Uncategorized

Өнөрцэцэг: Алдаа гаргавал нийлээд дэвсэлдэг, чанга зоддог…. Манай салбар алаантай л даа.

Надад заагаад зөвлөөд өгдөг хүн байсангүй, одоо ч ховор.
Харин алдаа гаргавал нийлээд дэвсэлдэг, чанга зоддог салбарын голдуу эгч нар байлаа, одоо ч бий, гэхдээ цөөрсөн харагддаг.
Гэхдээ тэд надад зааж, зөвлөх үүрэггүй бөгөөд албагүй. Тэдний шүүмжүүд яс махан дээр янгинатал цохиж байгаа мэт өвтгөдөг байсан, тэр нь хожим бодох нь ээ надад хэрэг болдог байжээ.
Гэхдээ бид нэгийнхээ алдаа дутагдлыг илт доромж байдлаар хэлж, нэгийгээ дүүжилдэгээ болих хэрэгтэй л гэж боддог. Ингэж хэлүүлэх нь маш хэцүү байдаг.
Манай салбар алаантай л даа. Бүгд л би мундаг гэж өөрсдийгөө үнэлдэг, энэ яахаараа ингэдэг юм, тэр яахаараа тэгдийнм, энэ одоо хэзээ ийм байсан юм гээд л нэг нэгийгээ огт хүлээн зөвшөөрдөггүй. За тэгээд монголчуудын нийтлэг зан. Ажил хийж байхад алдаа гарнаа. Уралдаад сошиалд бичихээсээ өмнө тухайн алдаа гаргасан нэгэнлүүгээ эвтэйхэнээр зөвлөчихдөг байвал ямар вэ манайхаан.
Энийг ингээд алдчихна, энийг ингээд гээд л албаар алдаа гаргадаг хүн гэвэл ховор шүү дээ. Алдаа санамсаргүй, буруу тооцсон, ташаа бодсон, хандлага буруугаас, бухимдсан уурласан гээд л олон зүйлээс улбаатай. Өөрсдөө хумс хуруугаа ч хөдөлгөхгүй байж, ажиллаад явж байгаа хэдийгээ дүгнээд л, үнэлээд л, шүүгээд сууцгаах юм.
Нэг нэгэндээ жаахан хайртай, ухаалаг, уужуу байхад болох юм шиг ээ?Миний хувьд алдсан мэргэжил нэгтрүүгээ постоор дайрахыг чухалчилдаггүй, тэдэнтэй ярилцахыг хичээдэг дээ ?
Тэднийг над шиг бодлогогүйгээс, хэт их эмоцитой байдлаасаа болж битгий олон алдаасай гэж чин сэтгэлээсээ санаа зовдог Хулгай нүүрлэлээ. Тар, огцор гэж бид авилгагчдыг үзэн яддаг. Гэхдээ энэ нь жижигхээн хугацаатай. Тэгс хийгээд мартчихдаг, цагаахан тэнэгдүү ард түмэн юм. Нүүрс гэж хэсэг шуурлаа. Нүүрсний жинхэнэ хулгайчид хөшигний ард үлдэж, ил гарсан нь хилийн цаана гарч, монголд үлдсэн нь торны цаанаас мултарлаа.Харин нүүрсний хулгайч нарын тэмцлийг эрчимжүүлсэн Цогтоогийн ойр хавийнханг зөрүүлээд хорилоо.
Хуулийн байгууллагынхан нүүрсний хулгайчдыг илчилхэд 50-хан байцаагчтай хүн хүчгүйгээ гайхаад байсан, гэтэл Цогтоогийн удам судар, данс тооцоо, хамаарал хаа байсан Украйн хүргэнтэйг ч олоод шалгаад эхэллээ.Үүний дагаад бидний сэтгэлзүй нээрэн Цогтоо одоо юу вэ, Цогтоо саяхан ийм байсан, хэзээ байр машин гээд л.Одоо наад байр машинтай бол баян олигархи гэдэг тэнэглэлээ хаяач. 20 жил тасралтгүй хөдөлмөрлөлөө хэнд ч нэг хөл дүүжлэх унаа, толгой хорогдох байр байна биздээ.Таны мөнгөөр сургалтын зээлийн сангаар гадаадад сургууль төгссөн, таны боломжийг хулгайлаад уурхай эзэмшиж алт ухсан хүний хүүхдийг боловсролтойг нь гайхаж огшино. Тэгснээ сураад явбал хоосон хоночих гээд, амьдралаа хөөсөн нэгнийгээ ад үзнэ. Боловсролгүйг нь гайхна.Бид авилгалтай тэмцэе өөрчлөе гэвэл өөрсдийгөө нэг өөрчилчихмөөр байгаа юм л даа!!!
Үнэнийг хэлсэн нь ад болоод, ухуулаад төхүүлээд элдвээр хэлүүлээд бүтэн нэртэй үлдэхгүй байхаар хэн цаашдаа дуугарах вэ дэ ер нь.
За тэгээд авахыг нь аваад, хаяхыг нь хаядаг байх гээд илүү үгэлдэг шүү, уучлаарай❤️?
Ганц нэг баримт хөөцөлдөөд явж байна, угийн жаахан онгироо хүн чинь яахавдээ Хөгжлийн банкны үр дүнг харчихаад цаашаа урам зориг аваад эрт босоод ирлээ☺️ Хураах Нүүрсний мэдээллийг тал талаас нь сонсоод явж байна.?378 000 тонн нүүрс алга болчихоод байна гээд байхад цагдаа нь яахаараа ч хэргийг нь хаадаг юм.?Орон нутгийн таван толгой нь Эрдэнэс таван толгойгоос мөргөцөгөөр нь нүүрсийг нь хулгайлаад оронд нь шороогоо овоолоод байхад ЭТТ нь яахаараа ч чимээгүй байдаг юм.?1200 төгрөгийн үнэтэй талхыг 25 000 төгрөгөөр шахаж байхад аудитын байгууллага яахаараа ч шалгадаггүй юм.?7 оффтейк гэрээний 5 нь яахаараа Голомтын Баясгалантай ч хийсэн байдаг юм.?Улс төрч 50 нүүрсний хулгайч байгаа гэсэн мөртлөө ямар шалгуураар ч 17-г нь түрүүлж зарладаг юм. Энэ улсад чинь эзэн байсан юм уу, энэ улсад чинь төр байгаа юм уу, талбай дээр гараад жагсмаар санагддаг шд. Эдгээр баримтуудыг хараад.Гэхдээ сэтгүүлчид бид жагсах гэхээсээ илүү зөв баримттай мэдээг та нартаа түгээх ёстой. Мэдээлэлтэй иргэд хүчтэй байдаг. Талбай дээр жагсаж буй иргэдээ хоёр гараа өргөөд дэмжиж байгаа шүү❤️?

Сэтгүүлчид төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл түгээхийг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Арслантай гинжнээс үнэмлэхүүдээ зүүж, хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх чөлөө олгохыг шаардав. Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэг тэргүүтэй сэтгүүлчид байр сууриа илэрхийлж, Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Ч.ЛОДОЙСАМБУУ: БИД ХҮНИЙ МУУ ҮЗЭХ ГЭЖ АЖИЛЛАДАГГҮЙСэтгүүлч Ч.Лодойсамбуу: Бид гишүүдийн байр суурийг сонсох шаардлага байгаа. Бид хүний мууг үзэх гэж ажилладаггүй. Олон нийт сонгосон гишүүд нь хаана юу хийгээд яваад байгааг, юу бодож, төлөвлөж байгааг мэдэхийг хүсэж байгаа. Хэлэх үүрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүд хүний эрх, би ярих шаардлагагүй гэж бодож байгаа бол уучлаарай. Ард түмнийг төлөөлж байж үүргээ сайн бодоорой. Өрөөнөөсөө гарч ирэхээс айдаг, сэтгүүлчид мэдээлэл өгдөггүй байдлаа боль оо.Н.ӨНӨРЦЭЦЭГ: ТӨРИЙН ОРДОН ШО.РОН БОЛСОН Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Өнөөдөр парламентын сэтгүүлчид нэгдээд УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газарт шаардлага хүргүүлж байна. Төрийн ордонд ажиллах сэтгүүлчдийн мөрдөх журам гэж байдаг. Тэр журам дахь хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн заалтуудыг эргэж хараач ээ гэж шаардлага хүргүүлж байна. Олон нийт хэвлэлээс их зүйл хүлээж, шаарддаг. Гэвч бид ажлаа хийгээгүйдээ биш, биднийг ажиллах боломжоор хангаж өгөхгүй хоёр жил болж байна. Өөрөөр хэлбэл, биднийг Төрийн ордонд оруулаад хоёр давхарт нь хоттой хонь шиг хашчихдаг. Сэтгүүлч ариун цэврийн өрөө орох гэхээр төрийн хамгаалалтын ажилтан дагаад явж байдаг. Цаашаа Төрийн ордон руу нэвтрэхдээ уулзах УИХ-ын гишүүнийхээ нэрийг хэлж ороод өөр гишүүнтэй уулзах боломжгүй байдаг. Үндсэндээ төрийн ордон шо.рон болсон. Иргэдийн мэдэх эрхийг огт хангагдахгүй байгаа. Бид цар тахлын нөхцөл байдлыг ойлгоод чимээгүй олон сар хүлээлээ. Одоо намрын чуулганаар их чухал асуудал яригдана. Тиймээс бид иргэдийн мэдэх эрхийн төлөө Төрийн ордонд чөлөөтэй нэвтэрмээр байна. Төрийн ордны хоёр давхарт таван сэтгүүлч явахаар коронавирус тарна гэх үндэслэлээр биднийг хашиж болохгүй. Өөрсдөө талбай дүүрэн хүн цуглуулж тоглолт хийдэг мөртлөө Төрийн ордонд сэтгүүлч нарын хөлийг хо.рьж байна. Бид дарга нарын захиалсан дууг дуулдаг утсан хүүхэлдэйнүүд биш. Бид олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй. Тиймээс эрх баригчдаас хэвлэлийн эрх чөлөөгөө нэхэж байна. Бид Төрийн ордон руу чөлөөтэй нэвтэрч, УИХ-ын гишүүд сайд нараас асуух асуултаа асуумаар байна. Эрх баригчид хоёр жил өөрсдийнхөө дууг л дууллаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!