Uncategorized

Танай гэрээс “гэрийн буг” явсныг илэрхийлэх 11 шинж!!! Гэрийн бугыг шөнийн цагаар мэдрэх боломжтой

Хэрвээ таны барьсан бүхэн гараас чинь унаж, хагарч, гэртээ байх нэг л тухгүй мэт санагдаж байвал энэ нь гэрээс тань гэрийн буг явсныг илэрхийлэх болно. Гэрийн буг нь муу бүх зүйлийг зайлуулж, тухайн айлыг аливаа сөрөг зүйлээс хамгаалдаг гэх домог бий.

Эртний Орос улсад гэрийн бугыг эд хөрөнгө, мал амьтныг хамгаалдаг гэж үздэг байсан учир ихээр хүндэлдэг байв. Харин гэрийн эзэд түүнд анхаарал хандуулахгүй бол тэр уурлаж, тухайн айлаас дайждаг байсан гэнэ. Ингээд гэрийн буг танд гомдож, уурлаж гэрээс тань дайжсан болохыг илэрхийлэх 11 шинжийг хүргэе.

“Шөнийн цагаар гэрт чимээгүй байх” />

Эртний домгоос үзэхэд гэрийн бугыг шөнийн цагаар мэдрэх боломжтой гэнэ. Тэрээр шөнийн цагаар хаалга, сав суулга дугаргаж, алхаж өөрийгөө байгааг сануулдаг юм.

Харин тэр уурлаж танай гэрээс дайжсан бол бүхий л шөнийн турш нам гүм байх болно. Мэдээж эхэндээ энэ нь танд таатай санагдаж болох ч хэсэг хугацааны дараа та айдас мэдрэх болов уу.

“Гэрийн тэжээвэр амьтад тайван бус байх болно” />

Гэрийн тэжээвэр амьтад гэрийн бугыг маш ихээр мэдэрдэг учир түүнийг алга болсон тохиолдолд өвдөх, сульдах, галзуурсан мэт болох магадлалтай. Үүнээс гадна нохой гэнэтхэн гасалж, харин муур төрөл бүрийн авиа гаргаж ширээн доор нуугдах гэж хичээх болно. Харин гэрийн буг байгаа тохиолдолд тэд аз жаргалтайгаар тоглодог.

“Эд зүйлс алга болох” />

Гэрийн буг нь эзнээ мэдэрдэг учир шаардлагатай тохиолдолд гэрийн эздэд туслах гэж хичээдэг. Тиймээс эд зүйлс алга болох нь гэрийн буг танд сэтгэл хангалуун бус байгаа эсвэл гэрээс тань явсан болохыг илэрхийлнэ. Энэ нь маш муу зүйл бөгөөд гэрийн буг явсан үед танай гэрт муу ёрын сүнс орж ирэх магадлалтай. Ямар ч тохиолдолд гэрийн бугыг өөртөө татахын тулд шөнө унтахдаа ширээн дээрээ амттан үлдээгээрэй.

s“Зүүд зүүдлэхгүй байх” />

Гэрийн буг нь зүүдний тусламжтайгаар эзэндээ ямар нэг асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг хэлж өгөхөөс гадна заримдаа тайвшрах боломжийг ч олгодог.  Энэ арга замаар тэд танд талархлаа илэрхийлж байгаа юм.

“Гэрт тухгүй болох” />

Гэрийн буг эзэндээ анхаарал, халамж тавих үед та гэртээ ирээд тухтай, амарсан байдлыг мэдрэх болно. Харин гэртээ ирсэн ч түгшүүртэй, тайван бус, унтаж чадахгүй, хар дарж байвал энэ нь гэрийн буг танай гэрийг орхисон болохыг илэрхийлнэ.

“Тасалгааны ургамал үхэх” />

Тасалгааны ургамал нь гэрийн тэжээвэр амьтдын адилаар гэрийн буг алга болсныг мэдэрдэг.  Тиймээс тасалгааны ургамлаа арчилсан ч тэр хатаж, гандаж, үхэж байвал танайх гэрийн буггүй болсон бололтой. Гэрийн буг нь тасалгааны ургамлыг сайхан цэцэглэхэд тусалдаг.

 

Ихэнхдээ гэрийн буг айл гэрийн тав тухтай байдлыг хангадаг учир зочин, гийчин танайхаас тасрахгүй.  Үүнээс гадна муу санаж ирсэн зочдыг урьдчилан таньж аяга хагалах, чимээ гаргах, гэрийн тэжээвэр амьтан тогтворгүй болж танд анхааруулах дохио өгдөг.Хэрвээ сүүлийн үед танайд зочин ирэхгүй байвал гэрийн буг танайхаас явсан байх магадлал өндөр.

Гэрийн буг хүүхдэд маш хүндэтгэлтэй ханддаг учир тэднийг хайрлаж, хамгаалж байдаг. Зарим хүүхдүүд гэртээ хүүхэлдэйгээрээ тоглож, хэн нэгэнтэй ярьж байгаа мэт харагдвал түүний хамтрагч нь гэрийн буг байх магадлалтай. Харин гэрийн хамгийн бага гишүүн тогтмол уйлж, муухай аашилж байвал гэрийн буг танд уурлаж, гэрийг тань  орхиж явсан болов уу.

” alt=”Өвчин ороох” />

Гэрийн буг танайхыг орхиж явсныг илэрхийлэх бас нэгэн чухал шинж тэмдэг бол гэр бүлийн гишүүд өвдөх явдал юм. Энэ тохиолдолд түүнийг аргадаж, эргүүлж гэртээ авчрах тал дээр анхаарал хандуулаарай.

“Гэр бүлийн хэрүүл” />

Хэрвээ сүүлийн үед танай гэр бүлээс хэрүүл маргаан тасрахгүй байвал үүний гол шалтгаан гэрийн буг танайхаас дайжсан байх явдал юм. Учир нь гэрийн буг нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хадгалах зорилготой байдаг ч тогтмол хэрүүл хийх үед бухимдаж танайхаас явах магадлалтай. Энэ тохиолдолд хоорондоо ярилцаж, эв зүйгээ олж гэрийн бугаа эргэж авчрах нь зүйтэй.

“Гэрт чийгтэй байх” />
<

Гэнэтхэн танай гэр чийгтэж, хаа нэгтээ хөгцөрсөн байна уу? Энэ бол муугийн дохио бөгөөд гэрээр тань сөрөг энерги тархсан болохыг илэрхийлнэ. Сөрөг энерги тархаж байгаа нь гэрийн буг танайхыг орхиж явсны нэг дохио юм.

Гэрийн бугийг гэртээ авчрах арга:

Их цэвэрлэгээ хий: Гэрийн буг бохир орчинд дургүй байдаг учир үргэлж цэвэр цэмцгэр байх хэрэгтэй.

Ямар нэг зүйлээр дайл: Зүсэм талх, мөөхий, жигнэмэг гэх мэт амттаныг шөнө унтахдаа хөргөгчийнхөө арын буланд хийж үлдээгээрэй.

Тоглоом хий: Гэрийн бугад зориулж жижигхэн хайрцагт зоос, шүр, гоёл чимэглэл хийж, онцгой газар тавиарай.

Эерэг энергийг хадгал: Гэрийн буг нь хэрүүл, гомдол гэх зүйлсийг маш ихээр мэдэрдэг учир нэг нэгэндээ хүндэтгэлтэйгээр хандаж байгаарай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!