Uncategorized

Ш.Раднаасэд 500 гаруй хүний нэрсийг зарлана!! гэж байсанаараа 2 акулын нэрийг ил болгоод байна

Нүүрсний хулгайчдын нэгээр нэрлэгдсэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрсний "жинхэнэ" хулгайчдыг нэг нэгээр нь зарлаж эхэллээ. Тэрээр өчигдөр ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг "нүүрсний хулгайч" гэсэн бол өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазарыг шалгах ёстойг санууллаа! Мөн тэрээр авлигчидын бэлэн мөнгө нь гэрт нь багтахгүй, угааж дийлэхээ болиод алтан гулдмай болгож хадгалдаг болсон гэх ноцтой мэдээллийг онцоллоо!

Ш.Раднаасэд: 500 гаруй хүний нэрсийг зарлана!! Мөнгө нь гэрт багтахгүй алтан гулдмай болгож хадгалж байгаа хүмүүс бий Ш.Раднаасэд:  500 гаруй хүний нэрийг зарлана!! Мөнгө нь гэрт багтахгүй алтан гулдмай болгож хадгалж байгаа хүмүүс бий
Нүүрсний хулгайн хэрэгт нэр нь дурдагдсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрсний “жинхэнэ” хулгайчдыг нэг нэгээр нь зарлаж эхэллээ. Тэрээр өчигдөр ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг “нүүрсний хулгайч” гэсэн бол өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазарыг шалгах ёстойг санууллаа!

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өчигдөр/2022.12.15/ УИХ-ын чуулган дээр маш ноцтой мэдээлүүдийг хэлж, УЕП-ын орлогч М.Чинбатад хатуухан үгс дайсан. Тэрээр, нүүрсний жинхэнэ хулгайчдыг илрүүлж, зарлаж чадахгүй байж зөөлчилж таван гишүүний нэр хэлж байгаа бол эндүүрэл шүү гэдгийг сануулсан. Улмаар опптэйк гэрээтэй холбоотой “Голомт”-ын Д.Баясгалан, хотын дарга Д.Сумъяабазар нарыг яагаад шалгахгүй байгааг асуусан юм.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” дээр “онц байдал” тогтоох гэхэд Засгийн газрын 5-6 гишүүн эсэргүүцсэн. Тэд өөрсдийн хулгайгаа л нуусан гэдгийг дурдаад нэрсийг нь зарлахаа мэдэгдсэн.

УИХ дотор байгаа болон байхгүй 500 гаруй хүн гадуур бий. Хүний өөрийн намын эдгээр хүмүүсийн идсэн уусан тухай мэдээллүүдийг хүмүүс бидэнд өгч байна. Идэж уусныг нь зарлаад өгнө. Т анар харин олгтойхон ажиллаад, шалгаад өгөөрэй!

Авлигчидын бэлэн мөнгө нь гэрт нь багтахгүй, угааж дийлэхээ болиод алтан гулдмай болгож хадгалдаг болсон. Энэ худлаа биш шүү. Энэ бол хуулийнхны дунд яригдаж байгаа яриа. М.Чинбат аа! Чи үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Та нар ийм хүмүүсээ гаргаж ир л дээ!

Хадгаламж зээлийн хоршоод дээр хэний хэдэн төгрөг угаагдаж байгааг та нар бүгд мэдэж байгаа шүү дээ. Яагаад цөөхөн хүний учрыг олж дийлэхгүй байгаа юм бэ. Гудамжинд зогсож буй залуусаас 20 хүн оруулаад гаргахад л юм нь явна даа. Аргыг нь зааж өгөөд, учрыг нь мухарлаад явуулахад болно. Чинхүү сэтгэл байхгүй учраас та нар ийм байдалтай байгаа байхгүй юу. Одоо боль оо. Ингэж авлигатай тэмцэхгүй. Яг тэмцье гэж байгаа бол гудамжинд нүцгэлж буй ард иргэд шиг бүх юмаа тайлж хаяад бүгд шалдан үз. Нэг хэсэг нь хуулиар, албан тушаалаар өөрсдийгөө хамгаалуулсан, нэг хэсэг нь гудамжинд авлигатай тэмцэнэ гэж ярина гэж байхгүй. Төр оршъё гэж байгаа бол. Өнөөдөр бид үүнийг цэгцэлж авахгүй бол дахиад 20 жилийн дараа цусаар уйлаад ч энэ авлигачидтай тэмцэж чадахгүй. Баян, хоосны ялгаа чинь туйлдаа хүрнэ. Тэр цагт энэ улс Энэтхэг шиг кастын систем рүү өөрөө орно” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд нүүрсний хэрэгт УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан хамаатай, туслахууд нь баригдсан гэдэг мэдээллийг хийсэн бол өчигдөр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг шалгах ёстой гэх байр суурийг мөн илэрхийлээд байгаа юм. Үндсэндээ тэрээр хүний, өөрийн намынхнаас нэг нэгээр нь зарлаж байгаа бололтой. Ш.Раднаасэд: Жагсагчдыг ийм байдлаар хуурч болохгүй ээ‼️
Х.Нямбаатар: Ш.Раднаасэд гишүүнийг бухимдалтай байгааг маш сайн ойлгож байна‼️

“Жагсагчдаа дахиад хуурч байна. Хохирлоо төлчихвөл л ялаас чөлөөлөх гэнэ. Жагсагчид дахиад сайн жагсах хэрэгтэй” гэж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд сануулав. ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар тайлбар хийлээ.
Эрүүгийн хууль ба Нэмэлт өөрчлөлт
Ш.Раднаасэд: Бүлгийн хуралдаа хэлэх үгээ хэлээд намаасаа гаръя гэж бодож байна
М. Тэмүүлэн Улс төрЖагсагчдын тавьсан шаардлагын дагуу АТГ-аас өчигдөр /2022.12.14/ нэр бүхий 17 албан тушаалтны нэрийг зарласан. Тус 17 албан тушаалтныг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуягийн мэдүүлгээр зарласан бөгөөд тэдний тав нь УИХ-ын гишүүн байгаа юм. Тэдгээрийн нэг болох УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй ярилцлаа.В-ДАРГА НАРЫГ ДАГАЖ ДАЛДГАНАДАГГҮЙ ХЭДЭН ХҮНИЙГ Л ОРУУЛЖ ИРЖ ЖАГСААЛЫГ ДАРАХ ГЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ –
-АТГ-аас зарласан 17 албан тушаалтны дотор таны нэр дурдагдсан. Танд нүүрсний бизнес бий юу?
-Би гайхаж байна. Өчигдөр гэнэтийн зүйл боллоо. Дарга нартай уулзъя гэлээ. Бүлгээ хуралдуул гэж шаардсан. Хариу алга. Нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон УИХ-ын таван гишүүн сая АТГ-т очиж тамгын газрын даргатай нь уулзаад “Яг ямар хэрэгт холбогдуулан биднийг шалгаж байна вэ. Энэ талаар мэдмээр байна” гэж асуусан. Гэтэл “Та бүхнийг гэм буруутай гэж хэлээгүй шүү дээ” гэсэн хариултыг өгч байна.Жагсагчдыг намжаахын тулд биднийг золиос болгож байгаа юм биш үү. Намын дарга нарыг дагаж далжигнаж гүйдэггүй. “Таныг дэмжиж байна” гэж янз бүрийн худал зүйл бичиж хойно, урд нь гарч явдаггүй. Янз бүрийн бүлэг тойрогт нь орохгүйгээр мөрөөрөө хийх ёстой ажлаа хийгээд явдаг хэдэн хүн бий.
Сонгууль дөхсөн юм байна. 2020 оны сонгуулийн өмнө яг ингэж байсан. Намайг оймс, гуталны хэрэгт холбож, ЖДҮ-чин гэж хүртэл нэрлэж байсан. Чимээгүй яваад байхаар даруухан хүнийг дарлахад амархан гэж бодоод байгаа юм уу. Надад нүүрс тээвэр, нүүрс хуулалт, худалдан авах ажиллагаа, хамаарал бүхий компанийн аль нь ч байхгүй.
-Тендерт оролцож байсан уу?-Тендерт оролцох компани ч алга. Ер нь хэдэн хулгайч нараа авч үлдэхийн тулд золиос хийж байгаа үйлдэл юм байна. Шалгана гэвэл амархан л байна шүү дээ. Оффтейк гэрээгээ ил болгооч. Хятадын талаас асууна гэж юу яриад байгаа юм. Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэрээ манай хууль тогтоомжийн дагуу явах ёстой. Үнэхээр нүүрснээс 40-50 их наядыг “идчихсэн” юм бол шалгалтын ажлаа тэндээс эхлүүлээч. Хөрс хуулалтын компаниа шалгаач. Тээвэр хийдэг компаниудаа шалгаач. Хэний хамааралтай юм. Худалдан авалтаа мөн шалгах ёстой. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд бүгд саатуулагдсан. Тэднээс асуугаач. Үе, үеийн Уул, уурхайн сайд нараа шалгаач. Тавантолгойн ТУЗ-ийг томилдог ЗГХЭГ-ын дарга нараа шалгаач. Энэ мэт ажилд огт оролцоогүй хэдэн номхон хүн байгаа юм биш үү. Ер нь бүлгийн хуралд хэлэх үгээ хэнээс ч айхгүй хэлчихдэг хүмүүс байгаа юм биш үү. Одоо шалга, шалгахад амархан байна.

-БИ Б.ГАНХУЯГИЙН ЗҮСИЙГ МЭДЭХЭЭС УУЛЗАЖ Ч БАЙГААГҮЙ-

– “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн мэдүүлгээр дээрх 17 нэрсийг зарласан гэсэн шүү дээ?

-Намын шинэчлэлийн хороог ажиллуулж байхад нь би нэг уулзаж байсан. Зүс мэдэхээс уулзаж ярилцаж байгаагүй. Тэр хүнтэй утсаар яриад нэг ч зүйл гуйж байгаагүй. Т.Аюурсайханы туслах, зөвлөхүүд нь баригдсан байсан.

Тэд нарыгаа зарлаач. Д.Сумъяабазарын гэрээ ил болсон гэж байсан. Д.Сумъяабазараа шалгаач.Яагаад шалгахгүй байгаа юм. Оффтейк гэрээ байгуулсан Голомтын Баясгалангаа шалгаач. Ил болсон 8-9 гэрээгээ шалгаач.

-Та бүхний нэрийг зарласан нь 2024 оны сонгуулийн тойргоо суллаж байгаа үйлдэл гэх хардлага байна?-Тийм л юм байлгүй дээ. Удахгүй намаас хөөх байх. Танил зохиол шүү дээ. Манай бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Манай бүлэгт нүүрсний хулгайтай холбогдсон хүн байхгүй” гэсэн. Түүнийгээ нотлох гэж бид тавыг гаргаж ирж байна. Уур бухимдлыг дарахын тулд хэдэн хүнд хар самбар зүүлгэлээ. Ийм цэвдэг улс төр байж болохгүй шүү дээ. Хүний нэр төр, ар гэр, үр хүүхэд байна. Гүтгүүлж үнэхээр ханалаа.

Одоо энэ асуудалтай тэмцэнэ гэж бодож байна. Бид нарыг урьдаа барьчихаад хулгайчид нь ардаа үлдэх гээд байна шүү гэдгийг жагсагчдад хэлнэ. Жагсаалыг тараахын тулд нь хийж буй үйл ажиллагаа.

-Та МАН-ын бүлгийн гишүүн. Танай намын хэн, хэн гишүүн нүүрсний хэрэгт нэр холбогдсоныг гадарлаж байгаа байх. Нэрлэж болох уу?

-Хүний хөрөнгө орлогын мэдүүлэг жилд нэг тэрбум төгрөгөөр өсөөд байгаа нь ямар учиртай юм. Тийм бизнес Монголд байна уу. Хэн ч харсан ойлгомжтой.

-Одоо Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Энэ хуулийг өөрчилснөөр нүүрсний хулгайчид зохих ёсны шийтгэлээ хүлээж чадах уу?

-Хөөн хэлэлцэх хугацаа болон бусад асуудлыг гаргаж ярина гэж бодож байна. Яг үнэндээ ажлын хэсгийг нь Х.Нямбаатар л ахалсан шүү дээ. Бүлгийн хуралд үгээ хэлээд намаас нь ч хамаагүй гаръя. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулсан ч яахав. Эрүүгийн хууль буцаж үйлчлэхгүй. Энэ хэд чинь хэргээс мултрах аргаа бодчихсон л байгаа шүү дээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!