Uncategorized

Бурханч лам Пурэвбат: ЭР ЭМ Хэрвээ эрлэгээр учирсан бол нэг нэгнийхээ амь насанд хvрэх, -Өс хонзонгоор учирвал бие биенээ зодож, нvдээд таардаггvй!!!

Бурханч лам Пурэвбат
Хvний хувь заяа, тавилан төөрөг гэж юу юм бэ. Бид юу хvсэж мөрөөдөх нь хамаагvй. Бvх юм цаанаасаа заяа төөргөөр зурагдчихсан байдаг гэх хvмvvс байх юм. Энэ vнэн vv.-Санаа сайн бол заяа сайн. Сайхан төрөх заяаных, сайн явах нь санааных хэмээх ардын vг байдаг. Энэ vгэнд утга санаа бий. Хvн Тэргvvлшгvйгээс орчлонд хязгааргvй олон удаа төрөл авсан байдаг. Хvний бие цогцсыг авсан хэдий ч бид зовлонгоос салж чадаагvй. Бvгд өтөлдөг, өвддөг орчлонгийн хvний найман зовлонг хvссэн хvсээгvй туулдаг заяанд хаягдсан учир бид өөрсдийн хvсэн мөрөөдөж байгаа зvйлдээ хvрч чадалгvй эдvгээ ч зовлонт газар байж байна. Энэ нь урьд өмнө хийсэн vйлийн vр боловсорсон vр дvнд ийм төрлийг авсан. Тэгэхээр хvний гадаад биеийн хэлбэр, дуу авиа гээд бvх зvйл ерөөсөө урьд төрлийн толь юм. Тийм учраас төрсөн өдрийн төөрөг, хvний авсан бие цогцос, галбир энэ бvх шинж чанараас хамаараад тодорхой идэх хоолны, наслах насны хэмжээ гэх зэрэг зохих хэмжээгээр цаанаас шийдэгддэг нь заяа юм.-Тэгвэл “Заяа минь ийм юм байна. Миний vйлийн vр боловсрогдоод ийм л хувьтай төрсөн юм“ гээд амьдралын ямарваа нэгэн зvйлд буулт хийж болохгvй нь ээ?-Ингэж буулт хийх нь хvний ёс биш. Энэ нь амьдралын шалгуураар өөрийгөө төрөл доошлуулж муу заяанд унагах болно. Бид тэртэй тэргvй зовлонтой газар төрсөн болохоор тэмцэлтэй байх хэрэгтэй. Харин тэмцэл нь ухаалаг зөв байх ёстой. Зовлонгийн шалтгааныг ойлгох нь чухал. Хорвоод биднийг барьж буй гай бол муу сэтгэлийн гэм юм. Тvvнийг сайнд нь урвуулж чадах юм бол хvн өөрийн сэтгэлийг хөгжvvлж сайн сайхан байдалд хvрч болно. Тэр бvv хэл бурхан болж, өндөр төрөлд төрж болох замыг бурхны номонд заасан байгаа. Тэгэхээр эрдэнэт хvний биеийг авснаа бvрэн төгс ойлгож, өөрийн төрсөн заяаг сайн муу болгох нь бидний гарт байдаг юм гэдгийг сайн ойлгоорой.-Хvн хувь заяатайгаа зөрчилдөх тохиолдол байх уу? Бурхны номонд энэ талаар заасан зvйл байдаг болов уу.-Хувь заяатайгаа зөрчилдөнө гэж байхгvй. Хувь заяа бидэнд хvний биеийг авах боломжийг олгосон. Харин бид хувь заяагаа өөрчилж, хөгжvvлэх хэрэгтэй. Хөгжvvлэхдээ, хэрвээ авах гээхийн ёсыг vл мэдэн өөрийн сэтгэлийн хар аясаар хяналтгvй байлгавал өөрийнхөө амьдралыг хийж буй vйлээрээ там болгодог хvн байхад нэг насандаа бурхан болдог хvн ч байна. Хувь заяаг бид сайн зvгт эргvvлэх хэрэгтэй. Хvн болгон жаргахын тухайтад тэмvvлдэг нь төрөлхтөн бvгдийн зорилго юм. Зовлонг хvсдэггvй нь бvгд адил. Хорхой хvртэл хатгахад өрвөгнөж байдгаар vл барам өөрийн жаргалын тухайтад гvйж байгаа юм.

-Хvн жаргах гэж их мөрөөддөг…-Хvн жаргах гээд есөн шидийн зvйл хийдэг. Сайн муу vйлийг ялгахгvй учраас өөрийнхөө жаргалын тухай хийсэн vйл нь эцэст зовлонгийн vрийг тарих тохиолдол зөндөө байна. Аливаа нэгэн муу сэтгэлийн vрд зовлон, сайн vйлийн vрд жаргал гэдэг зарчмыг ойлгоод өөрийн зовлон гаргаж буй 84000 муу сэтгэлийг сайн увдисанд нь урвуулах бурхны заасан 84000 номын цогцыг ашиглаж өөрөө өөрийнхөө амьдралыг сайн сайханд хувиргах хэрэгтэй.-Хайр сэтгэлийн тухайд бурхны судар номонд юу гэж өгvvлсэн байдаг юм бол…-Хайрын тухай өчнөөн олон vг бий л дээ. Бид “Ээжийн, эр эмийн хайр сэтгэл” гээд бvх юманд ашиглаад байдаг. Эгэлийн ёсонд эр эм хоёр vйлийн vрээр бие биедээ сэтгэл татагдах ёсны vндэс нь хайр сэтгэл. Хорвоод эрийг хvсэхгvй эм, эмийг хvсэхгvй эр гэж байдаггvй. Хоёулангийнх нь сэтгэлд бие биенээ хvсэх сэтгэл угаас байж байдаг. Энэ жам харьцаан дээр амьдрал, гэр бvл болж нийгэм бvрэлдэх, хvн төрөлхтөн vvсэн хөгжихийн vндэс болдог.-Эр эм хослон амьдрах нь хорвоогийн жам уу?-Эр эм хоёр хослон амьдардаг нь хорвоогийн жам. Энэ хоёрын хоорондын хамгийн гол хурдаг зvйл бол хvсэл. Нэг ёсондоо нэгдэн нийлэх, өсөн vржих гэсэн хvсэл тэмvvлэл. Тэгээд ч дvрсний дундаас vзэмжийн хязгаарт одсон дvрс бол эрийн нvдэн дэх эмэгтэйн дvр, эмэгтэйн нvдэн дэх эрэгтэйн дvрээс илvv сайхан зvйл байхгvй юм. Дуу хоолой, vнэр, амт хvрэлцэхvй нь адил.-Эр эм хоёр бие биедээ хайртай, дуртай болоход юу гол нөлөөлдөг юм бэ?-Эр эм хоёр бие биедээ хайртай, дуртай болоход олон зvйлийн vйл, хvчин нөлөөлдөг. Урьд насны өр төлөөсөөр, эрлэгээр, өс хонзонгоор бие биедээ хайртай болж болно.Уламжлалт бэрийн зурхай, эр эмийг шинжих, хамтран амьдрах ёс, энэ бvхнийг хайхран vзэлгvй зөвхөн хайр сэтгэлдээ дулдуйдаж суувал муу vйлээр учирч болно.-Хэрвээ өр төлөөсөөр нийлвэл ядарч зvдрээд байнгын гарлага гарна-Хэрвээ эрлэгээр учирсан бол нэг нэгнийхээ амь насанд хvрэх,
-Өс хонзонгоор учирвал бие биенээ зодож, нvдээд таардаггvй.-Муу vйлээр учирсан эр эм хоёрт vр хvvхэд ирсэн ч муу vйлээр ирнэ.-Хэрвээ буянаар учирвал сэтгэл хоорондоо нийлэлдээд арга билгэ хоёр зохилдвол эрдэм аяндаа гардагтай адил амьдрал нь өөдрөг, vр хvvхэд сайхан, хоёулаа өсөн хөгжиж, бие биенийхээ сэтгэлд дэм болж сайн сайханд хvрч болох боломжууд олон нээгдэнэ. Тэгэхгvйгээр арга билэг хоёр эвдрэх, харш заяанд учрах юм бол гал усны аюултай адил гай зовлон авчирна эдгийг анхаарах хэрэгтэй.Хайр сэтгэлийн дундаас хамгийн гайхамшиг бол асрал, энэрэл, нигvvлсэхvй юм. Мөн аливаа нэгэн амьтныг ялган салгахгvй тэгш дор барих сэтгэл юм. Энэ дөрвөн сэтгэлийг бид цаглашгvй дөрөв гэдэг. Хамаг амьтныг хайрлах “Би хамаг амьтны тусыг тухайтад бурхан болж, ертөнцийн амьтадын зовлонгоос салгахын тухайтад бvхнээ зориулна” гэсэн агуу их сэтгэл шиг тийм их хайр байхгvй юм.-Эр эм хоёр хайр сэтгэлтэй болж хамтран амьдрах нь бурхны сургаалтай зөрчилддөг vv?- Энэ бол жам юм. Харин хvмvvс хамтран амьдрахдаа өөрийн эрдэнэт хvний биеэ, эр эм болж хослон амьдрах нарийн ёсоо эгэлийн ёсоор эс мэдэхийн харанхуйгаар тvйтгэрлээд зовлонгийн vvр бvv болгоосой гэсэндээ бурхан бидэнд туслах гэж номоо хайрласан. Бурхны сургаал орчлонгийн тvр зуурын хувирдаг жаргалаас авахуулаад мөнхийн жаргалд аваачиж чадах бvх аргыг бидэнд хэлж өгсөн юм шvv дээ. Yvгээрээ бурхан агуу их энэрэлтэй юм. Бидэнд нэгэн насандаа орчлонгийн зовлонгоос мөнхөд тонилж чадах номлолыг, өөрийн vхэл болоод vхлийн дараах зуурдыг ашиглаж бурхан болох нарийн аргыг зааж, энэ байгаа амьдралаа зөв зvгт залан зохируулж, ерөөл тависнаар ирээдvйдээ сайн vйлийг хурааж аажим бурхан болох төрөл бvрийн аргуудыг зааж өгсөн байдаг. Тэгэхээр зөрчилдөхгvй. Бидний амьдралд туслана гэдгийг сэтгэлээрээ хvлээж авах хэрэгтэй. Нар гэрлээ тусгахдаа энд тэнд тусгана гэж ялгадаггvйтэй адил бурхны ном сургаал хvн болгоны амьдралд дэм болох гэсэн нөмөр нөөлөг байдаг юм шvv. Харин буруу хойшоо харсан нvхэнд нар тусдаггvйтэй адил сэтгэл буруудвал сайн сайхан зvйлийг бид өөрөө өөртөө орох vvдийг хаадаг учир сайхан сэтгэлийг нээлттэй байлгаж бурхны сургаалаар амьдралаа тэтгэн дэмжиж аз жаргалд хvрэх хэрэгтэй.-Эхнэр нөхөр хоёр таарч тохирохгvй салж сарнидаг нь юунаас vvдэлтэй байж болох вэ. Ааш араншин гэхээсээ илvv хувь тавилан, заяа төөрөгтэй нь холбоотой юм болох уу.-Эр эм хоёр таарч тохирдоггvй нь олон зvйлээс шалтгаалдаг. Бие биедээ хайртай, дуртай бол эр эмийн зурхай, бэрийн зурхай, буян хишиг, хийморь, эрхтэн, бие, амь гэсэн таван зvйлийн махбодийн таарамж, мөн мэнгэ, суудал, жил, хоёр талын хадмуудын таарамж, удам шинжих , эр эмийг язгуураар шинжих гээд олон төрлийн зvйлээр тал талаас нь харшуулан vзнэ. Тvvний зэрэгцээ эр эм хоёр хослон амьдрах уламжлалт ёс заншлыг маш нарийн нягтлан судалж, өөр өөрсдийнхөө биеийг бэлдсэн байх хэрэгтэй. Амьдралд бид маш зөв, эргээд хэн хэндээ хэрэгтэй байх талаас нь хөл тавих хэрэгтэй. Энэ бvгдийг эс мэдсэнээс л аливаа амьдралын бэрхшээл гардаг.-Харш жилтэй хэрнээ сайхан амьдарч л байна гэх хvмvvс байдаг. Тэдний сайхан амьдарч байгаа нь өнгөц зvйл vv?-Өнгөц зvйл биш ээ. Жил нь харш байхад бусдаараа сайн байж болно. Өнөөдөр амьдрал нь тогтож, vр хvvхэдтэй болсон хэрнээ таарч тохирохгvй олон янзын шалтгаан байна. Таарч тохирохгvй байснаа мэдсэнээс мэдэхгvй байсан нь дээр гэж боддог хvмvvс ч бий. Гэхдээ юунаас болж таарахгvй байгаа шалтгаанаа мэднэ гэдэг гайхамшиг. Мэдэхгvй зовж, зовлонгоо там болгож байхаар мэдээд таарахгvй байгаа зvйлээ таарахаар нь зохицуулж ухаалгаар амьдрах хэрэгтэй. Yнэн мэдлэгийн өмнө худал хуурмаг алга болдог. Yvнтэй хамт зовлонгоос гарах зам ч нээгддэг. Хvн бурхан болж байгаа юм чинь нэг хvнтэй зохицоод эвээ олоод сайхан амьдрах наад захын асуудал. Тэгэхээр айж, ичиж, болгоомжлоод байх хэрэггvй. Юун дээр таарч тохирохгvй байна гэдгээ сайтар уудалж, нягтлаад vзэх хэрэгтэй. Монголчууд төрөхөөс авахуулаад vхэх хvртлээ бvх амьдралын ахуйн бvх зvйлээ дандаа зовлонг нь жаргалд урвуулах номын ёстой барилдуулсан учраас бидний амьдрал тэр аяараа номын амьдрал байдаг.-Бурхны номонд бvсгvй хvний талаар яг юу гэж бичсэн байдаг юм бэ?-Эмэгтэй хvний тухай эртний нэг сударт “Уужим ертөнц муу гаслангийн тал мэт их юм. Yйл олны vvргээр төрөлхтөн магадтай уйддаг. Тvvн дор баясгалангийн дуршлыг өгч чадах цэнгэлийн нөхөр бvсгvй бол vйлийн хувилгаантай адил. Yзсэнээс сэтгэлийг баясгах, дvрсийн охин тэнгэр. Удам угсаа язгуурыг сайтар vvсгэгч тариалангийн орон юм. Өвчнөөр зовохын vед сувилан асрагч, өргөгч эх, уйссан сэтгэлийг сэргээж засагч уяхан дуулаач. Гэргийтний vvргийг бvгдийг vйлдэгч шивэгчин, нэгэн насны зорилгыг тэтгэгч хань, ямагт урьд хураасан vйлээр холбогдсон эхнэр дор эрдэм байдал зургаан эдгээр байхад тvvнийг эрээс доршоож, ялгаварлан vзэх огт буруу юм” гэж эртний мэргэдvvд хаасан байдаг юм. Эр нөхрийн биеийн хагас гэргий юм. Гэргийн биеийн хагас нь эр тул өөрийн биеийг хагаслан хуваавал хvн гар хөлтэй одсон ч адгуусны сvрэгт багтах нь биш. Энэ мэт санаад өөрийн ханилсан ханийн дор нууцлан ил далд явалдах амрагийн сэтгэлийг орхиод, энэ богинохон насны эцэст хvрч чадвал vхсэний дараа яс нь ч бvр тахилын орон ямагт болно” гэж эр эм хоёр бие биедээ vнэнч байхыг ингэж сайхан хэлсэн байдаг.-Эм хvний есөн муу шинж гэж байдаг гэсэн. Дарааллаар нь нэрлэж болох уу?-Эмэгтэй хvнийг шинжихдээ удмаар, бэрийн зурхай, гадаад дvр төрх, дотоод нууцын шинж гээд олон зvйлээр шинждэг. Эмэгтэй хvний есөн муу шинжид: Нэг. Хацар нvvрний яс нь өндөр бөгөөд, эм хvний шинжгvй царайтай байх. Хоёр. Төвөнх нь төвгөр байдаг. Гурав. Нvvр нь буртагтай. Дөрөв. Могой явдалтай, бялзуухай явдалтай. Тав. хөмсөг даруу бөгөөд уруугаа байдаг Зургаа. Хацар дээрээ ховилтой гамшиг зовлон дагуулдаг. Долоо. Нvдэндээ цагаантай, хорон санаатай Найм. Эр хvн лvгээ адил дуу бvдvvн ааш зан бvдvvлэг бөгөөд хэрцгий, олон дахин гэрлэдэг Ес. Yс гэзэг нь зунгаарсан ноос лугаа адил хир буртагтай.-Эр шулам гэж байдаггvй эм шулам л гэж байдаг гэх юм. Тэгвэл эмэгтэй хvн буруу замаар явбал эцэстээ шулам шиг болно гэж ойлгож болох уу?-Манайхан шулам гэж их ярьдаг. Шулам гэдэгт нь угаас тэнгэр мангасын найман аймгийн нэг төлөөлөгч, бvхэл бvтэн хvн бусын амьтны нэр юм. Төвдөөр бол дvд гэдэг. Монголоор бол шулам хэмээнэ. Шулам бол дотроо олон янз байна. Мангас гэдэг нь бvдvvн хадуун биетэй, хvний махаар хоол хийдэг, хvний язгуурын нэг. Монголчууд боссон хvvр буюу ороолон, улаан албин, тийрэн, буг, мам, са буюу гариг, чөтгөр , адууд гэх мэтчилэн олон зvйлийн хvн бусын амьтадыг мэддэг. Чингис хаан “Нэг санаатай эр бол эрдэнэ юм. Хоёр санаатай эр бол эр биш эм юм. Нэг санаатай эм бол эм биш эр юм. Хоёр санаатай эм бол эм биш шулам юм” гэж хэлсэн байдаг. Хорвоо өөрөө хоёр талтай. Хvнд өөртэй нь хамт төрсөн тэнгэр, чөтгөр хоёр байдаг. Бид аливаа нэгэн амьтай амьтанд муу хорлолтой зvйл хийх юм бол хамт төрсөн чөтгөр нь баярлаж, тэнгэр нь уйлж л байдаг. Чөтгөрийг баярлуулах, тvvнийг хvчжvvлэх, тэнгэрийг сулруулах vйл хийнэ гэдэг муу vйлийн замаар замнаж байна. Эр, эм ч бай хоёуланд нь хамаатай асуудал юм. Тийм учраас буяны сайн vйлийг эрхэмлэж байгаа хvн бол тэнгэр юм. Аливаа нэгэн нvглийн муу vйлийг эрхэлж буй хvн бол чөтгөр юм гэж ойлгоорой.-Ер нь энэ чөтгөр шулам чинь хvнтэй ямар холбоотой юм бэ. Хvнээс өмнө байсан юм болов уу. Хvний дараа бий болсон юм болов уу. Бурханы номонд юу гэж заасан байдаг бол?

-Чөтгөр шуламын ойлголтонд юун тvрvvнд бид өөрсдийгөө хамаатуулж vзээд, дотоод шулам, чөтгөрөө сайн ойлгох хэрэгтэй. Хvний дотор дөрвөн янзын муу дотоод шулам байдаг. Хvнээс өмнө нь ч байсан. Сансрын зургаан зvйл амьтнаас гадна дvрст тэнгэрийн орны омогт бvднэрvvд болоод хvсэл тэнгэр орны янз бvрийн тэнгэрvvд, хvртэл хvмvvсийн амьдралд янз бvрээр нөлөөлдөг. Эд ертөнцийн тэнгэр учраас сайхан дураа хөдөлвөл бидэнд тусыг vйлдэнэ. Муу дураа хөдөлвөл биднийг хорлочихно. Бид хорлосныг нь чөтгөр, тусалсаныг нь тэнгэр гэж атгалан барьж байгаа болохоос тvvнийг тэнгэр юм уу, чөтгөр юм уу гэж шинжсэн хvн байхгvй. Тэгэхээр энэ нь аливаа юмны мөн чанарыг ойлгоогvй, сэтгэлийн хоосон хөөрөлийн хэлбэр юм. Yvнийг нягталсан маш том онол байдаг. Хэдэн зуун мянган төрөлд биднийг муу заяанд унагаж хорлож чадах хамгийн аймшигтай чөтгөр бол бидний дотор байдаг. Дотоод дөрвөн шулам нь : Тордог шулам. Энэ нь өөрийн гадна талд буй сайн сайхан зvйлд тачаагаад муухай санагдсан зvйлдээ уурлаад тодорхой зvйлд торж, тvvнээс шалтгаалж, сэтгэл муу гэмтэй болж муу vйлийг хураалгаж байдаг. Хvн ийм зvйлээс шалтгаалж өөрөө өөрийгөө хорлодог. Тордоггvй шулам нь тодорхой юманд торохгvйгээр хvсэж мөрөөдөж “Далай байхгvй атал давалгаа гаргуулж, давалгаанд очоод жаргаж, цэнгэж байна эсвэл хонзонтой хvнээ хөнөөж байна” гэж сэтгэлээрээ нvгэл хурааж тvvнээсээ болж өөрөө хорлогддог. Баясан дурлагч шулам нь хvн эрдэм сураад жаахан чадалтай болоод ирэхээр “Би сvрхий мундаг юм байна аа” гээд омогтой аархуу биеэ тоож эхэлдэг нь эргээд өөрийнхөө сурсан эрдмээр сэтгэлээ хорлоод, өөрийгөө тvйтгэрлэдэг. Дээрэнгvйлэгч шулам буюу бид баригч нь “Энэ бол миний бие. Намайг ингэлээ тэглээ. Энэ бол миний л vр хvvхэд. Тэр бол гадны хvvхэд “ гээд өөрийнхөө юмыг минийхийлж бариад бусдын юмыг хvнийрхэж холдуулснаас vvдэж сэтгэлийн зовлонгийн бvх эх vvсвэр аливаа нэгэн болох болохгvй байх хамаг муу сэтгэл суурилж бэхэждэг. Энэ дөрвөн шулам хvнийг байнга цаг хором тутамд хорлож, өөрсдийн дотоод муу сэтгэлийг хvчжvvлж, дотор буй муу хvчийг хөгжөөж байдаг учир таслах хэрэгтэй. Yvнийг хэрвээ эс тасалж, эрхэнд нь байх юм бол бусдын эрхэнд байгаа юм шиг шаналж, сайн сайхан байх боломжоо алдаж хорлогддог. Тvvнээс vvдэж сэтгэл хvндэрч, муу заяанд буюу төрөл доошлох, өөртөө зовлон тарих, хамаг vvд vvсвэр эндээс гардаг тул хамгийн аймшигтай шулам юм.-Олон эр сольдог эмэгтэйг завхай зайдан гэх мэтээр олон янзаар нэрлэдэг. Эдгээр vгнvvд нь аль ч vндэстэнд байдаг болохоор ийм эмэгтэйг vзэн ядах vзлээс урган гарсан болов уу гэж бодогддог. Бурхны номонд завхай эмийг буруушаасан ямар нэг номлол байдаг уу?-Тэрсvvдийн номонд хаан хvн мянган эхнэр авч болдог гэдэг. Энэ нь хаан хvний эрдэм юм гэж дуурсгадаг. Мянган эмэгтэйг өөрийн гэргий болгоод авчихсан юм болохоор хэнтэй нь ч унтсан өөрийн ёсолж авсан эхнэрvvд болохоор аливаа нэгэн, олон хvнтэй явалдсан гэм гарахгvй гэж хаадаг. Эмэгтэй хvн арван эртэй явах юм бол хорвоод байхгvй бузар булай болгож, жигшин зэвvvцэн сvйд болдог. Тэгэхээр эмэгтэй хvнийг ингэж дооршоож, эр хvнийг дээршээж ялган салгаж vздэг нь тэрсvvдийн буруу ёс юм. Эр эм хоёр уг чанартаа бол адилхан. Эр эм хvнд дутуу зvйл байхгvй. Гэсэн хэдий ч язгуур өөр. Эрд байхгvй зvйлийг эмэгтэй нь нөхөж өгдөг. Эмэгтэйд байхгvй зvйлийг эр нь нөхөж өгч, эвсэн нэгдэж амьдардаг жамтай. Бие биенийхээ гадна дотно тал болж хоёр биенээ тэтгэх ёстой. Бас нэгэн номлолд “Олон хvнтэй явалддаг эмэгтэй олон хvн бие засдаг газар лугаа адилхан” гэж хэлсэн байдаг. Тийм учраас хувь заяагаар учирсан эр эм хоёр нийлж эхийн алтан хэвлийг бохирдуулж сэв оруулалгvй vр хvvхдийг гаргах ёстой. Ийм тохиолдолд эр эм хоёр vнэнч байж чадвал vр хvvхэд буянаар ирдэг. Хэрвээ vнэнч бус байх юм бол янз бvрийн муу vйлээр vр хvvхдvvд ирэх отоосонд өөрсдөө өртөөд төрсөн хvvхдvvд нь өөрсдийг нь тамлан зовоох уршигт vйлийг авчирдаг олон талын шалтгаан байна. Энэ нь эр нөхөртэй хэрнээ өөр хvмvvстэй явалдахаас vvдэж гарах. Харин нэг хvнээс салаад өөр хvнтэй суух бол өөр хэрэг шvv. Энэ нь өөрт тань туслахын тухайтад гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эмэгтэй хvнийг янз бvр хэлж, доорд vзэж хэт нэг талыг барьж болохгvй.-Ер нь замбараагvй хурьцал амь насанд цөвтэй юу?-Хvний идсэн уусан таван аяга хоол ундны шимээс хvний нэгэн дусал цус бvтдэг. Нэгэн аяга цуснаас дуслын нэг нарийн хувь бvтдэг. Тэгэхээр дусал гэдэг хvний шим байдаг. Yvнийг алдалгvй өөртөө ариглаж байх юм бол хvний өөрийнх нь эрч хvч, биеийн чалх нь өнө удаан хадгалагддаг.
Өөрөө өөрийнхөө хэмжээ хязгаартай ирсэн амь нас болоод биеийн тэнхээ чалхыг тэтгэж өгөх нандин зvйл байдаг. Иймээс сахил авч, хорьж, номын явдалд ордог нь угаас дусал гэдэг зvйл ямар их хэрэгтэй болохоос холбогдож гарсан асуудал. Тэгээд ч эр эм хоёрын энгэр зөрvvлэх өдөр судар, номын ёстой холбогдсон маш нарийн уламжлалт ном бий. Бид мэдэхгvйгээсээ болоод өөрөө өөрийгөө дандаа хорлож байдаг. Дуртай, хvссэн vедээ эр эм хоёр буруу хурьцвал өчнөөн олон сайн муу зvйлvvд отчихсон байдаг. Хvн амьд явахын баталгаа байхгvй. Угаас vхлийн мянган отоосонд байж байдаг. Далайн хөөс мэт эмзэг биетэй. Хvний нас тэнгэрийн гялбаа мэт хурдан.Эр эмийн ажлыг хийхэд дээр дурьдсан өр төлөөс, эрлэг, өс хонзонгийн сvнснvvд хариугаа авах гээд отчихсон байна. Энэ олон отоосон дундаас авралтай буянтай vр өөртөө сонгож авахын тухайтад бид уламжлалт энэ талын ёсыг мэдэх хэрэгтэй. Эр эмийн хурьцлыг эгэлийн ёсоор хийвэл дуслаа алдаж өөрийн хvчээ барна. Харин тvvний хариуд эрч хvчийг эргэж олж авах увьдист урвуулж дуслыг хэрэглэх маш том номын ёс бий. Энэ бvхэнд суралцахын тулд Монголын уламжлалт номлол бvтээлээс vзэж харах хэрэгтэй.-Харш муу өдрөө хурьцсанаас vvдээд ямар гай тохиолдох вэ. Тvvнээ болоод vр хvvхэд нь яаж явах бол…-Бар, туулай жилтэй хvмvvс бич, тахиа жилтэй хvнтэй энгэр зөрvvлбэс төмөр саа тусаж, хамар мурийх нигууртай хэмээдэг. Зарим нь таарахгvй хvнтэйгээ энгэр зөрvvлбэл усан саа тусч бөөр нь татаж, бөгтөр болно. Гал саа тусаж, хэл нь татна. Мөн бас шороон саа тусаж, гар нь тахийна. Модон саа тусаж нvд нь гэмтэнэ гэх мэтчилэнгээр судар номонд өгvvлсэн байдаг. Энгэр зөрvvлэх харш гараг гэж бий. Бар, туулай жилтэй хvмvvс сугар гарагт энгэр зөрvvлбээс өвдөг бэлхvvсээр өвддөг өвчтэй болно. Зvрх, эгэм, далаар өвдөх, ходоод, ам гэмтдэг, толгой хоолой өвддөг өвчтэй болно.
Хvн өнгөрснөөс хойш 49 хоногийн дотор энгэр зөрvvлдэггvй. Бас хvний сvлд шинийн 28-нд бэлэг эрхтэнд байдаг. Шинийн 15, 30-нд бvх биенд явдаг учраас энэ өдөр цээрлэдэг. Учир нь 15-ны сар тэргэл болдог. Сар дэлхийд ойртож байгаагийн шинж. Сарны тvлхэх хvчин дэлхийд нөлөөлж, дэлхий бvслvvрээрээ цvлхийхэд далайн тvрэлт болдог. Энэ vед эмэгтэй хvний сав руу тvлхэлт ороход хоёр галтай утас нийлсэн мэт болж гал саа тусах аюултай. Ийм өвчтэй болсон хvний хэл ам нь татвалзах, гар хөл мурийж, тахийдаг. Мөн 30-нд буюу битvvн болоход сар дэлхийгээс холддог. Сарны татах хvчин дэлхийн хvчнээс зугтаж далайд таталт болдог. Энэ vед эмэгтэй хvний сав агшиж сарны хир нь шавхагддаг учир хэрвээ энгэр зөрvvлбэл усан саа тусна гэх мэтчилэн бvгдийг нь нарийн заасан байдаг юм. Тэгэхээр энэ бvхнийг мэдэж байх нь зохистой.-Биеэ vнэлэх нь нvгэлд орох уу?-Угаас vvнийг хорьсон байдаг. Биеэр vйлдэх гурван нvгэл байдаг.
-Амьтны амь таслах,-Өгөөгvй зvйлийг авахгvй байх,-Энгэр зөрvvлэх ёсыг буруу vйлдэхгvй байх…
Энэ бvхэн хvн бvхний сахиж байх ёстой таван сахилын тоонд ордог. Тэгэхээр биеэ vнэлэх энэ явдал нь муу vйлд орно. Энэ бvгдийг засаж залруулж, vнэн ёсоор сэтгэлээр өөрт нь ойлгуулъя гэвэл ясли, цэцэрлэгээс нь эхлээд бага, дунд сургуульд уламжлалт ёс заншил, хvн болгож хvмvvжvvлдэг нарийн ёсноос суралцуулах хэрэгтэй юм.-Хэвлийдээ vрээ тээсэн хэрнээ хvvхдийнхээ эцгээс өөр хvнтэй хурьцахад vр нь бузартаад өвчлөмтгий, ороомтгой хvvхэд төрдөг гэж vнэн үү?-Хэвлийдээ vр тээж байгаа эмэгтэй хvн угаас эр эмийн ажлыг хорьдог юм. Хэвлий дэх хvvхэд ээж ямар байна, тvvнээс зуу дахин мэдрэмтгий байдаг. Учир хэвлий дэх vр гэдэг нь их эмзэг амьтан юм. Эх хvн хэт халуун юм уухад хvvхэд нь буцламгай халуун ширэмд буй мэт зовдог. Хэт хvйтэн юм уухад мөс рvv орсон мэт даарч зовно. Yсэрч харайхад хавцал ганга руу унаж буй мэт айж байдаг. Хөл хvндтэй ийм vед эр эмийн ажлыг хийхэд хадны завсар хавчуулсан юм шиг шахаж зовоодог. Ээжээс гарч хорвоод мэндлэхдээ хvртэл мөн л зовж байдаг.-Хvний нялх vр хvvхдийн тэр эмзэглэлийг vгээр яаж илэрхийлдэг вэ?-Хvvхэд төрөхдөө арьсаа амьдаараа хуулуулж буй мэт зовохоос гадна хуулсан махан дээр нь батгана, шумуул хазаж байгаа мэт часхийн өвдөх, зөөлөн гараар барихад хvртэл харцага болжмор шvvрч байгаа мэт, зөөлөн даавуунд боож авахад өргөстэй харгана хийсэн мэт зовно. Тийм учраас эх хvн хэвлийдээ хvvхэд тээж байхдаа баримталдаг нарийн ёс байна. Хvvхдийг анх олдсон цагаас нь эхэлж хvмvvжvvлдэг. Төрөл олохдоо буянаар хvvхэд олох хэрэгтэй. Жирэмсэн эх хvний идэх хоол, явах явдал тvvнтэй харьцах харьцаа гээд уламжлалт зан vйлийн номонд тусгасан байгаа. Хvvхдийг гарсных нь дараа гурван насны хооронд маш нарийн хvмvvжvvлдэг уламжлал байна. Энэ vед хvvхэд бурхан байдаг. Бурхан байдаг чанарыг бурхнаар хэвшvvлэхийн тухайтад хичээдэг ёс бий. Яг энэ vед хvн болох бvх суурь сэтгэл санаа биед нь сууж өгдөг vе юм. Ёс ийм байхад юун жирэмсэн хэрнээ нөхрөөсөө өөр хvнтэй явалдах.

-Зарим гэр бvлийн хоёр маш их хэрэлддэг. Тийм айл их л гундуу харагддаг?-Эр эм хоёр бие биедээ хайрласан дурласан сэтгэлээр нийлдэг. Сэтгэл хөрвөл угаас хоёр их язгуур, өөр аймаг учраас vргэлжийн хэрvvл тэмцлээр орших магадлалтай гэж хэлсэн байдаг. Хэрэлдэж зодолдоод нөхөртөө хөөгдсөн хэрнээ дахин дахин эргэж очиж зодуулаад л явдаг бvсгvйчvvд байдаг. Энэ нь муу vйлээр сэтгэлтэй болчихоод тэр vйл нь барагдаагvй учраас бие биедээ зовж байсан ч татагдаад эргэж очиж зодуулаад явж байгаа юм. Yvнийгээ хайраар л цагаатгадаг. Тэр хайр нь муу vйлээр учирсан хайр шvv. Харин бие биенээ буянаар хайрласан сэтгэл нь хэвээр байвал vс нь дун мэт цайсан өвгөн ч чавганцынхаа өвөрт ороход өгvvлшгvй тэнгэрийн амгаланг амсдаг гэдэг. Тийм учраас өөрсдийгөө эвлэн зохилдох бие биенийхээ хооронд нэгдэн нийлж чадах тэр сайхан боломжийг гундааж огт болохгvй. Аль болох бvлээн сайхан байлгах талаас нь анхаарах хэрэгтэй. Бид энэ бvгдийг уламжлалт зурхайн номлолоос vзээд өөрсдийнхөө сэв орох зvйлийг хаагаад эрдэмтэй нийлэмжтэй талаас нь анхаарч байх хэрэгтэй юм. Yvнд мэдлэг, мэдрэмж хэрэгтэй.-Гэр бvлтэй холбоотой өөр ямар ямар бузрууд байдаг вэ?-Гэр бvлтэй холбоотой олон бузруудыг мэдье гэвэл эр эм хоёр хослон амьдрах Монголынхоо уламжлалт ёсыг мэдэх хэрэгтэй. Yvнийг эс мэдвээс хичнээн сайхан буянаар нийлсэн эр эм хоёр байлаа ч амьдрал нь там болно шvv. Манайхан энэ ёсыг мэдэхгvйгээсээ болж асар их хямралд орж байна.-Зарим хvмvvс бие биенээ хардаж их хэрэлддэг. Хардах нь өвчин vv, хорлол уу?-Манайхан хайртай бол хартай гэж хэлээд өөрсдийгөө өмөөрдөг. Хардана гэдэг сэтгэлийн том гэм юм. Өөрийн гэсэн эмэгтэйг миниймхийлэн атгаглан бариад тvvндээ ямар нэгэн гадны салхи ч хvргэхгvй дэндvv хар сэтгэлээр тачаасан хэрэг шvv дээ. Энэ бол асар муу сэтгэл. Тэгэхээр тухайн хvнээ хайрлаж байгаа бол харамлаж хардах биш, тухайн тэр хайрласан хvн нь жаргалтай байх ямар нэгэн боломж байх л юм бол тvvнийх нь төлөө баясаж амьдрах хэрэгтэй. Ийм өгөөмөр, өглөгч хайраар өөрийгөө хувиргах хэрэгтэй. Тэгэхийн бол харамлаж хардсанаас нь илvv маш их хайр эргэж өгөгддөг хорвоогийн жам байна.
Энэ миний бие гээд худгийн мэлхий шиг өөрийгөө барих нь энэ бол би юм гэж андуурсантай адил юм. Хvн хараад хараа хаана хvрнэ вэ тэр хэмжээнд бие оршин тогтнодогийг ойлгох хэрэгтэй. Би аль хvртэл сэтгэх нь вэ хэдэн зуун мянган оддын ертөнцөд би очиж чадна.Сэтгэл хvрч байгаа газар л бие оршин тогтнож чадаж байна. Тэгэхээр хvн гэдэг сэтгэлийн амьтан юм. Өөрийгөө агуу их задалсны хэрээр агуу их зvйл өөрийнх нь эзэмшилд ирж, өөрийг нь нээж өгдөг. Тийм хайрыг vvсгэж чадахгvй, хардаж мах цусан цогцосны төлөө өөрийнхөө сэтгэлийг золиосолж өөрийгөө дэнчинд тавина гэдэг харамсал, эмгэнэл юм. Эцсийн эцэст хайрлаад, харамлаад байсан бие цогцос нь яг нарийндаа бол өчнөөн олон хорхой дотор нь шимэгчлэн амьдарч байгаа, арьсыг нь хуулаад хаячихвал ямар аймаар юм байгаа бол. Өнгөц нэг дvрсэн дээр тогтсон бие шvv дээ. Нvд нь хөөрхөн гээд байх юм. Ясан их ухархайд суусан усан цэврvv шvv дээ. Уруул нь сайхан гээд байх юм. Бохирын урсгал цувуулсан муухай нvх шvv дээ гээд янз бvрээр бvдvvн бие цогцсонд тачаах сэтгэлийг нь хувиргахын тул задлаад ярьдаг.-Эр хvнийг гомдоох муу. Эр хvнийг гомдоосон хvн өөдөлдөггvй гэж хvмvvс ярьдаг. Эр нөхрөө гомдоосон гэнэ лээ тэгээд өөдлөхгvй байгаа юм гэж ч ярьдаг. Ийм уялдаа холбоо байж болох уу?-Эр ч бай, эм ч бай хэн хэнийхээ сэтгэлд сэв хийнэ гэдэг сайн зvйл огт биш. Бие биедээ эр, эм хоёр дутууг нь нөхөж, дундуурыг нь дvvргэж зовоход нь жаргааж, алдахад нь тvших гэж нэгэн биений хоёр тал, нэгэн гэрийн хоёр тулгуур багана болох гэж нийлсэн байдаг.Хажуудахынхаа сэтгэлийг ямар хvнд байдалд оруулна тэрний хэрээр өөрөө илvv зовно. Өөрөө гаднаа хямарсан ч гэсэн гэртээ орж ирэхдээ тvvнийгээ нуугаад, харин гэр бvлийнхээ уур амьсгалаар өөрийгөө тайтгаруулж, сайхан аз жаргалын диваажингийн оронг өөрийн гэртээ vvсгэх хэрэгтэй.Гадна талд зовохдоо бушуухан гэртээ очиж яс амрахсан гэж баярлаж, тэмvvлдэг тийм жаргалын өлгий болох хэрэгтэй. Чоно vvрэндээ өлзийтэй гэж манайхан ярьдаг. Чонын vvрэнд анчин ороод бэлтрэгийг нь хөнөөж байхад урж, дайрдаггvй шvv дээ. Араатан хvртэл vvрэндээ тийм их сэтгэлийн гай зовлон дайрсан ч өөрийгөө барьж чадаж байхад хvн гэдэг амьтан өөрийнхөө хослон амьдарч байгаа гэр бvлээ хямраана гэдэг чононоос дор байгааг харуулж байна. Тиймдээ ч тэнгэрлэг амьтан нэрийг чоно аваа биз.

-Эрчvvд хvvхнvvдээс арай богино насалдаг нь хийдэг нvгэлтэй нь холбоотой юу?-Энэ бол ертөнцийн ёс юм. Эр, эм гэлтгvй ямар vйл нvгэл vйлдэнэ, тvvн шигээ vйлийг эдэлнэ. Бусдын аминд халдаж, цөв оруулах л юм бол өөрийнхөө амь насанд цөв оруулж байна гэсэн vг.Хэрвээ насаа уртасгая гэвэл амьтны амийг аварч, өршөөж хайрла. Тэгвэл урт наслах боломжоо нээнэ. Бусдын амь насыг тоодоггvй, хайхардаггvй хvн өөрийнхөө амь насыг тоохгvй хайрлахгvй байгаагийн шинж. Хvний хийж байгаа vйлээр сайн мууг нь шинждэг. Хvvхдийг тоглож байгаа тоглоомоор ирээдvйд ямар хvн болохыг нь шинждэг. Yvнд мэргэ төлөг хэрэггvй. Цэцэн мэргэн ухаан хэрэгтэй.

-Олон эхнэр солих нь нvгэл vv?-Эр эмийн ариун ёс журмыг vл сахих нь нvгэлд тооцогдоно гэж ойлгох хэрэгтэй.-Нууц амрагийн талаар бурхны номонд өгvvлсэн байх уу. Амьдрал дээр бол байдаг л зvйл шvv дээ?-Амьдралд байдаг зvйл гээд аливаа нэгэн зvйл өөрт нь гай гамшиг тарих тvгшvvр төрvvлж, нууж хаах хэрэгтэй эвлэрч болохгvй шvv дээ. Тэр нь илэрвэл ямар нэг байдлаар өөрөө хvнд байдалд орно. Мэдсээр байж галаар тоглоно гэдэг огт юм боддоггvй хvний хийж байгаа зvйл. Орчлонд бvх зvйл хяналтгvй байсан бол өнөөдөр хvний амьдрал там л байх байсан.
Тийм учраас эртнээс их хаадууд угаас мууг нь цээрлvvж, сайныг нь тэтгэсэн засаглалыг явуулж байсан. Тэрний хvчинд бид өнөөдөр сайн мууг ялгаж суухтайгаа байна. Энэ бол сайн vйлийг дэмжихийн тухайтад зvтгэсэн эцэг өвгөдөөс дамжин уламжлагдсан бидний амар амгалан байх ёсыг тогтоон өгсөн их ёс.
Сайн мууг ялгахгvй амьдралд байдаг зvйл гэж мэдсээр байж өөрсдийгөө хорлох, хуурах хэрэггvй. Юм хэдий хэцvv ч бид багийг нь хуулж дотрыг нь гаргаж нягтлан vзэж байж шийдэх хэрэгтэй. Тэгэхээр “Долоо хэмжиж байж нэг огтол, мөн аливаа зvйлийг хэлэхдээ долоо бодож байж нэг удаа хэл” гэж байдаг.

-Хvмvvс сайн сайхан юугаарч дутахгvй амьдрахыг аз жаргал гэж боддог. Энэ тухай…

-Сайн сайхан юугаар ч дутахгvй, эд хөрөнгөтэй бол жаргалтай байдаг гэж бид ярьдаг. Эд хөрөнгөтэй байснаар хvн аз жаргалтай байдаггvйг хvн төрөлхтний амьдрал харуулсаар байдаг. Харин хураасны хэрээр хадгалах хамгаалах, арвижуулах гэх мэтчилэн өчнөөн олон зовлон нэмэгддэг. Тэгэхээр хvн гадны эд хөрөнгөнд дулдуйдаж жаргадаг гэдэг худлаа. Харин дотоод сэтгэлээсээ хамаарч, жаргах зовох нь шийдэгддэг гэдгийг ухаараарай. Хvн өөрийгөө оюун ухаанаа боловсруулан, хөгжvvлж, орчлон ертөнц болоод өөрийнхөө мөн чанарыг танин мэдэж зовлонгийн шалтгаанаа хаах аргад мэрийх хэрэгтэй. Тэгж байж бид зөв зvйтэй зам дээр зогсоно.
Эцсийн эцэст эд хөрөнгө хийгээд аливаа эрх тушаал, нэр алдар болгон чинь угаас энэ бvгд дотоод сэтгэлд байдаг юм. Бидний буян гэгддэг бvх vйл чинь бид эдийн тэнгэрийг сэрээн бадраахын тухайтад хийж байгаа зан vйл юм. Харам гэдэг зvйлийг өглөгөөр ялан дийлж чадвал бидэнд эд хөрөнгө хуран цуглах vvд хаалга нээгдэнэ. Бид сайн юмаа муу сэтгэлээр хаачихаад байдаг. Аливаа нэгэн орж ирэх зvйлийг хаана гэдэг өөрт байгаагийн муу шинж. Муу сэтгэлээ дарвал хариуд нь бvх юм нээгдэж сайн зvйл ирнэ гэж итгэж болно.

-Жирэмсэн эх шинэ төрөх хvvхдээ сайн хvн болгоё гэвэл хэдийд ямар зvйлийг анхаарвал зохилтой вэ?

-Эхийн умайд хvvхэд олсны дараа гэрийн эзэгтэй эх хvн бие шалтгаантай болсноос хойш хажуулдаж амраад байдаггvй. Далийж суухгvй, янз бvрээр хэлбийж зогсохгvй, нийлэмжгvй зvйлийг идэхгvй, огтолсон зvйл нь тэгш бус бол иддэггvй, тvшлэгтэй сандалд суудаггvй, нvдээр аливаа зохисгvй зvйлийг харахгvй байхыг хичээж, чихээр янз бvрийн хурьцангуй дуу сонсохгvй байх хэрэгтэй. Өглөө vдэшт уянгалаг сайхан шvлэглэл, дуулал сонсож, төв чигч дандаа сайхан зvйлийг хэлж, сонсож явах юм бол төрсөн хvvхэд нь төлөв төв, шударга, эрдэм нь хvнээс хэтэрхий болно гэсэн байдаг.

-Тэгвэл vр хvvхдээ бvр хэвлийдээ байхаас нь сурган хvмvvжvvлж болох нь ээ?

-Тийм. Vvнийг хэвлий доторх vр хvvхдийг сургамуй гэж хэлж байгаа юм. Хvvхдийг хэвлий дотор хvмvvжvvлж сургана гэдэг эх эцэг хvний vvрэгтэй шууд холбоотой. Жирэмсэн vедээ эх хvн янз бvрийн юм нэхэхийг цээрлэдэг. Учир нь гэдсэн дэх хvvхэд хvйндээ ороолдоно гэж vздэг. Мөн олс дээсэн дээр алхуулдаггvй. Бие давхар vед өмнvvр нь хөндлөн гулд гардаггvй гэх мэтчилэнгийн уламжлалт олон зvйл бий. Ирээдvйд залрах гэж буй тухайн хvнийг хэдий буянаар олдсон ч гэсэн хэвлийд байх vеэс нь зөв сургаж чадаагvй бол гарсан хойноо эргээд гэр бvлийг сайн сайхан явахад зовлон авчрах vр дагаврыг vvсгэдэг учраас анхлан хvvхдийг олдсон цагаас нь ариглахыг эрхэмлэх хэрэгтэй.

-Хvмvvний амьдралд хамгийн эрхэм чухал нь юу вэ?

-Эр эм хоёр болж нийлсэн нь хамгийн чухал юм. Эр нь эмийг гэр болгож эм нь эрийгээ дагаж, тогтсоноос бус эр нь эмээсээ илvv болсон ёс байхгvй. Эм нь эрээсээ дутуу болсон учир байхгvй юм. Энэ нь арга билэг хоёр найралдах юм бол сая тvмэн бодис хvмvvжихийн билэг бvрдэх, тэнгэр газар нийлвээс тvмэн бодис нэвтрэх хэмээсэн эртний ёс байна. “Гаднах ажлыг эр мэддэг, гарах орохыг эм нь мэднэ. Аян замыг аав нь мэддэг, ааль аашийг ээж нь мэддэг. Ардаг догшиныг аав нь мэднэ, авах гээхийг ээж нь мэднэ” гэсэн байдаг.
Тэгэхээр vvн дээр vндэслээд эр эм хоёр бие биенээ хvндлэхийн сацуу оршихын гол vндэс нь нэгнийхээ дутууг нөгөө нь нөхөж байхаар гэр бvл зохилдсон байна шvv дээ. Чингис хаан хvртэл эр эм хоёрын ёсыг нарийн хэлж хадамд очих охиндоо хvртэл “Эм хvнд алтан төр, ариун нэр, авааль нөхөр гэж эрхэмлэж явбал зохих гурван зvйл бий. Алтан төрөө дээдэлбэл алдар нэр аяндаа ирнэ. Алдар нэр ирвэл авааль хань vл орхино” гэж хэлсэн байдаг. Иймээс эр эм хоёр бие биенээ нөхөж амьдрах тvшиг тулгуур болох, хамтран амьдрах ёсыг уламжлалт ном судруудаас нарийн сайн мэдээрэй. Айл гэр өнгөтэй, өөдтэй явахын гол эрхэмлэх зvйл бол бидний уламжлалд тогтсон гэр бvлийн амьдрал дахь зовлон гардаг зvйлийг нь хааж, эрдэм гаргаж, хөгжих талыг нь тэтгэн өгсөн зvйлийг эрхэм болгон гэр орондоо бvрдvvлвэл сайн сайхан болно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!