.-Н.Төмөрхуяг гуайн фэнүүд түүнийг намраар л дурсаж харагдах юм. Цөөнгүй дуу нь намартай холбоотой болохоор ч юм уу эсвэл энэ л цагт буцсантай нь холбоотой байж мэднэ. Таны хувьд түүнийг ер нь хэзээ хамгийн их санадаг вэ?-“Намрын дурсамж” дуу нь гарцаа байхгүй гоё дуу шүү дээ. Тийм учраас Н.Төмөрхуягийг намартай хамт төсөөлөх нь аргагүй. Үе үе их үгүйлнэ. Бурханд дэвшсэнийх нь жил тойрон их хүнд байдаг юм байна. Яагаад ингээд үгүйлээд байдаг юм бэ гэхээр тэр уянгалаг дуу хоолой, дууг хүний зүрхэнд хүргэж байгаа бүхэн нь үгүйлэгддэг юм. Шинэ уран бүтээл хийсний дараа Төмөрөө байсан ч болоосой гэж бодогдох үе маш их байдаг.-Шинэ уран бүтээл хийгээд та хамгийн түрүүнд түүнд л сонсгодог байсан уу?-Төмөрөөдөө л сонсгоно шүү дээ.
-Таны уран бүтээлд хэр шүүмжлэлтэй ханддаг байсан бэ?-Маш зарчимч. Жигтэйхэн зарчимч хандана. “Ингэх байсан, тэгэх байсан, тэгсэн бол” гэж байгаад л эхэлнэ. Хэлсэн бүхэн нь голтой шүү.-Аав, ээжийгээ алдсанаас илүү их санаж байгаагаа та хэлсэн байсан?
-Хүнд байдаг юм билээ. Найз гэдэг байнга цуг байж, зөвлөж, зөвлөлдөж байдаг хүн юм билээ. Тусдаа гарахаараа аав, ээждээ бид их цөөхөн очдог. Гэтэл найзтайгаа үргэлж хамт байгаад байхаар нэг усанд байгаа загас шиг болчихдог юм билээ.-Н.Төмөрхуяг гуайн талаар ярьж сэтгэлээ уудалъя гэж танд хэр олон хүн ханддаг вэ?
-Байлгүй яахав. Огтын танихгүй хүн хүртэл уран бүтээлийг нь асуугаад ирдэг юм.Б.Бямбабаяр: Н.Төмөрхуягийн дотны найз байсан нь миний амьдралын том гэрэл гэгээ
-Их эрт буцлаа даа гэж харамсдаг уу?-Арай л эрт буцсан даа. Сайхан байж байвал байхаар шүү дээ. Гэнэт л явчихсан. Нэг их удаан өвдөж зовоод байсан зүйл байхгүй байсан юм.-Та хоёр 1989 онд Багшийн сургуулийн урлаг зааланд танилцаж байсан гэсэн. Ханилчихаар ямар зан чанар түүнд байж, та хоёр ингэж олон жил үерхсэн бэ?
-“Амьдралаа би чамд хайртай”, “Санаанд илхэн хань” зэрэг дуунуудыг зохиосон хөгжмийн зохиолч Ё.Сүхбаатарынд Төмөрөө хэсэг байсан юм. Тийм учраас манай сургуулиар орж гардаг байж байгаад танилцаж байлаа. Бидний танилцсан түүх нь их гоё. Надад Р.Чойномын “Гунигийн дуу” гэж жигтэйхэн урт шүлгийг дуу болгуулахаар өгч бидний нөхөрлөл эхэлсэн юм.Манай хүн чинь тийм сайхан зантай хүн биш. Муухай ааштай, ёдор зантай гэж. Уриалгахан, инээж хөхөрсөн хүн бол огтоосоо биш. Хамгийн гол нь би түүний дуулах авьяасыг шүтэж явдаг. Ижилгүй хүн шүү дээ. Авьяас л биднийг холбож, энэ урт замыг туулсан байх.-Хамтран бүтээсэн уран бүтээл хэр олон байдаг вэ?-Хэд хэд бий. Албан ёсоор бичүүлсэн нь ховор байх. Хүмүүсийн сайн мэдэх нь алдарт Д.Лувсаншаравын шүлэг “Өр өвтгөх юм бүхнийг дуул” гэж дуу бий. Яалт ч үгүй Төмөрөөг бодож хийсэн дуу байгаа юм.-Б.Лхагвасүрэн гуай “Хүн чинь насны сүүлд л ийм юм боддог юм байна. Юу чаддагаа, юугаараа нөхөртөө гийгүүллээ гэж бодож байна” гэж ярилцлагадаа хэлж байсан юм. Үүнтэй адил та найздаа илүү олон бүтээл хийж өгөхгүй минь яав даа гэж харамсдаг уу?-Залуу байхад тийм тууштай бодол огт байхгүй. Бид хоёр нэгнээ тэгж их “системтэй” бэлтгэж, дэмнэж, хөгжүүлж байсан түүх ч байхгүй. Хүний сайхан нөхөрлөлөөр л нөхөрлөсөн хүмүүс юм.-Таны уран бүтээлүүдээс алинд нь хайртай байв?-“Эрхлэхийн заяатай хорвоо”, “Орхон түшээ мөрөн”, “Эзэн заяа”, “Газрын цэнхэр нүдэн” зэрэг концертын дуунуудыг минь их хайрлана. Бид хоёр ер нь бусад уран бүтээлчдийнхээ бүтээлийн тухай их ярина. Ололттой, ололтгүйгээс нь эхлээд их ярилцдаг байлаа. Ололттой талыг олзолно, суралцана. Үүн дээр л бид их санаа оноо нийлнэ дээ.-Таны хувьд түүний дуунуудаас ямар дууг нь дуулах дуртай вэ?-Бүх дууг нь. Тэр нь тийм гэх юм байхгүй. Олонд таниулж чадаагүй дуунууд нь хүртэл одоо хүртэл чихэнд “байна” шүү дээ. “Миний алдрай хаана явна” зэрэг их гоё дуунууд зөндөө байна.-Нийлэхээрээ ямар дуу дуулдаг байв?
-Ардын дуу, эстрад дуу ёстой бүх дууг дуулна. Хүмүүсээс их өөрөөр дуулдаг байлаа.-Дуулсан дуу бүр нь яалт ч үгүй хүний зүрхэнд хүрдэг. Яагаад ингэж хүрээд байдаг юм бол гэж та бодож байсан уу?-Яагаад хүрдэг юм бол гэж бодох хэрэггүй. Хүргээд байсан байхгүй юу. Н.Төмөрхуягийн дуулах дэг гэж хаана ч, хэнд ч байхгүй зүйл байна л даа. -Н.Төмөрхуяг гуай шиг дуучин төрөх болов уу?-Хэцүү шүү дээ. Яаж байхав, байхгүй шүү дээ.-Та хоёрын залуу насанд алдаа, оноо, аль аль нь байсан. Залуу насандаа арай л танхи байж дээ гэж танд харамсах үе байдаг уу?-Явах ёстой замаараа яваад ирсэн л гэж боддог юм.-“Бусдынхаас бидний үерхэл үүгээрээ л онцгой байж дээ” гэж та юун дээр бардамнах вэ?-Бид хоёулаа ядуу болохоор “онцгой”. Гэлээ гээд мөнгө хөөхгүй, хөөцөлдөхгүй. Сайхан нөхөрлөл тэгээд сайхан шүү дээ.
-Эрчүүдийн нөхөрлөл юун дээр тогтож, юун дээр үнэн байх ёстой юм бэ?-Нэгнээ ойлгосон, мэдэрсэн бол өөр зүйл хэрэггүй дээ. Н.Төмөрхуягтай нөхөрлөж, дотны найз явсан байсан нь миний амьдралын том гэрэл гэгээ. Одооны залуучуудын ярьж байгаа яриа, нэгэндээ хандаж байгаа хандлага нь ерөөсөө л нэг тийм ашиг сонирхол. Тийм л талын найзууд. Нэгнийх нь бие өвдөхөд эргээд очих эсэх нь эргэлзээтэй л харагдах юм.-Та түүнтэй нөхөрлөснөөр уран бүтээлд тань нөлөөлсөн нөлөөлөл гэж байгаа байх. Үүнийг та юу гэж хардаг вэ?-Байлгүй яахав. Төмөрөө зөвхөн миний уран бүтээлд нөлөө үзүүлээгүй. Монголын дууны урлагт өөр түвшин тогтоосон. Энэ түвшинд очно гэдэг маш хэцүү гэж боддог юм.Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Related Articles

Back to top button
error: Content is protected !!