Uncategorized

НУРУУНЫ ӨВДӨЛТ, СУУДАЛ МЭДРЭЛИЙН ДАРАГДАЛД ӨГӨХ ЭМЧИЙН ЗӨВӨЛГӨӨ

БҮСЭЛХИЙ НУРУУНЫ ӨВДӨЛТ, СУУДАЛ МЭДРЭЛИЙН ДАРАГДАЛ Уламжлалт анагаах ухааны их эмч, Анагаах ухааны магистр С.Пэрэнлэйлхүндэв

Бүсэлхий нурууны нугалам хоорондын зөөлөвч мөгөөрс нь цүлхийх, ивэрэх гэж 2 янз байгаа юм. Ивэрлэлт нь илүү мэдрэл дарагдаж байна гэж ойлгож болно.
Саяхны нэг тохиолдол дискийн ивэрлэлттэй, зүүн хөл рүүгээ гуяны араараа зангирч өвдөлт ихтэй…Мэдрэлийн мэс заслын эмчид үзүүлэхэд мэс засал хийх шаардлагатай гэж байгаа юм. Гэтэл 2 курс эмчилгээ хийлгээд, өөрөө дэглэм дасгал эмчилгээгээ хийгээд явсны дараа өвдөлт нь намдаж байгаа болохоор заавал нурууны мэс засал хийлгэх шаардлаггүй болж байгаа юм.
Хүзүү, бүсэлхий нурууны дискийн дарагдал, суулттай тохиолдолд бүгд мэс заслын эмчилгээ шаардлагатай байдаг уу гэвэл тийм биш, яах ч арга байхгүй мэс засал хийлгэх тохиолдол маш цөөхөн гэдгийг ойлгоорой, хүмүүсээ!!!
https://www.facebook.com/perenleilkhundev.sedjav.9/videos/1277225529737132/?idorvanity=512551506051514

Нуруу өвдөх шалтгаан нь түмэн янз байж болно – сэтгэл санааны байдлаас эхлээд хавдрын өвчин хүртэл. Аз болоход хүнд ноцтой өвчин нь нурууны доод хэсэгт өвдөх өвдөлтийн ердөө 5%-д хамаатай байх ба энэ хэсгийн өвдөлтийн үндсэн шалтгаан нь булчин чангарч зангирах болон тулгуур эрхтний янз бүрийн асуудлаас болж бий болно. Харин нурууны архаг өвчин нь аюултай төдийгүй бүр үхэлд ч хүргэж болох өвчний шинж тэмдэг байж болно. Тиймээс шинж тэмдгийг мэдэж, өвчнийг эрт үед нь илрүүлж, цаг алдалгүй эмчилгээ хийлгэх нь чухал юм. Ингээд хүнд өвчний шинж тэмдэг болох нурууны 6 төрлийн өвдөлт: 1. Өтгөн шингэнээ барих чадвар сулрах DailyHealthPost Нугасны гэмтлийн эхний шинж тэмдэг нь хүн өтгөн шингэнээ барих чадвар нь сулрах, тааз хавийн орчныг мэдрэх мэдрэл сулрах явдал байдаг. Ийм шинж тэмдгийг зүгээр орхиж болохгүй: энэ нь нуруу нугасны үеүдэд байх мэдрэлийн судал болон төгсгөлүүд дарагдсан, нугасны үеүд ч бас гэмтсэн гэсэн үг юм. Хэрвээ энэ шинж тэмдэг хурцаар илэрч эхэлбэл түргэн дуудах хэрэгтэй: мэс заслын эмчилгээний үр дүн өндөр байх нэг нөхцөл нь өвчлөлийн эхний 48 цагт мэс засал хийх явдал байдаг билээ. Халдвар болон хорт хавдрын хувьд нурууны өвчинтэй холбоотой өвчлөлүүдийн жагсаалтад хамгийн сүүлийн байранд бичигдэх боловч бие организмд илэрч байгаа шинж тэмдгийг маш анхааралтай ажиглаж байх ёстой юм шүү.   2. Шөнөөр өвдөх DailyHealthPost Шөнө унтаж байхад болон амарч байх үед өвчин хүндрэх нь ихээхэн аюултай зүйлийн дохио юм. Бас дээр нь та өглөө босоод сэргэж чадахгүй, хөдөлгөөн тань эвгүй байдаг бол энэ нь үрэвслийн хүнд өвчний шинж тэмдэг байж болно. Ийм үед мэдрэлийн болон бусад шаардлагатай эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.   3. Өвдөлт биеийн энд тэнд ээлжлэн илрэх DailyHealthPost Нуруу өвдөхөөс гадна иймэрхүү өвдөлт биеийн бусад хэсэгт илэрч эхэлбэл энэ нь нугасны янз бүрийн өөрчлөлт, бүр зөөлөн эдийн гэмтэл ч байж болно. Иймэрхүү шинж тэмдэг нь тэр болгон хүнд өвчний шинж биш боловч заавал эмчтэй зөвлөлдөх ёстой юм шүү. Ийм өвчлөлийг эмчлэх мэсийн бус олон янзын эмчилгээ бий. Иллэг, физиотерапи, мануаль терапи, булчин чангаруулах дасгал, эмийн эмчилгээ, тусгай эмчилгээний зориулалттай тууз наах зэрэг олон аргыг өвчний шинж чанараас шалтгаалан хэрэглэнэ. Цаг тухайд нь эмчид үзүүлж чадсан нөхцөлд үр дүн нь амархан гарах билээ.   4. Өглөөний хөшүүн бие DailyHealthPost Өглөө сэрээд 30 минут болоход өвчин үгүй болохгүй бол анхаарах хэрэгтэй гэсэн үг бөгөөд ялангуяа таныг хөдлөөгүй байхад өвчин нэмэгдэж байвал байдал бүр ч ноцтой байж болох нь. Энэ нь нуруу нугасны үе мөчийг гэмтээж болох хүнд өвчний шинж тэмдэг байж болох учир аль болох хурдан зохих эмчид үзүүлэх хэрэгтэй юм. Ийм өвчин нь мөн зүрхний шигдээсийн эрсдэлийг нэмэгдүүлж, зүрх судасны өвчин бий болох нөхцөл учраас эмчид үзүүлэхээ хойш тавьж огт болохгүй шүү. 5. Биеийн өндөр багасах DailyHealthPost 50-иас дээш настай хүмүүст яс сийрэгжих үзэгдэл ажиглагддаг. Энэ нь нурууны үе хоорондын зөөлөн эдийн өндөр намсахтай цуг явагддаг байна. Хамгийн жижиг гэмтэл ч гэсэн яс сийрэгжсэн хүнд тун аюултай байж болох ба ихэнх тохиолдолд буюу гуравны хоёр нь нуруу нугасанд хамаатай юм. Зөвхөн эмчийн зөвлөгөө, рентгений шинжилгээгээр иймэрхүү жижиг гэмтлийг олж, зохих эмчилгээг хийх боломжтой юм. Гэхдээ ийм нөхцөлд соронзон-резонансын томограф нь хүний нурууны өвчнийг оношлох гол багажны нэг боловч ясны бүтцийн талаар хангалттай мэдээлэл өгч чаддаггүй юм шүү гэдгийг санах хэрэгтэй.   6. Биеийн халуун нэмэгдэх DailyHealthPost Нуруу өвдөхтэй зэрэгцэн ямар нэг хоолны дэглэм бариагүй байхад жин хасагдах, биеийн халуун нэмэгдэх зэрэг нь аюултай шинж тэмдэгюм. Магадгүй ямар нэг халдвар байж болохоос гадна нуруу нугасны хорт хавдрын шинж ч байж бас болох юм. Хэрвээ биеийн халуун нэмэгдэх нь гэдэс өвдөхтэй цуг илэрч байвал энэ нь бас нэг аюулт өвчний шинж байж болно. Энэ өвчин нь дотуур цус алдалт бий болгох аюултай. Тиймээс цаг алдалгүй яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Уг өвчин мөн эсэхийг компьютер томограф ашиглан мэдэж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/245219/ © XopoM News

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!