Uncategorized

Н.Түвшинбаяр хорих ангид “худагчин” хийж, ял эдэлж байгаа ажээ

Улсын өсөх идэр начин Э.Энхбатын амь насыг хөнөөсөн хэргээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 16 жилийн хорих ял сонссон Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр өдгөө нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Түвшинбаяр нь хорих ангид “худагчин” хийж байгаа аж. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тиймээс Н.Түвшинбаяр өдгөө нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд ингэхдээ хорих ангийн “худагчин”-аар ажиллаж байгаа юм байна. Хорих ангид хүнд хөдөлмөрийн улмаас эрүүл мэнд, амь нас нь хохирч болзошгүй гэх хүмүүсийг хорих ангиудын худаг, номын санд ажиллуулдаг гэх мэдээлэл бий. Иймд энэ дагуу түүнийг ял эдлүүлж байгаа бололтой.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!