Uncategorized

Таны гэрт сөрөг муу энерги хуримтлагдсан эсэхийг мэдмээр байна уу? Тэгвэл танд ердөө ганцхан аяга ус хэрэг болно!

Таны амьдрал, сэтгэл санаанд муугаар нөлөөлөх муу энергийг илрүүлэх маш олон арга байдаг нь сайшаалтай. Уг нийтлэлийг дуустал нь уншиж муу энергийг илрүүлж сураарай. Бид муу энергиэс аль болох зайлсхийхийг хүсдэг, бидний тайван амрах гэр орноос яваасай гэж хүснэ. Муу энергийг ажлын байр, сургууль цэцэрлэгээс ч зайлуулах нь зүйтэй.Муу энерги хаа сайгүй, өдөр болгон сөрөг сэтгэл санаатай хүмүүстэй гудамжинд таарна. Энэ болгон бидний энергийг эвдэж байдаг. Бидний сэтгэл санаа, мэдрэмж гадны энергийг хүссэн хүсээгүй шингээж авна. Муу энерги түгээж буй хүмүүс бидний эргэн тойронд: бидний гэр бүл дунд, найз нөхөд, ажлын хүмүүс, бид эдгээр хүмүүсээс зайгаа барьж чадахгүй, тиймдээ ч өөрийн мэдэлгүй энергийг нь өөртөө шингээнэ. Муу энергийг гэр орон, амьдралаасаа бүхэлд нь хэрхэн цэвэрлэх тухай мэдэж авцгаая. Таны гэр энх тайван, аз жаргалаар дүүрэн байх болтугай. Гэрээ муу энергиэс цэвэрлэхийн тулд танд шаардлагатай зүйл: 1 аяга Ус (зохих хэмжээгээр) Уксус (зохих хэмжээгээр) 2 х.х далайн давс Далайн давсаа аяганд хийж ус, уксусаа 1/3 хэмжээтэйгээр хольж нэмнэ.Усаа тасалгаандаа тавиарай, аль болох харанхуй газар байрлуулна. Өөр бусад өрөөнүүддээ аяга ус бэлдэж тавьж болно. Өдрийн турш устай аягийг орхиод хараарай. Хэрвээ усан дээр хар толбо үүссэн эсвэл дээр нь хөөс үүссэн байвал танай гэрт муу энерги байгааг илтгэнэ. Энэ арга зөвхөн муу энергийг илрүүлээд зогсохгүй муу энергиэс цэвэрлэхэд ч тус болно. Аягатай ус цэвэрхэн болтол нь та усаа сольж тавьсаар л байна. Хуучин усаа суултуурт хийж усаа хэд хэдэн удаа татаж гэрээсээ заавал гаргана.

Айл бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг. Зарим айлаас үнэртэй ус эсвэл кофе үнэртэж байхад (мэдээж ховор л доо), заримаас нь гэрийн хоол юмуу сүү үнэртэж байх жишээний (миний таньдаг нэг айлаас хонины сүүл үнэртдэг). Цэвэр цэнгэг үнэр үнэртдэг айлууд ч бас бий. Та гэртээ байхдаа тав тухыг мэдэрдэг нь лавтай. Хиймэл агаар цэвэршүүлэгчний үнэр биш, харин танд танил дотно тэр л үнэр гэрээс тань үнэртдэг. Эртний грекчүүд болон ромчууд дараах аргыг хэрэглэдэг байжээ.Тэд лаврын навчийг хоолонд хэрэглэхээс гадна байрны чийг болон эвгүй үнэрийг арилгахад ашигладаг байжээ. Үүний тулд тэд лаврын навчийг шатаадаг байсан байна. Үүнээс гадна уг аргыг байнга хэрэглэвэл муухай үнэрийг арилгаж болохоос гадна зарим төрлийн өвчнийг ч анагааж биеийн байдлыг сайжруулах боломжтой ажээ. Лаврын навчны үнэр тайвшруулж, өвчин намдаах үйлдэл үзүүлдэг гэдэг нь аль хэдийнээ батлагдсан зүйл юм. Лаврын навчны тусламжтайгаар стресс, ядаргаа, нойргүйдэл зэрэгтэй тэмцэж болно. Учир нь уг амтлагчинд агуулагдах цинеол, эфирийн тос нь амьсгалын замыг чөлөөлж, бүх биеийг тайвшруулж амрааж өгдөг. 10 минутын дотор тайвшруулах үйлчилгээг мэдрэхийг хүсвэл хэдэн ширхэг хатаасан лаврын навчийг тохиромжтой саван дээр бариад шатаагаарай. Хэсэг хугацааны дараа та гэр дүүрэн сайхан үнэрийг мэдрэх болно.Нэмж сонирхуулахад лаврын навч бол цэвэр ариун байдал, амжилт, ялалтын бэлэг тэмдэг юм. Энэ ургамлын ид шидийн чадварыг эрт дээр үеэс ашигладаг байсан ба лаврын навчны тусламжтайгаар хүсэл биелүүлдэг олон зан үйл хийгдсээр иржээ. Одоог хүртэл зарим хүмүүс орох хаалганыхаа ойролцоо лаврын мөчрийг хамгаалалт маягаар тавьдаг ажээ. Уг гайхалтай ургамлын тусламжтайгаар хүслээ биелүүлж болдог гэнэ шүү. Залхуурахгүйгээр дараах аргыг туршаад үзээрэй. Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаарай. Та сайн төвлөрч, итгэж чадвал хүсэл тань заавал биелэх болно. Бодлын хүч гайхамшгийг бүтээх болно. Ид шидэд нэг удаа ч болов итгээд үз. Таны бүх мөрөөдөл биелэх ч юм билүү… Үүнээс гадна лаврын навч ашиглан жоомтой тэмцэж болно. Лаврын навчны үнэр жоомыг үргээдэг байна. Ийм арга таны үр хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтдад чинь огтхон ч аюулгүй бас хоргүй. Та аль болох хатаасан лаврын навч сонгоорой. Учир нь хатаасан лаврын навчны үнэр илүү хүчтэй байдаг байна. Лаврын навчны ашигтай чанаруудыг дурдаад барамгүй. Лаврын навчийг хоол хүнсэнд, эмчилгээний зорилгоор, хамгаалалт маягаар болон бусад олон зүйлст ашиглаж байна. Яагаад энэ гайхалтай амтлагчийг гэртээ заавал байлгах ёстойг одоо ойлгов уу?

Лаврын навч зөвхөн гэр орныг чимэх, амттай шөл хийх, мах амтлах зэрэгт ашиглагдаад зогсохгүй мөн гэрийн эзэнд өдөр тутамд ашиг тусаа өгдөг ажээ. Хөрш зэргэлдээ амьдардаг нэгэн өндөр настан унтлагын өрөөндөө лаврын навч тавьснаас хойш санаанд оромгүй өөрчлөлт гарч байгааг ажигласан байна. “Ердөө ганцхан навч, тэгээд амьдрал маань орвонгоороо эргэлээ” гэж тэр өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Хоёр долоо хоногийн дараа би ч гэсэн түүний өгсөн зөвлөгөө 100 хувь үр дүнтэй болохыг мэдэрч эхэлсэн! Амьдралыг эерэг тал руу нь өөрчлөхийн тулд лаврын навчийг хаана тавих ёстойг танд өнөөдөр танилцуулна. Бүх тал дээр тэнцвэрт байдал бий болохыг баталъя!   Гэртээ лаврын навч хадгалах нь Лавр – Эртний Грек  болон эрчүүдийн гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болсон Аполлон бурхантай холбоотой мод. Лаврын мөчир, сүлжмэл нь алдар хүнд, ялалт, энх амгалангийн илэрхийлэл ч болдог. Хүн төрөлхтөн олон зуун жилийн турш лаврыг тарьж амьдралынхаа төрөл бүрийн салбарт ашиглаж иржээ. Хамгийн түгээмэл хэрэглээ нь хоол ундаа амтлахад ашигладаг. Дундад тэнгисээс гаралтай мөнхийн ногооноороо байдаг энэ модны навчийг зөвхөн хоол хийхэд л ашигладаггүйг цөөн хүн мэддэг нь харамсалтай. © Depositphotos Лаврын навчинд ид шидийн нөлөө бий, үүний нэг нь өөртөө мөнгө татах. “Лавр, миний гэрт аз жаргал, хийморь авчраг” гэж шивнээд таван ширхэг навчийг олсоор боож орох үүдэндээ бэхэлнэ. Энэ үед таны шивнэсэн хүсэл хаалгаар орж ирэн таны гэрт удаан саатах ажээ. Хүслээ бүтэн сартай өдрүүдэд шивнэх нь үр дүнтэй. Мөнгө, эд хөрөнгөө арвижуулахыг хүсэж байвал эдгээр зүйл байгаа газарт шидтэй соронз буюу жүржийн эфирийн тосонд дүрсэн лаврын навчийг байрлуул. Соронзын байрыг сольж болохгүй мөн бусдад үзүүлж харуулах, хаана тавьснаа ч хэлэх хэрэггүй. © Depositphotos Мөн лаврын навчны тусламжтайгаар ядуу зүдүү амьдралаасаа ч салж болно. Үүний тулд 4 ширхэг лаврын навчийг орох үүднийхээ дэвсгэр доор хэрээсэлж тавиарай. Тавихдаа “Лаврын навч минь, орж ирсэн мөнгийг хамгаал, ядуу зүдүү амьдралыг үлдэн хөө” гэж хэлнэ. Навч үйрч дууссаны дараа шинээр солино. Энгийн бөгөөд үр дүнтэй арга! Урлагийн хүмүүсийн хувьд онгод дуудахад тустай. Лаврын навч нь гэр орныг муу санаа, атаа жөтөөнөөс ч хамгаалдаг. Гэрийн үүдний дэвсгэр доор тавьсан лаврын навч нь гэр оронд хэрүүл уруул, хүсээгүй зочид орж ирэхээс хамгаална. © Depositphotos Мөн энэ аргаар гэрлэлтийг ч бататгадаг. Хөршийн хэлснээр бол орныхоо гудсан доор лаврын навч тавих юм бол гэр бүлийн хосууд бие биенээ хэзээ ч хуурч мэхлэхгүй ажээ. Өөр нэгэн ашиг тус бий. Хэдэн ширхэг лаврын навчийг дэрэн доороо хийвэл нойр тогтворжиж, шөнө тайван унтах нөхцөл бүрдэнэ гэсэн юм. Ахин нэг зүйл хэлэхэд, өрөө тасалгаа болгондоо жижигхэн багц лаврын навч тавихыг зөвлөсөн. Гэр орныг сөрөг энерги, хэрүүл уруулаас хамгаалахад тустай. Гэрлэх гэж байгаа хосууд хуримын урьд өдөр гуталдаа лаврын навч хийвэл зохино. Гэр бүлийн амьдралыг урт удаан, аз жаргалтай болгоход нөлөөлдөг ажээ. © Depositphotos   Бусад зөвлөгөө Лаврын навч зөвхөн амтлагч төдий бус мөн үнэртүүлэгч болно. Бүр тайвшруулах үйлчилгээтэй. © Depositphotos Гэр оронд лаврын навч онцгой чухал зүйл болж таарлаа. Ид шидийг туршиж үзсэн хүмүүс үр дүнг батлаад нэгэнт эхэлжээ. Хүслээ лаврын навч дээр бичээд дараа нь шатаавал хүсэл тань ойрын хугацаанд биеллээ олдог гэх. Үүний тулд хүсэл үнэхээр биелж байгаагаар төсөөлөх хэрэгтэй. Мөн ид шид болно гэж хүлээж зүгээр суулгүй өөрөө ч бас тэмцэх хэрэгтэй. Та лаврын навчны эдгээр ашиг тусыг мэдэж байсан уу?

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/424877/?fbclid=IwAR1n0aFyMvfoaXpVHKHOJYPDIQKuo41saWAztAe20n9qPIJ83C4L6IdbO4Y © XopoM News

Эмээгийнхээ зааж өгсөн аргаар амттай боорцог хийж сурснаас хойш гэрийнхэн маань дэлгүүрээс гурилан бүтээгдэхүүн худалдаж авахаа больсон!  Амттай бас зөөлхөн! Манай гэрийнхэн шарсан боорцогт дуртай. Энэ боорцгийг би ч гэсэн хийж идэх дуртай байдаг. Ерөнхий орц: Сахар – 1 хоолны халбага Ус – 50 мл Хуурай хөрөнгө – 1 хоолны халбага (5 гр) Бусад хэрэгтэй орц: Сүү, ус, кефир – 250 мл Өндөгний шар – 2 ширхэг Сахар – 2 хоолны халбага Давс – ½ хоолны халбага Гурил – 500 гр (илүү их эсвэл бага хэмжээтэй байж болно) Хүнсний тос – 2 хоолны халбага Хийх заавар: Аяганд хуурай хөрөнгөө хийж хутгаж, 1 хоолны халбага сахар болон 50 мл усыг дээрээс нь хийнэ. Дулаахан газар тавьж, өсөхийг нь хүлээнэ. Хэрэв хөрөнгө сайн өссөн байвал 15 минутын дараа гэхэд бэлэн болсон байна, харин эсрэгээрээ бэлэн болоогүй байвал хөрөнгийг өөрчилж болно. Бүлээн сүүг саванд хийнэ. Дээр нь сахар, давс, өндөгний шар, хүнсний тос зэргийг хийнэ. Эдгээрийн дээр нь хөрөнгөө хийж бүх орцыг сайтар холино. 2/3 хэмжээтэй гурилыг сонгон авч зуурах ба ингэхдээ зөөлхөн, бага зэрэг наалдамхай болгоно. Хольсон орцыг гурилтай холих хэрэггүй. Нунтаг хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй. Гурилыг 10-15 минутын турш сайтар зуурна (цавуулаг агуулаагүй гурил байх ёстойг анхаараарай). Зуурсан гурилаа саванд хийж, хүнсний тосоор сайтар тослож, гадуур нь уутаар ороож дулаахан газар тавьж өсгөнө. Хэрвээ шөнө болж байвал хөргөгчинд хийж болно. 1,5-2 цаг болсны дараа хүссэн хэмжээгээрээ гурилаа тасдаж, хэлбэрт оруулан, хайруулын тавганд тос хийж, халсны дараа шарахад л хангалттай. Ингээд таны амтат боорцог бэлэн боллоо!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/229029/?fbclid=IwAR1v901bTxMVPpXl3Fs5_RATUhJj4zTxgs_gMB7r_z02dAO7BHC0Gi7aD1I © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!