Uncategorized

Хонины тойгны яс мэрээд байвал хөөрхөн хүүхэдтэй болдог гэсэн яриа бий. Үнэн болов уу. Ер нь жирэмсэн үед тан ууж болох уу? АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг

#_манба_дацан_нэгдсэн_эмнэлгээс_зөвлөж_байна ???Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг:
-Хонины тойгны яс мэрээд байвал хөөрхөн хүүхэдтэй болдог гэсэн яриа бий. Үнэн болов уу. Ер нь жирэмсэн үед тан ууж болох уу? -Эмэгтэй хүний хэвлийд үр тогтсоноос, төрөх хүртэл үндсэн таван хийн үйл ажиллагаа, тэр дундаа уруу арилгагч хийн үйл ажиллагаа идэвхэждэг. Энэхүү үндсэн таван хий идэвхжихийн зэрэгцээ умайд ургийн хөгжлийн эд эрхтэн үүсгэх явцтай уялдаад долоо хоног тутам өвөрмөц үйлдэл бүхий цоо шинэ хийнүүд шат дараатай үүсэж байдаг. Тиймээс жирэмсэн үед болон нярайлсны дараа ээжид хийн хямрал үүсэхээс сэргийлж хийг тэнцвэржүүлэх шим, тэжээлтэй хоол унд хэрэглэдэг байсан уламжлалтай. Үүний нэг нь хонины тойгны яс мэрэх арга юм л даа. Хязаалан хонины далны бариул, тойг, ахар сүүлний үзүүр, борвины яс болох шимт дөрөв нь хүний биеийн хийг тэнцвэржүүлэх, шимжүүлдэг шимтэй яснууд юм. Жирэмсэн үед бөөр, зүрх зэрэг хий махбод зонхилон гүйдэг эрхтнүүд болон бодисын солилцооны үйл ажиллагааг дэмжиж ходоодны шингээх чадварыг сайжруулах, элэг хамгаалах, хий, цусны гүйдлийг дэмжих зорилгоор уламжлалт эм тан хэрэглэх их сайн үр нөлөөтэй байдаг.

......

Related Articles

Back to top button
error: Content is protected !!