Uncategorized

МАН-ынхан Н.Энхбаярыг хулхидлаа

Өчигдөр МАН-ынхан баахан томилгоо хийж, МАХН-ынхан бөөн бөөн гунигтай хоцров. Н.Энхбаярын МАХН сонгуульд МАН-ыг дэмжиж оролцсоныхоо хариуд авах “бэлэг” нь нэг л ёозгүй. Таалагдахгүй байсаар өдий хүрлээ. Уг нь Н.Энхбаяр гурван яам, хоёр ТНБД-ын суудал өгвөл МАН-тай хүч хавсарч сонгуульд орно гэдэг болзол тулгасан. Гэхдээ эл болзлынхоо нэгийг ч аваагүй явна.Өчигдөр гэхэд л БОАЖ-ийн дэд сайдын суудлыг МАН-ынхан Н.Энхбаярын гарын хүн М.Тулгад өгөх гэж байгаад больчихов. Больсон ч гэж. М.Тулга нь дэд сайдын албыг “голсон” сурагтай. Эцэст нь мэдээж хоосон хоцров. Тэр дэд сайд биш сайдын суудал хүссэн байв.Н.Энхбаяр МАН-ынханд муриулсан нөхцөл байдал үүсэв. Энэ нь тэднийхэн ерөөс голж шилсээр хүссэн бэлгээ авч чадахгүй суугаатай холбоотой. Түүнийг өөрийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилсон ч, голоод аваагүй билээ.Одоогоор хүү Э.Батшугарыгаа гишүүн болгож төрийн ордонд оруулснаас өөрөөр түүний хүсэл биелээгүй байна. МАН-ынхан ч аар саарханаар аргалах гэхэд өнөөх нь голж шилсээр, ямагт илүүг хүссээр.Эх сурвалж:Eguur.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!