Uncategorized

Хэрэг хуучирдаггүй ээ!!

Хэрэг хуучирдаггүй ээ!! Д.Оюунхоролын талаар жилийн өмнө бичиж байсан нийтлэлээ дахин хуваалцья. Л.Оюун-Эрдэнийн ярьдаг шударга ёс хоосон яриа төдий л ажээ УИХ-ын гишүүд, сайд нарын хуй.валдсан хул.гай буюу Кувейтүүдийн барьж өгсөн цогцолборыг Д.Оюунхорол Ж.Эрдэнэбат нар өөрийн болгосон түүх!!!! Сайд асан нь төрийн буc байгууллага байгуулаад,ТББ-ийн гишүүн, сайдаараа тогтоол гаргуулаад бүтэн цогцолборыг хувьд авч байна.Ийм хул.гайч нарыг харсаар суух уу!!! …….Кувейт улсын эрхэм дээдсүүд Монголоос авч гарсан шонхоруудынхаа хариу болгон 3,5 сая ам долларын буцалтгүй тусламжаар БОАЖЯ-д “Монгол кувейтийн судалгааны төв ” нэртэй цогцолборыг Дархан цаазат Богд хан уулын Түргэний аманд барьж өгчээ. Байгаль орчны судалгаа хийх зориулалттай уг төв нь 13,6 га газартай , дээд зэрэглэлийн 6 хаус, зочид буудал, ресторан,100 хүний хурал зохион байгуулах заал танхимууд, ажилчдын байр бүхий Монголд байхгүй иж бүрэн цогцолбор бөгөөд Улаанбаатар хоттой засмал зам, өндөр хүчдэлээр холбогдсон байдаг. Гэтэл Байгаль орчны сайд асан Д. Оюунхорол “Монгол Кувейтийн судалгааны төв ” нэртэй ТББ байгуулан, уг төвийг өөрийн болгосон баримтыг дэлгэе. Д.Оюунхоролын байгуулсан Төрийн бус байгууллагын гишүүдээр УИХ-ын гишүүн Ж. Эрдэнэбат С.Баярцогт, С. Бямбацогт болон тэдний ойрын хүмүүсийг сонгожээ. Тухайлбал Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газрын дарга асан Ч.Батсансар нь УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалангийн багын найз.Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын эхнэрийн төрсөн дүүгийн нөхөр Батбэлэгийн Эрдэнийг, нягтлан бодогчоор нь Д.Оюунхоролын “Отгонтэнгэр ” дээд сургуулийн нягтлан бодогч Д.Уугантуяаг томилжээ. Төрийн бус байгууллагын зорилго нь Монгол,Кувейт Засгийн газрын хоорондын буцалтгүй тусламжаар баригдсан цогцолбор, газрыг өөрийн болгох, Кувейтээс орж ирэх санхүүжилтийг хувааж авах байлаа. Ингээд 2008 оны хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу “Монгол кувейтийн судалгааны төв”-ийн эхний санхүүжилт болох 1,2 сая ам долларыг Ж.Эрдэнэбатын эхнэрийн дүүгийн нөхөр Б.Эрдэнэ Худалдаа хөгжлийн банкны дансаараа дамжуулан авсан байна . 1,2 сая доллараас гадна 3 ширхэг Лексус-570 машин бэлэглэсэн ч бүгд байгаль орчны яамны бүртгэлд оролгүй дээрхи хүмүүсийн хувийн өмчид шилжсэн байна.2016,01,04-д Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Д.Оюунхорол нь ТББ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоор “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай “ Засгийн газрын тогтоол гаргуулж, Монгол улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын Санамж бичигт заасан үүргийг өөрсдийн байгуулсан “Монгол кувейтийн судалгааны төв”д хариуцуулахаар болжээ.” Монгол кувейтийн судалгааны төв”-ийн өмч хөрөнгийг ашиглан Д.Оюунхоролын төрсөн дүү Д.Дамдинсүрэн , “Монгол кувейтийн судалгааны төв” ТББ-ын нягтлан бодогч Д.Уугантуяа нарын 70/30 хувиар нь эзэмшдэг “Өвөр эко Зайсан” компани амралтын бизнес эрхлэх болсон байна.Хоёр улсын гэрээний дагуух тусламж хэдхэн хүний гараар ороод дууссанд Кувейтийн элчин сайдын яамныхан гомдол гаргаж эсэргүүцснээр хулгай нь баригдаж , хууль хяналтын байгууллага шалгаж эхэлмэгц тэд 2016,10,06 ны өдөр өөрсдийн байгуулсан “Монгол кувейтийн судалгааны төв” ТББ-аа “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар ” болгон өөрчилжээ.Хуулиараа хандив, тусламж, бэлэглэлийн журмаар олж авсан эд хөрөнгө нь төрийн өмч байх ёстой байтал салбарын сайд нь өөрөө төрийн бус байгууллага байгуулан өмч хөрөнгө, Монгол улсад өгсөн гадны тусламжийг авсан нь нь яах аргагүй албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан эрүүгийн гэмт хэрэг биш үү!!!! АТГ энэ хэргийг шалгаж амжаагүй байтал ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА дуусчихсан уу!!!! Сэтгүүлч Б.ОтгонТанд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!