Uncategorized

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүсэл биелжээ

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүсэл биелжээ “Ачлал трейд” ХХК-ийг үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан М.Билэгт нь 2010 онд өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн үйлчилгээг Монголдоо нутагшуулах зорилгоор хөгжингүй орны стандартыг хангах “ЭМНЭЛГИЙН БАРИЛГА БАРЬЖ БАЙГУУЛАХ” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ хүрээнд баригдсан “Энермед” ХХК-ийн эмнэлгийн барилга нь Япон Улсын стандартын дагуу улсын эмнэлгийн ачааллыг хоёр дахин бууруулах буюу 12 давхар, өдөртөө 500, жилдээ 150 мянган иргэнийг амбулторид хүлээн авч, оношлогоо, эмчилгээ хийх хүчин чадалтай, жилдээ 50 мянган хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой эмнэлгийн барилгыг бэлэн болгож улсын комисс хүлээн авсан юм. Тэгвэл тус эмнэлэг нээгдэж үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлсэн байна. Хавдар судлалын үндэсний төвийн баруун талд 10-аадхан метрийн зайтай баригдсан 13 давхар уг барилгын ажил олон жил үргэлжилсний эцэст, ийн нээгдэж байна. Ямартаа ч УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүсэл биелэж. Цаашид улсын эмнэлгийн ачааллаас хэр хөнгөлж, хэр хэмжээнд ажиллаж, ямар үр дүн өгөхийг харах л үлдлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!