Uncategorized

Халуун цуст Тулгыг сулла‼️‼️‼️ Ч.Мөнх-Эрдэнийг гуайг сулла‼️‼️‼️ Нүүрсдчээ шоронд хий ‼️‼️‼️

Анхаар !!!
Бид өнөөдөр энэ хүнийг хайчсын бол гэж бодсон яагаад ирэхгүй байгаа юм бол гэж бодсон чинь Тулга гэдэг энэ хүнийг 8 сарын 18-ны өдөр шоронд хорисон байна…
Бид хамтдаа гэм буруугүй хүмүүсээ цагаатгаад гаргаж авий хамтдаа нэгдье!!!

Дараагийн мэдээ Сэтгүүлч @Daariimaa Dulguun Dulguun өөс хуулав
ҮГ ҮЙЛДЭЛ…
Түмэн монголчууд таны гэгээн оюун мэлмийд сонордуулах агуулга надад байна. Булшлагдсан Үндэсний сэтгүүл зүйг төлөөлж ийн дуугарч байгааг эхэнд анхааралдаа авахыг хүсье.
Төр улсаараа гутаагдан харласан одоогийн монголчууд дунд цэвэр үндэстний төлөөлөл бус бохир цустны төлөөлөл нь Монголын заяаг барахыг хичээсээр 33 дахь жилийнхээ мөчлөгтэй тун удахгүй золгох гэж байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн хөгжлийнхөө 33-ны мөчлөгийн барцадыг оны өмнө гаргах нь ирэх жилийн том засал болж мэдэх хэдий ч өнгөрсөн өдрүүдэд болж буй үймээнтэй жагсаалын цаадад гео ашиг сонирхлын ямар дайн өдөөгдөж байна вэ гэдгийг хараалахгүй байгаа нь улсаараа ахуйнхаа боол болсныг гэрчилж буй. Монгол Улсад Монгол Улсын төр засгийн тогтолцоо ажиллаж чадаж байна уу?
Үндэстнийхээ ухамсраас татгалзсан түмэн ган зуд боллоо хэмээж нарыг зүхэж, ядуурлаа гэж газрыг сэндийчин, байгалийн тэнцвэрт оршихуйн үндэс болсон мөнх цэвдгийг хөдөлгөж, гай буртагийнхаа төлөө эр нөхрөө ялладаг харанхуйн замаар мөлхсөөр ийнхүү ардчилал эрийн цээнд хүрчээ. Монголгүй эрх чөлөө юунд хүргэдгийг үндэстнээрээ үзэж байна.
Аливаа улс орон аюулгүй, баталгаатай тусгаар тогтнол бүхий хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа бол эсрэгээрээ бусдыг устгах технологийг ч давхар хөгжүүлсээр ирсэн нь дэлхийн иргэншлийн түүхэнд бэлхнээ бичигдсэн нь буй. Угаас хүчтэй нь хүчгүйгээ намнаж эрх сүрээ бат оршоодог нь байгалийн хууль ч гэлээ энх тайван байлгах чин хүсэл Монгол үндэстний удамшилд бий.
Монголчуудын энх тайванч үзэл ухамсрыг халж, гагц хүний эрх, эрх чөлөөн дор үндэстэн оршин тогтнодог мэт мугуйд үзлийг хамжааргагүй хэвлэл мэдээллийн балгаар сурталдан таниулсны үр дүнд харалган ард олныг бий болгожээ. Өвлийн тэргүүн сард, идэр есын хүйтний өмнөхөн болж байгаа жагсаал цуглаан, залуусын дуу хоолой, шаардлагууд үнэхээр Монгол Улсын дуу хоолой байж чадаж байна уу? гэдэгт эргэцүүлэл хийе.
Энэ эргэцүүллийг бусад улсын үзлийн сууриас бус Монгол үндэстнийхээ монгол хэмээгч хөрс сууриас хамтдаа хийхийг үзэгч танаас хүсмээр байгаа юм.
Юун түрүүнд хууль эрх зүйт системийн чиг баримжаа болсон Үндсэн хуулиас эргэцүүллийнхээ задаргааг эхэлье.
1992 оны Үндсэн хуулиар
Монголын ард түмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
гэсэн нь бий. Нэн тэргүүнд улсынхаа тусгаар тогтнолыг зарласныг саяын тунхагаас харлаа. Тиймээс Үндсэн хуулийн тунхаг ёсоор бид Тусгаар тогтносон Монгол Улсын ард байж таарах нь. Гэвч тусгаар тогтносон улс гэж ямар улсыг хэлэх вэ? гэдгийг эргэцүүлье.Хамгийн энгийн хариулт нь тусгаар тогтносон улс гэдэг бол тусгаар тогтнолын бодлогыг хэрэгжүүлдэг байх ёстой болно. Тусгаар тогтнолыг эрх мэдлийн ямар субъект нь хамгаалж, ард түмэн нь хэрхэн тээж амьдрах вэ гэдгийг тунгаах уг нь тийм ч хүнд бодлого биш. Хуулиар задалсныг хэлвэл Тусгаар тогтнол нь Үндэсний аюулгүй байдлын баталгаа болж байгаа юм. Харин үндэсний аюулгүй байдалд Монгол Улсын язгуур ашиг сонирхлууд багтаж, уг язгуур ашиг сонирхолд тусгаар тогтнол маань багтаж байна.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
1.1.3. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэгдмэл байдлыг хамгаалан бататгах нь үндэсний аюулгүй байдлыг хангах анхдагч нөхцөл мөн. гэжээ. Эндээс тусгаар тогтнол бол аливаа улсын аюулгүй байдлын гол тулгуур гэдэг нь илэрхий уншигдана. Харамсалтай нь Монгол Улсын аюулгүй байдлаас ч үнэ цэнтэй ардчилсан үзэл санааны урхагаар Үндэсний аюулгүй байдлаар мэргэшсэн боловсон хүчний бодлогоо Монгол улс гээжээ. Үүнийг тодотгох бас нэгэн заалт ҮАБ-ын үзэл баримтлалд бичигдсэн байдаг.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
3.1.1.2. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна. Энэ хүрээнд олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Үндсэн хуультайгаа эн зэрэгцээд тунхагласан тусгаар тогтнолоо хагалган бутаргах үйлдлийг үндэсгүй үзэл санаа тээгчдээр хэрхэн гүйцэтгүүлсэн бэ гэдэг дүгнэлт бол ҮАБ-ын үзэл баримтлалын 3.1.1.2 дахь хэсгийн дээрх заалт юм. Энэ бол худлаа биш.
Ингээд • ГАЗАР НУТАГ• ХИЛ ХЯЗГААР• ЗАСАГЛАЛ• АРД ТҮМЭН
гэсэн дөрвөн хүчин зүйлээр баталгаажих учиртай тусгаар тогтнолын баталгаа засаглал талаасаа нурах эхлэл тавигдсан байдаг юм. Тогтолцооны амин сүнс болсон засаглалын бүхий л салаа мөчирт эх орончид гудамжинд хөөгдөж, гуйранч үзэл дээдлэгдэж иржээ. Өнөөдөр тэртээх 32 жилийн өмнөх засаглалын бүтэц огт өөрчлөгдсөнгүй. Улам гаарч байна. Ингээд 30 жилийн баримт, үйлдэл нэг бүрийг тоочвол үлгэр туульсын дайтай зузаан хуудас бичигдэх тул зөвхөн сүүлийн Засгийн газрын бүрэлдэхүүний хэмжээнд бид хаана хүрч явна вэ гэдгийг задалъя.Нэгэнт үндэсний аюулгүй байдлаар мэргэшсэн боловсон хүчний бодлогоо гээсэн хойно хэн дуртайд нь төрд зайдагнах эрх нээлттэй болж ирнэ. Хэдий тусгаар тогтнол бидний аюулгүй байдал хэмээн хуульчилсан боловч олон ургальч үзлээр бодлогын тураалд идэгдсэн улс төрөө тусгаар тогтнолыг хамгаалах үндсэн арга юмаа гээд заачихлээр олон толгойтой могойн үлгэр болно. Олон ургальч үзлийг тахиснаар өөрийн үзлээ гээж мартсан улс оронд тусгаар тогтнол байхгүйтэй адил. Тусгаар тогтнолоо хамгаалж мэдэхгүй улсад боолын заяа л бичигддэг гашуун түүхүүд бий. Нэг үгээр хэлбэл үндэсгүй дэрвэлзэж буй мөрөөдлийн мөчир бол одоогийн Засгийн газар юм.
Эндээс дээр өгүүлсэн газар нутаг, хил хязгаар, засаглал, ард түмэн гэсэн 4 хүчин зүйлийн нэг болох засаглалын тогтолцоо манайд нуран унажээ. Засаглал нь нурсан улсад тусгаар тогтнолыг хэн хамгаалах вэ? Асуултын нэг талд ард түмэн гэх өнцөг бий. Тэгвэл ард түмнийг нь хэрхэн золиосолж, тусгаар тогтнолоо хамгаалах эрхгүй, хүчгүй болгож байна вэ гэдгийг эргэцүүлье. Бүрэн эрх нь хэрэгжиж байгаа Засгийн газрын тэргүүн
2021.01.27-НД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙД БОЛОВ
2021.02.23-НД ЕРӨНХИЙ САЙД КОВИДЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТАД БҮХ НИЙТИЙГ УРИАЛЛАА
Ард түмний хямралын шалтгааныг Ерөнхий сайд жагсаалын дараа мэдэгдсэн үгэндээ хэлсэн нь бий. Түүний буруутгалд ковид хэмээгч вирус нэрлэгдэв. Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний тухай заалтуудад эхэнд нь амьд явах эрх бичигддэг. Ингэхдээ Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь насыг бусниулахыг хатуу хориглоно гэж тодруулсан байдаг юм.
Амьд явах эрх бол эрүүл мэндээ хамгаалуулахаас өөр ойлголт. Амьд явах эрх гагцхүү тухайн хүн төрлийг олж мэндэлсэн монгол хүн таны яс цусаар оломлогдсон ураг удмын тань мэдлийнх бас таных. Тэгвэл эрүүл мэндийг хамгаалж байгаа нэрийдлээр амьд явах эрхэнд тань халдах уриалгыг Засгийн газар ийнхүү ковидын эсрэг гэх вакцинжуулалтаар эхлүүлсэн нь бүтэн жилийн турш дахь үхэгсдийн орилооноор батлагдлаа. Өнөөдөр ч ковидын халдвар тэглэгдээгүй, ЭМЯ-аас хошигнол байдалтай өвчлөгсдийн тоон мэдээллийг уйгагүй зарласаар л сууна. Дээр нь бүх нийтийн хөл хорио нэртэй иргэдийн ажил орлогыг хумих, 10 их наядын төлөвлөгөө зэрэг санхүүгийн нөөцгүй, чадамжгүй болгох давхар нүүдлүүд захиалагчдын төлөвлөгөөг батлах аястай өрнөсөн байдаг. Энэ удаагийн жагсаалыг захиалагчдын талаас хоёр зүйл тодорхой харагдаж байна. Нэгдүгээрт, захиалагч нийгэмд хэдий олон дүр гаргаж ирнэ тэр хэрээр олон бүлэглэлийн ашиг сонирхол үнэртэнэ.
Хоёрдугаарт, олон бүлэглэлийн зодолдоон нь монголчууд өөр хоорондоо алалдан тэмцэлдэж байгаа дүрслэл дүгнэлтээр олон улсад ойлгогдох юм. Үр дүн хэдийнэ ингэж мэдрэгдэж байгаа тул “өнгөт хувьсгал”-ын дор зүсээ хувилгасан эрх чөлөөт иргэдийн чарлаан талбай дээр зүйл бүрээр түгэж эхэллээ.
Төр нь хариуцахгүй аваас улс гэж үгүй, засаг нь хариуцахгүй аваас төрд үнэн байхгүй гэдгийн үлгэрээр хариуцах засаггүй Монгол Улсад Монгол Улсын Засгийн газар гэж ажиллаж байгаа гэдэгт эргэлзээ төрөхөөс аргагүй. Үүнийг бас нэгэн баримт баталгаажуулдаг. 2022.02.06 БНХАУ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ “Хятадын хөгжлийн хурдны тэргэнд сууж, Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Монгол Улс бэлэн байна. Монгол Улсын шинэ хөгжлийн бодлогыг “Бүс ба Зам” санаачилга, Хятад улсын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөтэй уялдуулж, Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гарган, Монгол Хятадын харилцааг хөрш орнуудын солилцоо, олон улсын харилцааны үлгэр жишээ болгоход Монголын тал бэлэн байна.”
гэсэн байдаг. Тусгаар тогтносон гэх улсыг үндэстнээр нь, ард иргэдээс нь асуулгүйгээр БНХАУ-ын хөгжлийн галт тэргэнд суулгаж, тус улсын өөрсдийнхөө хөгжлийн төлөө хэрэгжүүлдэг төлөвлөгөөтэй Монгол Улсын хөгжлийн бодлогыг уялдуулдаг Монгол Улсын Засгийн газар гэж байх уу? Ер нь дэлхий дээрх түг түмэн тусгаар улсад ийм бодлого гэж байдаг уу? Энэ талаар ард та эргэцүүлнэ биз. Дээр нь ард түмнийг нь айдсаар нь золиослох технологи маш сайн хэрэгжсээр байна. Бүх нийтийн вакцинжуулалт ажилгүй болгох айдсын технологиор хэрэгжсэн.
Үүн дээр Зөрчлийн хийгээд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудын хэрэгжилтийг нэмж болно. Аливаа улс хуулиар дамжуулан ард иргэдээ хамгаалах тогтолцоог бүрдүүлдэг байтал манайд эсрэгээрээ иргэдийг дарангуйлах, айлгах зэвсэг болгон ашигласаар л байна. Удахгүй жагсаалаас баригдсан залуусыг Эрүүгийн хуулиар шоронжсон айдсаар барьцаална. Айдастаа автагдсан ард түмэн ахуйгаараа ч хараат байдалд бүрэн оржээ. Угтаа иргэдээ ажилтай орлоготой байлгахаар хэрэгжүүлсэн 10 их наядын төлөвлөгөө сүүлийн нэг жилийн дотор ямар ч үр дүн өгсөнгүй. Тиймээс идэх хоолны төлөөх тэмцэлд иргэд улам улангасан оролцох нь мэдээж хэрэг.
Дэлхийн засаглалын гол тоглогчдод БНХАУ, ОХУ, АНУ гэсэн гурван улс зүй ёсоор нэрлэгдэнэ. Газар зүйн салшгүй хамаарлын түвшинд хятад, оросын тоглоомын дүрэм хүссэн ч, эс хүссэн ч Монгол улсын зайлшгүй анхаарваас зохилтой бодлогын чиг хараа байх учиртай. Харин 1990 оноос хойш гуравдагч хөршийн гадаад бодлогыг баримтлах болсны хувиар БНХАУ, ОХУ-тай геополитик, геостратеги, геоэдийн засгийн түвшинд эрх мэдэл булаалдан буй АНУ-ын зорилтот бодлогын сүүдэр ч Монгол улсын ЗАСАГЛАЛ-УЛС ТӨР-НАМ-БҮЛЭГЛЭЛ гэсэн бүтцэд шугаман болон шугаман бус замаар нөлөөлж байна. Энэ нөлөөлөл нь хоёр хөршийн аюулгүй байдалтай шууд холбоотой учраас тэд ч бас Монгол улс дахь нөлөөллөө алдахгүйн тулд бүхий л технологийн хүрээнд сөргүү бодлого хэрэгжүүлж байгаа нь монголыг тус гурван улсын дундах геополитикийн ашиг сонирхлын бүсэд эрхгүй өртүүлж байна.
Дээр дурьдсан ЗАСАГЛАЛ-УЛС ТӨР-НАМ-БҮЛЭГЛЭЛ гэсэн гинжин хэлхээний ЗАСАГЛАЛ-УЛС ТӨР гэсэн холбоост АНУ, НАМ-БҮЛЭГЛЭЛ гэсэн холбоост БНХАУ-ын бодлогын нүүдлүүд хийгдэж байна. Нэг үгээр хэлбэл тус бүр гинжин холбоосуудыг амлан авч, монголыг атгасан атгалтаа лавшруулах гэж тэмцэлдэж байгаа нь өнгөрөгч өдрүүдэд улс төр, нийгэм, эдийн засагт гарч байгаа үйл явдлуудаас тодорхой харагдсаар байна. Америкийн хувьд ЗАСАГЛАЛ-УЛС ТӨР холбоост системийн хүчин зүйлийн хүрээнд ажиллах нөөц боломж бүрдсэн, харин урд хөршийн тухайд НАМ-БҮЛЭГЛЭЛ-ийн түвшинд хүний хүчин зүйлсийн боломжийг илүү ашиглаж байна. Гэтэл ЗАСАГЛАЛ-УЛС ТӨР-НАМ-БҮЛЭГЛЭЛ гэсэн зураглал нь нэг нь нөгөөгөөсөө хамаарал бүхий хэлбэрээр хэлбэржиж байгаа нь нэг талаас БНХАУ, АНУ-ыг нэгдмэл ашиг сонирхолтой байгаа юм биш биз гэж хардах өнцөгийг гаргаж өгч буй. Нөгөө талаас энэ хоёр улсын геополитикийн ашиг сонирхлын эцсийн үр дүн Монгол улсыг засаглалгүй болгох явдал. Үүний гол урхи нь нүүрсчдийн хулгай.
Харин жагсаалын хувирал, барууны хэвлэл мэдээллийн мэдээлэх өнцөг зэргээс ажвал америк, хятад хоёр улсын ашиг сонирхолд үл ялиг зөрчил гарсан байхыг үгүйсгэх аргагүй. Тэгсэн гэмээнэ хятадын талд урьд хожид байгаагүйгээр хятадын бодлоготой уялдан ажиллах чадвартай одоогийн Засгийн газрын удирдлага шиг боловсон хүчнийг дахин гаргаж ирэхэд хугацаа алдана. Тиймээс Засгийн газрыг бүтэн авч үлдэх гэж сөргүү технологийг хэрэгжүүлж мэднэ. Үүнийг америкийн тал зүгээр хараад суухгүй гэдгээ баталгаажуулан барууны хэвлэлийнхний анхаарлыг монгол руу чиглүүлж эхлээд байна.
Энэ бүх үйл явц зөвхөн саях 12.04-ний өдрийн жагсаалаар эхэлчихээгүй. Урт удаан хугацаанд хэрэгжиж байгаа Үндэстнийг мөхөөх бодлого юм. Олон удаа вирус тариулж тархи мэдрэлийн тогтолцооны хувьд мартамхай болсон ард түмнийг зөвхөн амин зуулгын төлөөх мал болгож хувиргах амархан. Үүний тулд л Хууль эрх зүйн дайны онол гэгч технологи хэрэгждэг. Энэ онол хэрэгжихдээ эхний ээлжинд хөл толгойгүй улсын ард иргэдийг ТЭМЦЭХ ТУХАЙ БОДОЛГҮЙ БОЛГОХ-АЛИВАА ЦЭРГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ТАТГАЛЗАХ- АЛИВАА ЭСЭРГҮҮЦЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ТАТГАЛЗАХ- ЭСЭРГҮҮЦЭХ ЧАДВАРГҮЙ УЛСЫГ ШУУД ЦЭРГИЙН ХҮЧЭЭР ЭЗЛЭХ гэсэн үе шатаар буулган авдаг байх юм.
Тэмцэх тухай бодол гэдэг үндэстэн улсын хувьд ганц өдөр тутмын хэрэглээ бус, язгуурын эрх ашиг байдаг. Монголчуудын дийлэнх нь язгуурын эрх ашгаасаа татгалзсан. Тиймээс өнөөдрийн жагсаалыг тэмцэх чадвар гэж нэрлэхгүй. Харин аль 10 гаруй жилийн өмнө буюу 2010 онд Монгол Улсын төр цэргийн үйл ажиллагаанаас татгазаж, Батлан хамгаалах яам нь зөөлөн хүчний бодлого баримталдаг болсон. Хилээ манаж буй эрс нь зэвсэггүй гар нүцгэн шахам шалдан буу үүрээд зогсч байгааг зэвсэгтэй улс гэж лав нэрлэхгүй.
Улмаар олон нийтийн дунд элбэг сонсогдох болсон дүгнэлт. Бүгдийг харлуулж, эсэргүүцэж байгаа хүмүүс яаж стрессгүй тайван амьдрах юм бэ гэх мунхаг ухаарал. Үнэндээ эх оронгүй бол ард таныг аль ч улсын иргэн хэмээн тоож нэрлэхгүй. Төгсгөлд нь засаглалынх нь тогтолцоо бусдын халаас, хараа хоёрт базуулж байхад колоничлогдсон улсын бодлогыг л хэрэгжүүлж таарна. Гээд харвал Монгол Улсын Засгийн газар ҮАБЗ-ийн гишүүний хувиар тусгаар тогтнолоо хамгаалах бодлогыг хэрэгжүүлсэнгүй, харин бусад улсын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд өөрсдөө уялдаж оролцъё гэж мэдэгдлээ.
Үүнийгээ баталгаажуулж гаднаас хараат хүнс, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлсээр л байна. Харин энэ хооронд ард түмэн нь өлсөж үхэхгүйн тулд цалин тэтгэвэр нэртэй угжаатай хурга шиг өдөр хоногийг өнгөрүүлсээр тэмцэх чадваргүй болж, тэмцэл нь гагцхүү хэрэглээний төлөөх чарлаанаар дуусгавар болж байгаа нь эмгэнэл. Энэ удаагийн үймээнээс Монгол Улсын язгуур эрх ашиг, Монгол Улсын тусгаар тогтнол ашиг хүртэхгүй. Монгол улсын иргэн та ч ашиг хүртэхгүй. Нүүрсчдийн бүлэглэл нь Засгийн эрх мэдлийг авахыг санаархаж байгаа бол худалдан авагч улсын бодлого үргэлжилнэ л гэсэн үг.
Нүүрсний хулгайд хамаарал бүхий 30 гаруй тооны гишүүдийг бий гэх. Тэгвэл хятадад бүр ч илүү ашигтай байж мэдэх юм. Тэд нэрээ зарлуулахгүй тулд тэдний тохиролцоонд оролцохоос аргагүй болох юм. БНХАУ-ын хөгжлийн төлөвлөгөөнд шаардлагатай ямар нэгэн хуулиар тэд тохиролцох нь ойлгомжтой. Аль ч зургаараа колони Засгийн газар үргэлжлүүлээд ажиллах болно. Тиймээс нэн түрүүнд жагсаж тэмцэх тэмцлээ Монгол сэрэхүйгээс эхлүүлбэл ирээдүй хойчид тустай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!