Uncategorized

Дуучин Б.Дуулим: Бид хоёр хэзээ ч бэлгийн асуудалд дөрөөлж, бэлэн зүйлд ирж суугаагүй!! Манай гэр бүлд хоолгүй хонож байсан өдрүүд ч бий.

Дуучин В.Баттулга охин Б.Дуулимын хамт ойрын өдрүүдэд баруун аймгуудаар аялан тоглолтоо хийж байна. Тэд 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр “Ub palace” концертын танхимд хамтарсан тоглолтоо хийхээр постероо өнгөрсөн амралтын өдөр цацсан юм. Гэвч тэдний тоглолтын постертой хамаатуулан цахим орчинд нэр хүндэд нь хандсан асуудал үүссэн билээ. Иймд дуучин охин Б.Дуулимтай холбогдон дараах товч ярилцлагыг хийснээ хүргэж байна.


-Постерын утга агуулгыг хүмүүс та бүхний илэрхийлэх гэсэн санаанаас өөрөөр ойлгоод байх шиг байна. Яг ямар утга агуулгатай постер байсан бэ?
-Тэр зургийг ковидын үеэр лайв тоглолт хийхдээ аав бид хоёр авахуулж байсан юм. 2023 онд хийх тоглолтын жинхэнэ постер зураг нь тэр биш.Утга агуулгын тухайд “Нэгдүгээр сарын 23-ны өдөр тоглолт хийх гэж байгаа шүү. Бусдаас өөрөөр сэтгэж, өөр мэдрэмжийг өгч, өөр ертөнцөөр аялуулах тэсрэлттэй тоглолт хийнэ” гэх санааг илэрхийлж байгаа. Түүнээс биш тэр хүмүүсийн яриад байгаа утга агуулга биш юм. Албан ёсны постер нь ч биш. Нэр нь ч өөр нэртэй. Нэрийг нь тоглолтоо дөхүүлээд зарлах болно. Наана нь маркетинг маягаар энэ зурган постероо явуулж байя гээд л олон нийтэд түгээсэн.-Өчигдөр цочирдсондоо та бүхэн лайв хийж “Цааш үргэлжлэх тоглолтоо зогсоолоо” гэж байсан. Шийдэлдээ хүрчихсэн үү?-Тоглолтоо цуцлах эсэхээ бүрэн шийдэж чадаагүй байна. Маш олон хүмүүст бидний тоглолтын зар хүрчихсэн учраас бидний асуудлаас болж олон нийт хохирч болохгүй гэж багаараа ярилцаж байна.

-Сэтгэл санаа нь хэр байна вэ, их цочирдсон уу?-Өмнө нь бас иймэрхүү асуудал гарч, аав бид хоёрын холбож байсан удаатай. Гэхдээ энэ удаагийнх шиг “ви6агра”-гаараа дуудуултлаа доромжлуулж байгаагүй. Хүмүүсийн шүүмжлэлийг бид хоёр авч хэлэлцдэг. Ер нь хүмүүсийн шүүмжлэлгүйгээр явахгүй, алдаа дутагдлаа ойлгож мэдэхгүй шүү дээ. Шүүмжлэлийг хүлээж авах ч доромжлолыг тэвчихгүй.
Гэхдээ тийм доромжлол сонссон нь үнэхээр том цохилт боллоо. Шөнө уйлаад унтаж чадаагүй. Бид хоёр тоглолтынхоо төгсгөлд уйлаад тоглолтоо ч дуусгаж чадаагүй. Үзэж байсан олон хүмүүсээс уучлалт гуйгаад нөхцөл байдлаа учирлаж хэлээд өндөрлөсөн.Тайзан дээр аавтайгаа хамт гарахад айдас үргэдэгАавын хамт

-Өөрийнхөө талаар мэдээлэл өгч болох уу. Одоо хаана сурч байгаа вэ?-Би Сити их сургуульд жүжигчин мэргэжлээр сурч байсан. Монголд жил гаруй хятад хэл сурсан. Би дэлхийн тавцанд гарах мөрөөдөлтэй учраас одоогоор БНХАУ-д дуулаачийн мэргэжил эзэмшиж байгаа.-Аавтайгаа хамт дуулах мөрөөдөлтэй талаараа цахим хуудастаа бичсэн байсан. Хэзээнээс энэ талаар мөрөөдөх болсон бэ?
-Аавтайгаа хамт дуулдаг дэлхийн хэмжээний маш олон дуучид байдаг юм билээ. Би тэднийг багаасаа сонсдог байсан л даа. Тэр үеэс л аавтайгаа хамт дуулах юм сан гэж бодож мөрөөддөг байлаа.
Нэг удаа өвөө, эмээ хоёр намайг “Тоглолтдоо оруулна. Миний охин дуулаарай” гээд дуулуулж байсан. Түүнээс хойш аав маань надад “Охинтойгоо хамтдаа уран бүтээл хийвэл гоё юм байна” гэж хэлсэн.

Миний дуучин болох хүсэл мөрөөдлийг мөн аавтайгаа хамт дуулах мөрөөдлийг ойлгож, аав минь биелүүлж байгаа.-Зарим хүн та бүхний гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэхгүй учраас ийм байдлаар ойлгоод байж болох юм. Ийм сөрөг мэдрэмж авсны дараа “Нээрэн хүмүүст аав бид хоёр тэгж харагддаг юм биш байгаа” гэж бодоод бусдын нүдэн дээр ааваасаа дөлөх мэдрэмж төрж байна уу?
-Тийм бодол ерөөсөө төрөхгүй байна. Аав охин хоёрын энэ нандин харилцааг юу ч хагалж чадахгүй. Бусдын шүүмжлэлээс болоод төрсөн аав, охин хоёрын дунд сэв суух ёсгүй. Биднийг шүүмжилж байгаа хүмүүстэй би хамт байхгүй. Аавтайгаа л бүх насаараа хамт байна шүү дээ.

Яг одоо энэ шүүмжилж байгаа хүмүүс чухал биш.Ийм нандин дурсамжийг миний хамгийн чухал насанд үлдээж байгаа нь л хамгийн чухал. Хүмүүс хүсээд ч аавтайгаа ийм дурсамж бүтээж чадахгүй нь бий шүү дээ.-Аав нь хэр сайн аав бэ?-Манай аавыг хүмүүс эцэг, эхийнхээ нэрэн дор гарч ирсэн гэж ярьдаг. Миний аав маш олон жилийн өмнөөс соло уран бүтээл хийж гарч ирж байлаа. Олноо алдаршсан “Говийн хүүхнүүд”, “Хангайн хүүхнүүд” гээд л олон сайхан дуутай. 2016 онд аав бид хоёр “Амь нэгтэй аав охин” гэсэн анхны уран бүтээлдээ хамтарч хийж байлаа.Одоогийн хүрсэн түвшин бол цэвэр миний аав бид хоёрын хүч хөдөлмөр мөн. Бид хоёр хэзээ ч бэлгийн асуудалд дөрөөлж,

бэлэн зүйлд ирж суугаагүй. Бид хоёр байхгүй үедээ байгаа зүйлээ ломбардаад л уран бүтээл хийдэг байсан. Манай гэр бүлд хоолгүй хонож байсан өдрүүд ч бий. Аав маань хүчтэй, хөдөлмөрч, халуун дулаан хайр дүүрэн, үр хүүхдүүддээ маш энэрэлтэй хүн байдаг.Би доороо гурван дүүтэй. Хамгийн бага дүү минь удам залгах хүү болж мэндлээд дөрвөн сар болж байна. Охидтой аавууд биднийг буруугаар ойлгохгүй байгаа гэж найдаж байна. Миний аав хань болон үр хүүхдүүдтэй хайр халамжаараа гийгүүлсэн л хүн байдаг юм.Цахим орчинд над руу дайрсан хүн намайг ганцаараа уран бүтээлээ хий гэж хэлсэн байна лээ. Надад ганцаараа хийсэн уран бүтээлүүд байдаг.

Гэхдээ аавтайгаа дуулах нь миний бага насны мөрөөдөл. Аавтайгаа дуулсаар байгаад ганцаараа дуулж чадахаа больсон байна лээ. Би тайзан дээр гарахаар жаахан сандраад байдаг юм л даа. Харин аавтай гарахаар айдас үргээд, нөмөр нөөлөгтэй болчихдог. Аав байгаа юм чинь гээд л сандрал арилчихдаг. “Аав нь амьд байна. Миний охин том бай” гэх үг л санаанд ордог. Бидний хамт дуулж байгаа нь хүн болгонд заяагаад байхгүй ховор хувь тавилан гэж бодож байна.-Ард түмэндээ хандаж юуг хэлэх вэ?-Энэ ярилцлагыг уншиж байгаа хүнд болон бүх биднийг дэмждэг ард түмэндээ маш их талархаж байна. Муулсан, сайлсан бүхнийг хүлээн авч, туршлага болгон хуримтлуулаад явах болно. Одоогоор тоглолтынхоо нэрийг зарлахгүй, нууцална. Бид Улаанбаатар дахь тоглолтоо товлосон хугацаандаа хийвэл Та бүхэн минь бидний тоглолтыг ирж үзээрэй. Мөн бага насны минь мөрөөдлийг биелүүлж, хайрлаж түшдэг аав тандаа баярлалаа гэж хэлье ээ.
-Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!