Uncategorized

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийг эхийн хэвлийд байхад нь сайхан аялгуу сонсгож байх ёстой гэдэг нь ухамсрыг төлөвшүүлж байдаг

Хүүхдийн хөгжлийн үе шатыг нярай, бага, өсвөр, шилжилтийн нас гэж ерөнхийлөн томьёолдог.
Гэхдээ нас насанд шилжилт бий бөгөөд түүнийх нь онцлогт тааруулж харьцахгүй, алдаа гаргаад байвал хуримтлагдсаар өсвөр насанд тод илэрдэг байна.
Боловсрол судлаач П.Энхцэцэг “Нярайгаас нялх, нялхаас балчир, балчраас бага руу гээд бүх насанд шилжилт үргэлжилдэг. Эдгээрийг эцэг, эхчүүд анзаарахгүй өнгөрөөж байгаад алдаанууд нь өсвөр насан дээр бүгд илрэх үед түүнийг Шилжилтийн нас гээд тодорхойлчихсон байдаг.Өсвөр насныхан чимээгүй, дотогшоогоо болоод байвал түүнийг нь хүндлэх ёстой.

Хамт дотор нь орж, сэтгэлээс нь гарч буй зүйлийг хуваалцвал хамгийн дотны нөхөр болдог. Тэгэхгүйгээр зэмлээд байвал хүүхдийн зан улам хурц болно” гэсэн юм.ТүүнчлэнНүдээр үзэж буй зүйлээс сэтгэл,Чихээр сонсож буй зүйлээс ухамсар,Хамраар үнэртэж байгаагаас итгэл төлөвшиж байдаг гэдгийг тэрбээр мөн хэлсэн нь сонирхол татаж байв.Өөрөөр хэлбэл, суралцана гэдэг нь гадаад орчноос таван мэдрэхүйгээр хүлээж авч буй зүйл гэж судлаач П.Энхцэцэг тодорхойлж байна. Тэрбээр “Таагүй зүйл сонсох тусам ухамсрын төлөвшилд сөргөөр нөлөөлдөг. Ухамсар тааруу байснаар бодлоо хянаж чадахаа больж, улмаар сэтгэл хөдлөлөө буруугаар илэрхийлэн зан харилцаанд өөрчлөлт орж байгаа юм. Хүүхдийг эхийн хэвлийд байхад нь сайхан аялгуу сонсгож байх ёстой гэдэг нь ухамсрыг төлөвшүүлж эхлэхэд сайнаар нөлөөлөх учраас тэр.
Ухамсар бол хүний хөгжлийн хамгийн эхний шат. Ухамсар төлөвшсөн хүн аливааг амархан сурдаг, төвлөрөх чадвар сайтай байдаг. Ухамсар сул байвал мэдрэмжүүдээ хольж солиод байдаг” гэв.
“Хоёрхон минут ярихад хүртэл чин сэтгэлээсээ сонсож, хариулах ёстой. Тэгж байж л үр дүн гарна”Хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаарх судлаачийн зөвлөгөөг хүргэе.Хүүхэд уйлаад тодорхой хугацааны дараа дотор нь онгойдог. Гэхдээ удаан хугацаанд уйлуулаад байж болохгүй. Уурлаж, зөрүүдэлж байвал хүүхдийг энгэртээ тэвэрч, хайрлах хэрэгтэй.

Хүүхдийн “эго”-г хэт дарангуйлж болохгүй, зөв хөгжүүлэх хэрэгтэй.Хэдэн минут байх нь хамаагүй. Хоёрхон минут ярихад хүртэл чин сэтгэлээсээ сонсож, хариулах ёстой. Тэгж байж л үр дүн гарна. Хүүхдийнхээ тоглож буй тоглоомыг их анхаар. Жишээлбэл, машин, роботоор тоглох дуртай хүүхдүүдийн инженер сэтгэхүй хөгжиж байдаг.Хүүхдийг аль болох агаарт байлгаж, нар, салхи, ус, ургамал гээд байгаль орчинтой танилцуулах хэрэгтэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!