Uncategorized

Бар жилтнүүд Туулай жилд аз одоор дүүрэн байна ….Хадгалаад аваарай

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.
Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.2010,1950 онд төрсөн 13 настай хүүхэд, 73-тай хөгшдийн бие, эрүүл мэндийг анхаарч Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиул.1998, 1938 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил ажил үйлсэд нь их нөлөөлдөг. Засал нь Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтга.1986,1926 онд төрсөн 37, 97 насанд хийморь доройтох, бие өвдөх болон гарз гарлага гарах гэм буй.Засал нь Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуул. 1974 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг бөгөөөд засал нь Нити, Хийморийн сан айлтга. 1962 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил бөгөөд гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтга. Үүнээс гадна тухайн жилийнхээ суусан суудал, эрхшээсэн мэнгэ, нашиддүрсүм, гүймигийн заслыг зурхайчид хандаж гаргуулах хэрэгтэй юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!